Олон Улсын Боксын Холбооны Ерөнхийлөгч Умар Назарович Кремлёв өнөөдөр буюу 11 дүгээр сарын 12-ны өдөр Монгол улсад анх удаагаа айлчилж байна. Тус айлчлалаар Олон Улсын Боксын Холбоо болон Монголын Боксын Холбоо хоорондын хамтын ажиллагааг хэлэлцлээ.
Цаашид Монголын Боксын холбоотой хамтран олон төрлийн ажлуудыг хэрэгжүүлэх юм байна. Товч дурдваас, боксын спортын хөтөлбөрийг сургуулиудад нэвтрүүлэхээс гадна олон улсын түвшний тэмцээнүүдийг хөгжүүлэх, зохион байгуулахад хамтран оролцох, монголын талын төлөөлөгчдийг олон улсын тавцанд гаргаж, тэмцээний бүхий л төрлийн зөвлөл, шүүлтэд оролцуулах ажлууд төлөвлөгөөнд багтаж байна. Түүнчлэн, чансаа ахиулах бүх төрлийн семинаруудыг зохион байгуулах нөхцлүүд бүрдэж байгааг тодотгон онцлов.
Умар Назарович Кремлёв: "Гэртээ ирсэн, хамгийн халуун дулаан сэтгэгдэл төрж байна. Тамирчид, дасгалжуулагчидтай хийж буй уулзалтууд нь боксын спортод хязгаар үгүйг, боксын спортод улс үндэстний ялгаа байхгүйг дахин батлан харуулж байна. Бид бүхэн боксын нэгэн гэр бүл юм".
Сэтгэгдэл