Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас “Бэрх биш ээлтэй” аяны хүрээнд “Хөгжлийн бэрхшээл ба хөдөлмөр эрхлэлт-2021” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг маргааш буюу 11 дүгээр сарын 25-ны өдөр хоёр үе шаттайгаар “NOVOTEL” зочид буудалд зохион байгуулах гэж байна.
Тус хурлыг 2013 оноос эхлэн жил бүр тогтмол зохион байгуулж ирсэн бөгөөд хөгжлийн бэрхшээлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн оюутан, багш, эрдэмтэн, судлаачид оролцох юм байна.
Сэтгэгдэл