ТӨРИЙН СОЁРХОЛТ, УГЗ, УРАН БАРИМАЛЧ Л.ГАНХУЯГ: СОЁМБОТ ХӨШӨӨ БОЛ МОНГОЛЫН ТҮҮХ ЮМ

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн зарлигаар Монгол орны хаяа хязгаар болсон дөрвөн захын цэгт соёмбот хөшөөг босгосон байдаг. Энэ нь улс орны тусгаар тогтнол, хил хязгаарыг урлагаар бататгасан тохиолдол болсон юм. Тэгвэл тав дахь соёмбот хөшөөг нийслэл Улаанбаатар хотод босгохоор төлөвлөж байгаа ажээ. Энэ сэдвээр Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч Л.Ганхуягтай ярилцсан юм.

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол орны дөрвөн захад орших соёмбот хөшөө бүтсэн түүхийг бидэнд ярьж өгөөч?

-Монгол Улсын биет бус соёлын өв “Хан алтайн дуулал” туульсын баримал хийж байсан үе юмдаг. 2016 он шиг санаж байна. Тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж намайг албан өрөөндөө дуудуулсан юм. Ямар зорилготой дуудсаныг нь мэдэж ядан очлоо. Тэгтэл, “Шувуу салхинаас өөр зүйл очихгүй тийм газар соёмбо хийх санаатай байна” гэдгээс өөр дэлгэрэнгүй зүйл ярьсангүй. Тиймээс салхины цохилтын хүчийг хуваасан цилиндр хэлбэртэй хийж, дээр нь хилийн цэрэгтэй холбоотой бас бус зүйл нэмж анхны загварыг нь үзүүлсэн юм. Харин Ерөнхийлөгч бага зэрэг голонгуй янзтай, “Монгол Улсын дөрвөн захын цэгийг мэднэ биз дээ. Тэнд энэ алтан соёмбот хөшөө байх юм” хэмээн нэмж тайлбарласан. Энэ үед би ч маш баясгалантай, бахархалтай, хүндэтгэлтэйгээр хүлээж авсан юм. Учир нь энэ бол асар том хариуцлага. Монгол Улсын дархан хил хязгаар гэдэг эх орон, тусгаар тогтнол, эрх чөлөө, газар нутгийн бүрэн бүтэн байдал энэ бүх зүйлийн дархлаа гэж ойлгодог. Үүнийг энэ хөшөөгөөр дархлан үлдээж буй хэрэг юм гэдгийг тухайн үед ойлгосон. Тиймдээ ч Монголын эрт, эдүгээгийн түүхийг уран баримлын хэлбэрээр харуулах нь зүйтэй гэж бодон эх загвараа дахин шинэчилсэн юм. Тэгэхдээ нэн эртний төмөр, хүрэл зэвсэг, Хүннүгийн үе гэх мэт эртний улс гүрнүүдийн хийж бүтээсэн соёлын дурсгалуудыг шингээж, Монгол Улс хэдэн мянган жилийн түүхтэй билээ гэдгийг харуулахыг зорьсон. Хөшөөний суурь хэсэгт Ерөнхийлөгчийн зарлигтай арван их хайрханыг, Хүннүгийн үеийн амьтны дүрст урлагуудаар зааглаж, түүнээс дээш хүрэл зэвсэг, Хүннүгийн үеийн археологийн олдворууд зэргийг шигтгэж өгсөн. Гол баганын хэсэгт Есөн хөлт цагаан туг, Их Монгол Улсын сүлд, монгол хүн сансарт ниссэн түүхэн үйл явдалд зориулж ардын аман зохиолд байх нисдэг бор морь, нисдэггүй бор мориноос санаа авч, далавчит морьтой давхиж буй хүнийг дээд хэсэгт нь хийж өгсөн. Энэ бол сансарт огторгуйг эзэмшиж буйн билэгдэл. Эдгээрээс гадна Их Монгол Улсын Есөн хөлт цагаан туг, төрийн тамга, одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн тамгын дардас, эрийн гурван наадам, ард түмний ёс заншил, дуу бүжиг гэх мэт түүхэн дурсгалт зүйлийг иж бүрэн шингээхийг хичээсэн. Жишээ нь баруун Монголд хамгийн алдартай нь тууль байдаг. Түүнийг алдаршуулж, “Туульсын их Алтайн магтаал” гэсэн бичиг, зүүн талд “Уяхан замбуу тивийн наран”, хүн чулуун хөшөө дурсгал зэрэг өвөг дээдсийн маань үлдээсэн урлаг соёлын бүтээл, өнөө цагийн угсаатны ёс заншил, торгон хилийн манаанд үүрэг гүйцэтгэж буй цэргийн дүрсийг бүтээсэн гээд яривал олон зүйлс бий.

