
Бүгд Найрамдах Чечень улсын ерөнхийлөгч Рамзан Кадыров Грозный хотод болсон жагсаалын үеэр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийд хандаж дараах үгийг хэлэв. Үүнд:
"Хараахан Украины Ерөнхийлөгч хэвээр буй Зеленскийд хандаж хэлэхэд, экс Ерөнхийлөгч болохоосоо өмнө чи бидний Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Владимир Путин рүү даруй залгаж, түүнээс өршөөл хүсэхийг зөвлөх байна".
Мөн Рамзан Кадыров сэтгүүлчдэд өгсөн хариултдаа "энд цугларсан сайн дурын 12 мянга, нийт 70 мянган цэрэг эрс ямар ч тусгай ажиллагаанд өөрсдийн төр, ард түмнийг хамгаалахаар хөдлөхөд бэлэн" гэдгийг дурдлаа.
1 сэтгэгдэлСэтгэгдэл
Putin augaa udirdagch shv .