ОХУ, Украин хоорондын өнөөдрийн уулзалт өндөрлөлөө. Хэлэлцээрийн дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины туслах Владимир Мединский товч мэдэгдэл хийсэн байна.
Владимир Мединский: “Дөнгөж сая Украины талтай хийсэн уулзалт дуусаж байна. Хэлэлцээр нийтдээ 5 цаг орчим үргэлжилсэн байна. Энэ хугацаанд бид хэлэлцэх асуудлуудыг дэлгэрэнгүй авч хэлэлцлээ. Урьдчилан таамаглаж болохуйц зарим нэг хамтын шийдэлд хүрсэн. Хамгийн гол нь хэлэлцээрийн явцыг үргэлжлүүлэхээр тохиролцлоо. Дараагийн уулзалт ойрын өдрүүдэд Польш-Беларусийн хил дээр зохион байгуулагдана".
Сэтгэгдэл