 -Тав дахь хөшөөг нийслэл Улаанбаатар хотод босгох талаар яригдаж байгаа юм билээ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уг хөшөө дурсгалаар Монгол Улсын эрх чөлөө тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг дараагийн Ерөнхийлөгчид хүлээлгэн өгсөн нь маш том баталгаа юм. Энэ хөшөө Монгол Улсын хилийн дөрвөн захад байхаас гадна, Улаанбаатар хотын төвд бүтээгдэнэ. Бүгд төрийн шүншигтэй байна. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигтай, дархан хил хязгаарын ариун дагшин байгаль газар шороо, газрын хэвлийд байх алт эрдэнэсийн дээжис, оюун санааны ертөнцийн ном судар гэх мэтчилэн олон билэгдэлтэй. Өөрөөр хэлбэл баримлын хэлбэрээр бүтсэн түүх юм. Хөшөөг Монгол Улсын дархан хил хязгаараа эргэж яваа хилчид, ХХЕГ-аас зөвшөөрөл авсан аялагчид үзэж сонирхох боломжтой. Энэ бүтээлээрээ газар нутаг, хил хязгаар ямар үнэ цэнтэй, гайхамшигтай зүйл байдгийг давхар харуулахыг хичээсэн. Ингээд хамгийн анхны хөшөө Алтай таван богд, Малчин оргилын хажууд Орос-Монголын хилийн нэг тоот баганын ойролцоо тавигдсан. Харин тав дахь хөшөөг Улаанбаатар хотод босгох ёстой. Улсын хил хязгаарт зориулсан энэ хөшөөг манай төр захиргааны байгууллага, хотын захирагч, эрх мэдэл бүхий хүмүүс Улаанбаатар хотын 0 цэгийн ойролцоо байрлуулах нь илүү утга учиртай. Нөгөө талаас хүмүүсийн хөл хөдөлгөөн, аялал жуулчлалаар ирсэн хүмүүст танин мэдэхүйн чиглэлийн мэдлэг олгох  ач холбогдолтой гэж бодож байна. Тиймээс Гадаад харилцааны яамны баруун талд, хуучин филармоны суурин дээрх талбайд байрлуулах хүсэлтэй байгаа юм. Аль эсвэл Сүхбаатарын талбайн урд байрлах цэцэрлэгт хүрээлэнгийн аль нэг хэсэгт байрлуулах нь зүйтэй гэж бодож байна. Харин ХХЕГ-ын мэдэл бүхий цэцэрлэгт хүрээлэнд байрлуулах нь дэндүү хүндэтгэлгүй асуудал. Энэ хөшөө бол байгууллагын цэцэрлэгт хүрээлэнд байх ёстой хөшөө биш. Харьяалагдаж байгаа нь Хилийн цэрэг боловч Монгол Улсын дархан хил хязгаарыг билэгдэж буй томоохон билэг тэмдэг. Тиймээс зохиогчийн хувьд аль нэг цэцэрлэгт хүрээлэнд байж болохгүй гэсэн байр суурьтай байгаа.

