Нийгмийн даатгалын буцаан олголтын тухай хуулийн төсөл өндөр цалинтай хүмүүс хамрагдахгүй хэлбэрээр боловсруулагдаж, УИХ-д өргөн баригдсан байна.
Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд А.Ариунзаяа: “Энэ тал дээр олон санал ирсэн, МАН-ын бүлгээр орсон. Улмаар байгууллагаар нь биш цалингийн хэмжээгээр нь хязгаарлавал зүйтэй гэсэн санал ирсэн байна. Тодруулбал, нэг сая төгрөгөөс бага цалинтай иргэдийн НДШ-ийн 50 хувийг буцаан олгоно гэдэг үзэл баримтлалаар хуулийн төсөл өргөн баригдлаа. Энэ хүрээнд албан журмын нийгмийн даатгал төлөгч 715 мянга, сайн дурын 147 мянган хүн энэ хүрээнд хамрагдах юм байна. Төсвөөс 172 тэрбум төгрөг төсвөөс буцаан олгогдохоор байна. Өөрөөр хэлбэл өндөр цалинтай хүмүүс хамрагдахгүй. Бага цалинтай иргэд үнийн өсөлтөд хамгийн их нэрвэгдэж байгаа” гэлээ
Сэтгэгдэл