Ардчилсан нам дотоод асуудлаа шийдэж бараагүй байж Орос, Украины асуудлаар дутаж чадалгүй өнөөдөр мэдэгдэл гаргасан байна.
Ардчилсан намын байр суурийг товчхон тайлбарлавал, тэд ОХУ-ыг армийн бүх хүчээ ашиглан цэргийн тусгай ажиллагаа нэртэй Украиныг эзлэн түрэмгийлэх довтолгоо хийж байгаа гэж үзэж, эрс эсэргүүцэн буруушааж байна. Иймээс хор хохирол ихтэй энэ үйлдлээ таслан зогсоохыг шаардсан байна. Ардчилсан нам төдийгүй тэдний намын гишүүд, дэмжигчид нь Украйны талд байгааг мөн мэдэгдэлдээ дурдсан байна.
Олон Улсын Ардчилсан Холбооны гишүүн гэгдэх энэ нам шаардлагаа нэртэйгээр нь Кремльд хүргүүлчих хэрэгтэй, сонсож юуны магад.
Сэтгэгдэл