-Нийгэмд хөшөөний тухай асуудал эмзэг сэдвийн нэг болоод байх шиг ажиглагдаж байна. Таны хувьд үүн дээр ямар байр суурьтай байдаг вэ?

-Хөшөө их эсвэл бага гэдгийг юун түрүүн би дүгнэхгүй. Монгол Улс хэзээ байгуулагдаж, хүчирхэгжсэн, дэлхийд төрт ёсны хичээл заасан гэдгийг чулуунд бичиж үлдээсэн түүхийн сурвалжаас нь мэдэж өнөөгийн бид бахархдаг. Дэндүү их хөшөө боллоо гэж ярьдаг хүмүүст “Та өөрийн амьдрал, мэргэжлээ дээшлүүлэх талаар анхаарч олон зүйлийг таньж мэдэх хэрэгтэй” гэж зөвлөмөөр байна. Дэлхийн түүхэнд мөрөө үлдээсэн манайх шиг улс хөшөө дурсгалаар хийж бүтээх зүйл асар их бий. Тэр чинээгээр их хөшөө дурсгал хийх хэрэгтэй. Харин ямар хөшөө хийх вэ гэдгийг уран бүтээлчид, төр засагтайгаа хамтран шийдэх ёстой. Ингэж бүтсэн бүтээл маш том үнэт хөрөнгө болох юм. Хамгийн наад зах нь аялал жуулчлалаар ирсэн хүмүүс түүхэн хөшөө дурсгалыг үзэхээс биш “хөшөө хэрэггүй” гэж хэлж байгаа эдийн засагч нарын төлөвлөгөө, томьёог үзэх үү? Монголын түүх соёлыг хөшөө дурсгалын аргаар мөнхлөх нь оновчтой. Энэ бүгдийг ад үзэх шаардлага байхгүй. Нөгөөтэйгүүр хөшөө хэрэггүй гэх нь барималч хэрэггүй гэсэнтэй агаар нэг. Тэгвэл хууль хэрэггүй, цагдаа хүчнийхэн хэрэггүй гэдэгтэй ялгаагүй зүйл болно. Улс юм чинь бүхий л зүйлээ хийх хэрэгтэй. Бусдаар нэг мэргэжлийг нөгөө хүн хөндлөнгөөс дүгнэх нь маш том “тэнэглэл”. Гэхдээ хөшөө дурсгалаар завхруулж буй зүйл ч байна. Жишээ нь манайхан энд тэнд суварга босгодог. Үүнийг нь хөшөө дурсгал гэж ойлгодог хэсэг ч бий. Мөн морь, бөхийн хөшөө элбэг. Энэ болгоныг хийхийг эсэргүүцэж буй хэрэг биш. Гэхдээ тун нь таарсан, мэргэжлийн түвшинд хийгдсэн бол энэ нь түүхийн дурсгал, соёлын бүтээл болох юм. Огт хамааралгүй чулуу овоолоод л түүнийгээ хөшөө гэвэл буруу. Товчхондоо шүүмжилж буй хүмүүс мэргэжлийн бус түвшинд хийгдсэн олон зүйлсээр өнгөц харж дүгнэдэг талтай.

-Хөшөөний гол зорилго нь үүх түүхийг хадгалж үлдээх гэж ойлгож болох уу?

-Улс орон бүрт түүх соёлоо уран баримлын хэллэгээр хөшөө дурсгал болгож залах зайлшгүй хэрэгцээ бий. Хөшөө дурсгал бол мянганаас мянган, зуунаас зуунд өртөөлөн түүхийг өгүүлж, олон улсад тухайн улсын түүх соёлыг харуулж байдаг гайхамшигтай объект. Монгол Улс хэдэн мянган жилийн соёлын түүхтэй дэлхийд нэртэй ард түмэн гэдгийг хөшөө, хадны бичээс, археологийн олдвор гээд бүх зүйлээр нь баталж болно. Тиймээс түүхийг бичиж буй хөшөө дурсгалыг бүгдийг нь харааж зүхэх шаардлага байхгүй. Энэ нь тухайн хүмүүсийн оюун ухаан ямар түвшинд байгааг харуулж буй хэрэг.

