Интернэтээр захиалга авч, хаягаар нь архи хүргэх тохиолдол ихэсчээ

Баянгол дүүрэгт энэ сарын 16-нд буюу өчигдөр таван иргэн хордож амиа алдсан. Тэдний амиа алдсан шалтгаан нь архинаас болсон байж болзошгүй гэж үзээд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, болзошгүй эрсдлээс сэргийлэх зорилгоор энэ сарын 20-ны өдрийг дуустал архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг бүрэн хориглох шийдвэр гаргасан.

Гэвч зарим иргэд өчигдрөөс эхлэн архийг нууцаар худалдан борлуулж эхэлжээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагын алба хаагчид өчигдөр дээрх тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн шалгалт хийхдээ архи, согтууруулах ундааг иргэд сошиалаар дамжуулан холбогдож, хаягаараа захиалан худалдан авч байгаад үйлдэл дээрээ баригдсан хэд хэдэн тохиолдол бүртгэгджээ.

Тухайлбал, Дархан-Уул аймгийн харъяат Б нь “+21” фэйсбүүк группэд “..архи зарна...” гэсэн зар тавьж, улмаар Баянгол дүүрэгт байрлах нэгэн буудалд 12 шил архи, нэг шил виски хүргэж байхад нь цагдаа нар илрүүлжээ.

Мөн Баянзүрх дүүргийн VI хорооны нутагт иргэн С архи, пиво нууцаар зарж байгаад баригдсан байна. Зөрчил гаргасан газраас цагдаа нар “Улаанбаатар”, “Чингис”, “Сархад”, “Соёрхол”, “Голд Чингис” зэрэг 18 шил архи, 2.5 литр “Сэнгүр” пиво 22 ширхэгийг хураан авсан аж. Түүнчлэн Баянзүрх дүүргийн XIII хорооны нэгэн зочид буудлын захирал Б гэгч нь дөрвөн шил “Соёрхол” архи болон “Сэнгүр” пиво зарж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна.

Хэргийг цагдаа нар харъяаллын дагуу Баянгол, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хэлтэст шалгуулахаар шилжүүлсэн байна. Одоогоор цагдаа болон мэргэжлийн хяналтын байцаагч нар хамтран архи, согтууруулах ундаа зарж, үйлчилдэг 4346 аж ахуйн нэгж, 710 иргэнийг шалгаад байгаа аж. Мөн 175 байгууллагын үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрөлгүй таван байгууллагын үйл ажиллагааг зогсоон, 3949 байгууллагад мэдэгдэл өгч, 1393 шил архи, 3945 шил шар аргийг битүүмжилж, ажиллажээ.

Т.Гэрэл

 
 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ikhtenger.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

С.Байгалмаа: Төсвийн 8 тэрбум төгрөг бодитой үр дүнгүй, хүүхдэдээ хүрч чаддаггүй.10-11, 4:28Ярилцах цаг: Хүүхдийн эрхийн асуудал10-9, 20:27"Улаанбаатар" -аа хайрлах нь, хамгаалах нь , хөгжүүлэх нь9-18, 13:46Б.Баяржаргал: Хүүхэд бүр математикч биш, харин зөв хүн л болох ёстой1-25, 13:26МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдах гэж байна1-18, 15:40Манай нам удирдлагын буруутай үйл ажиллагаанаас болж сонгуульд ялагдсан1-18, 15:14Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв1-18, 15:11Алтан медалийн төлөө “Женко 1” багтай “Алдар-1” спорт1-18, 15:07"Авлигын эсрэг чуулган"-ы онцлох ишлэл1-18, 14:52Интернэтээр захиалга авч, хаягаар нь архи хүргэх тохиолдол ихэсчээ1-18, 14:50Ю.Цэдэнбалын тухай түүхэн кино бүтээнэ1-18, 14:49Токиогийн олимп руу бүх жүдочдоо манлайлан арлын Японыг дайлаар мордоорой аваргаа1-18, 14:20Ж.Эрдэнэбат: Монгол бол өнөөдөр л эдийн засгийн хямралтай болохоос ирээдүй нь өөдрөг орон1-18, 14:20Н.Номтойбаяр: Тэтгэврийн зээлийн хүүг 15 хувь болгож буурууллаа1-18, 14:0574 настай эмээг дээрэмдсэн хэрэгтнүүдийн ялыг хэвээр үлдээв1-18, 13:51Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байна1-18, 13:36Украинд 3 хүний генийг ашиглан хүүхэд төрүүлжээ1-18, 13:35Чиний бүсгүй дараах чанаруудыг бүгдийг агуулсан бол бүү тавьж явуул...1-18, 13:31NBA-ийн одод ямар үнэтэй машин хөлөглөдөг вэ?1-18, 13:27Экс эхнэр, охин хоёр нь Трампыг эвгүй байдалд оруулав1-18, 13:22Япон улсын элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа1-18, 13:11Өмнөд Солонгосын тусгай прокурор ирэх сард Пак Гын Хэ-гээс мэдүүлэг авна1-18, 13:10Отгон Жульетта харийг зорьжээ1-18, 13:10Бууралтаж, Цайсан үсийг харлуулах энгийн арга1-18, 13:04Сардаа 6000 долларын орлого олдог Монгол бүсгүй1-18, 13:01Европарламентын шинэ даргын сонгууль болно1-18, 12:58430 кг жинтэй эр Геркулec болохоор амлажээ1-18, 12:48Нам даралтын зуух дэлбэрч нэг хүн нас баржээ1-18, 12:46Нара: Бусдыг шүүж амьдрахаасаа залхацгаая л даа1-18, 12:44Гэр бүлээрээ заавал үзэх 15 кино1-18, 12:43Хөшигийн хөндийд “ХӨШИГ” татав уу?1-18, 12:42Цэцийн дунд суудлын хуралдаан болж байна1-18, 12:40Мао Зэдуныг чөтгөртэй зүйрлээд ажлаасаа халагджээ1-18, 12:05Монголчууд Хонконгт хулгай хийгээд баригджээ1-18, 11:38Буриадын Дээд зайран: 2017 онд аймшигтай том осол болно1-18, 11:35“Усны гүнж” Ука нөхрөөсөө салж, нүцгэн биеэ гайхуулахаар шийджээ1-18, 11:341000 гаруй бөхөнгийн сэг зэмийг устгажээ1-18, 11:33Зургаан дүүргийн гэрэлтүүлгийн арчлалтын aжил үргэлжилж байна1-18, 11:32Л.Гүндалайн балайрал Г.Мөнхцэцэгт шилжив үү1-18, 11:13Эрүүл мэндийн яамнаас сэрэмжлүүлэг гаргалаа1-18, 11:11