-Олон улсад цэрэг армиа сурталчилсан хөшөө элбэг бий. Манайд ийм хөшөө дурсгал хэр их байдаг вэ. Танд санал ирж байв уу?

-Би хугацаат цэргийн албыг гурван жил хаасан хүний хувьд энэ талаар бүтээл хийх сонирхол бий. Гэхдээ аливаа нэгэн цэргийн анги дангаараа үүнийг хийх буюу хийлгэх хэцүү. Хамгийн түрүүнд баримал мэргэжлийн түвшинд хийгдсэн тохиолдолд тодорхой хэмжээний үнэ өртөг шаардана. Бүх зүйлийг бэлгээр хийж өгөх нь өрөөсгөл. Цаана нь хүний амьдрал явж байгаа. Цэрэг дайны сэдэвтэй хөшөө дурсгал гадаад улс оронд элбэг. Харин манай Халх гол орчимд цөөн хэдэн хөшөө байхаас биш нийслэл, төв хэсгээр төдийлөн ховор. Гэхдээ үүнийг хийхэд учир бий. Тиймдээ ч түүхийн үнэ цэнтэй бүтээлийн түвшинд бодож хийх ёстой.

-Захиалагчийн өгсөн захиалгын дагуу уран бүтээлч хүн өөрийн санаагаа бүрэн гаргахгүй байх тохиолдол байдаг уу?

-Тийм зүйл төдийлөн ховор. Захиалагч өөрөө тодорхой хэлэхгүй бол уран бүтээлч юу хийх нь тодорхойгүй байдаг. Тодорхойгүй байгаа учир нэг талыг барьсан зүйл хийгдэх гээд байдаг эрсдэлтэй. Сайн ойлголцохгүй бол үл ойлголцох зүйл гаралгүй яах вэ. Гэхдээ захиалагч яг миний хэлснээр хий гэж шахдаг тийм ёс суртахуунгүй зүйл байхгүй. Хэрэв тэгж шахвал тэр хүн өөрөө хийх ёстой байхгүй юу.

Дэслэгч О.Түвшинжаргал

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

Ирэх таван жилд тахианы махны хэрэгцээг дотоодоос 100 хувь хангах боломжтой9-30, 13:22Энэ жил хүнсний ногооны хэрэгцээний 82 хувийг дотоодоос хангах боломж бүрджээ9-30, 13:10Эрдэнэт хотын дахин төлөвлөлтөөр 7000 айлын орон сууц ашиглалтад орно9-30, 12:50Орхон аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэсийн тоног төхөөрөмжийг шинэчлэх хөрөнгийг 2024 оны төсөвт суулгана9-30, 12:39Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзлаа9-22, 12:06Баянхонгор-Шаргалжуут чиглэлийн 54,1 км замыг хатуу хучилттай болгох төслийн хөрөнгийг улсын төсөвт тусгана9-22, 11:55Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав9-21, 17:32Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэв9-21, 17:27Ингэний сүү боловсруулах үйлдвэрийг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна9-21, 17:19ХОЁР ДАЙНД ОРОЛЦСОН АХМАД ДАЙЧДЫН ДУРСГАЛЫН ЦОГЦОЛБОР БОСГОНО9-20, 22:37ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ЭСТОНИ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД М.ТСАХКНАТАЙ УУЛЗАВ9-20, 22:25“AMAZING MONGOLIA” БАЙГАЛИЙН ГЭРЭЛ ЗУРГИЙН ХӨДӨЛГӨӨНТ ҮЗЭСГЭЛЭНГ СЛОВАК УЛСЫН КОШИЦЕ ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАВ9-20, 22:23МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ТАЛААР ФРАНЦЫН “HISTORIA” СЭТГҮҮЛИЙН ТУСГАЙ ДУГААР ГАРАВ9-20, 22:21Шилдэг залуу ахлагч нар Шадар сайдаас шагналаа гардан авлаа9-20, 22:17Онцгой байдлын байгууллагын шилдэг ахлагч нарын уулзалт амжилттай өндөрлөлөө9-20, 19:28Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Швейцарын Холбооны Улсын Холбооны Ерөнхийлөгчтэй уулзав9-20, 19:21Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчтэй уулзав9-20, 19:13ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ПОРТУГАЛ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ЖОАО ГОМЕШ КРАВИНЬОТАЙ УУЛЗАВ9-20, 19:10Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргатай уулзав9-20, 19:08Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож байна9-20, 19:05Барилга, хот байгуулалтын улсын албанд бэлэн байдлын үзлэг зохион байгуулж байна9-20, 18:36Бие бялдрын бэлтгэлжилтийг сорих буухиа тэмцээний шилдгүүд тодорлоо9-20, 18:33БНСУ-д захиалгаар хийлгэсэн 200 гаруй харааны шил эзэддээ очиход бэлэн боллоо9-20, 18:31ТЕНДЕРТ ОРОЛЦОХ ЭРХ ХЯЗГААРЛАХ “ХАР ЖАГСААЛТ”-ЫН БҮРТГЭЛ ХӨТЛӨЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛНЭ9-20, 18:27Шилжин ирэгсэд нэмэгдэж буй тул Төв аймагт таван сургууль, зургаан цэцэрлэгийн барилгын төсвийг шийдвэрлэхээр болов9-20, 18:05ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 78 ДУГААР ЧУУЛГАНД ОРОЛЦОНО9-18, 17:46Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсын удирдагч асан Раул Кастро Рустай уулзлаа9-18, 17:42Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан нар Архангай аймагт ажиллаж байна9-18, 15:39Дарханы төмөрлөгийн үйлдвэр энэ онд 17,3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байна9-14, 19:13Улаанбаатар-Дархан чиглэлийн хатуу хучилттай автозамыг энэ онд багтаан бүрэн дуусгахыг үүрэг болголоо9-14, 19:08Дархан-Уул аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв нээлтээ хийлээ9-14, 18:10Мандалговь-Чойр чиглэлийн авто замыг хатуу хучилттай болгох ажлыг хоёр талаас нь зэрэг эхлүүлнэ9-12, 17:15Япон Улсын “KDDI сан”, “Өү Си Си” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа9-12, 17:08Дайчилгаат болон томилгоот нэгжтэй хамтарсан сургуулилтад 1600 гаруй иргэнийг татан оролцууллаа9-12, 16:58Ганга нуурыг бохирдолт, ширгэлтээс хамгаалах, урсац сайжруулах төслийн II шат эхэллээ9-11, 20:20Г.Занданшатар: Монгол Улс, БНСУ-ын харилцааны эрх зүйн орчинг бэхжүүлэхэд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй9-11, 20:14ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ АВСТРАЛИЙН ХОЛБООНЫ УЛСАД АЙЛЧИЛНА9-11, 19:42Онцгой байдлын аврагч нар цэц мэргэнээ гайхууллаа9-11, 19:35УИХ-ын дарга Г.Занданшатар Үндэсний Ассамблей дахь Ард Түмний Хүч Намын бүлгийн дарга Юн Жэ Уг-тэй уулзав9-11, 19:30ТЯНЬЖИНААС ЗАМЫН-ҮҮД, АЛТАНБУЛАГ БООМТООР ДАМЖИН ОХУ-ЫН УЛААН-ҮД ХОТ ХҮРТЭЛ ТЭЭВЭРЛЭЛТ ХИЙХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ9-10, 22:22