1000 гаруй бөхөнгийн сэг зэмийг устгажээ

Өнөөдрийн буюу 2017 оны нэгдүгээр сарын 17-ны байдлаар Ховд аймагт 560, Говь-Алтайд 454 бөхөнгийн сэг зэмийг устгаад байгаа талаар албаныхан мэдээллээ. Мөн Говь-Алтай аймагт  гурван хар сүүлтийг устгалд оруулсан байна.

Мялзан өвчин гарсантай холбогдуулан  БОАЖЯ-наас энэ оны нэгдүгээр сарын 5-ны өдөр зөвлөмж гаргасан. Уг заавар, зөвлөмжийн дагуу халдварт өвчнөөр үхсэн амьтны сэг зэмийг устгах, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, халдварын тархалтыг зогсоохын тулд ойр орчмын газрын хөрс, өвсийг ариутгах, айл бүрээр сурталчилгааны ажлыг зохион байгуулах зэргээр ажлын хэсгийнхэн газар дээр нь арга хэмжээ авч онцгой байдалд ажиллаж байна.

Мөн Ховд, Говь-Алтай аймгийн Онцгой комиссын шийдвэрээр орон нутгийн дөрвөн ажлын хэсэг байгуулж тухайн сумдын Засаг даргын Тамгын газартай хамтран голомттой нутаг дэвсгэрт 7 устгалын цэг байгуулан устгал, ариутгал хийн ажиллаж байна.

БОАЖЯ, ОБЕГ, МХЕГ, Мал эмнэлэг үржлийн газар, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын хамтарсан ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд гурван  удаа хуралдаад байна.   

Дэлхий дахинд мялзан өвчин 1942 онд анх бүртгэгдэж байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд нийтдээ  21 зүйлийн зэрлэг амьтад өвчилсөн байна. Харин манай оронд бог малын мялзан авчнөөр бөхөн өвчилсөн нь анхны тохиолдол юм. Өнгөрсөн оны судалгаагаар Монголд 10 мянган толгой бөхөн 14,000 гаруй км газар нутагт байршиж байгаа нь тогтоогдсон.

Бөхөнгийн орооны үе арванхоёрдугаар сараас эхлэн нэгдүгээр сарын сүүлч хүртэл үргэлжилдэг нь  халдварт өвчний тархалтад нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж байна. Монгол бөхөн голдуу тав, арваараа  сүрэглэдэг бөгөөд орооныхоо үед арав, хориулаа цуглардаг ажээ. Орооны үе дууссан ч тавдугаар сар хүртэл нэг газарт олноороо төвлөрөн сүрэглэдэг бөгөөд энэ  нь уг өвчний тархалтыг улам даамжруулах магадлалтай аж.  Бөхөнгөөс гадна хар сүүлт, цагаан зээр, аргаль, янгир мялзан өвчнөөр өвчлөх эрсдэл маш өндөр байдаг аж. Нэн яаралтай арга хэмжээ авахгүй бол уг өвчин бусад амьтдад халдварлах магадлалтайг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Ажлын хэсэг  өнөөдөр  14 цагаас БОАЖЯ-нд хуралдаж эцсийн шийдвэрээ гаргаж лхагва гаригт Ерөнхий сайд, Засгийн газрын хуралдаанаар нөхцөл байдлыг танилцуулан,  хөрөнгийн асуудлаа шийдвэрлүүлэх юм. Тус хуралдаанаар дараах зөвлөмжийг гаргалаа.

БОГ МАЛЫН МЯЛЗАН ӨВЧИН МОНГОЛ БӨХӨНД ИЛЭРСЭНТЭЙ  ХОЛБООТОЙГООР ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЗӨВЛӨМЖ

  1. Бог малын мялзан өвчнөөр хорогдсон бөхөнгийн сэг зэм устгах багийг орон нутгаас томилон ажиллуулах,
  2. Өвчний хязгаарлалтын бүс нутагт хорио цээр хяналтын бүс тогтоох,  өвчилсөн болон эрүүл бөхөнгийн сүргийн тархалт нутгийг зааглах арга хэмжээ хэрэгжүүлэх.
  3. Өвчний хязгаарлалтын бүс нутагт гамшгаас хамгаалах анги, салбар, холбогдох мэргэжлийн байгууллага, дүйцүүлэх цэргийн албан хаагчдыг татан оролцуулах,  
  4. Бөхөнгийн сэг зэмийг устгах цэг дээр халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахих, дээж авч нас, хүйсийн мэдээллийг тэмдэглэж, зургаар баталгаажуулах,
  5. Өвчилсөн бөхөнг таних, устгах зорилгоор сүргийг хөөх, хууль бус ан хийх, бөхөнгийн эвэр түүх зэрэг үйл ажиллагаа явуулахгүй байхыг ажлын хэсгийн гишүүд, малчид, орон нутгийн иргэдэд таниулах,
  6. Бөхөнгийн шилжилт хөдөлгөөний судалгаа хийж, өвчний тархалтыг тандах,
  7. Цусны дээж цуглуулж бог малын мялзан өвчнөөр өвчилж, эдгэрсэн бөхөн байгаа эсэхийг тогтоох.
  8. Өвчинд мэдрэмтгий мал, амьтадыг тодорхойлох халдвар тархалтын /эпидемиологи/-ийн судалгааг хийх,
  9. Малын хөдөлгөөнийг хязгаарлах, хилийн хяналт, шалгалтыг сайжруулах зэргээр цаашид гарах эрсдлээс урьдчилан сэргийлэх.
  10. Бөхөнгийн эврийн хил дамнасан хууль бус худалдаа хийхээс сэргийлэх, илэрсэн зөрчлийг мэдээлэх арга хэмжээг хууль хяналтын байгууллага хариуцан ажиллах,
  11.  Малын өвчлөл, хорогдлын мэдээллийг шуурхай мэдээллэх,
  12.  Өвчилсөн бөхөнгөөс вакцинжуулсан малд уг өвчин халдварлахгүй, өвчлөхгүй гэдгийг сайтар таниулах,
  13. Малчид, иргэдэд мэдээллийн хэрэгсэл, багц мессежээр өвчний талаар танилцуулга, сэрэмжлүүлэг хүргүүлэх,
  14. Олон улсын мэргэжлийн зөвлөхүүдийг яаралтай урьж, газар дээр нь дүгнэлт гаргуулан, зөвлөмж боловсруулах,

БОАЖЯ-ны ХМА



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ4-22, 18:58ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН КОМИССЫН 80 ДУГААР ЧУУЛГАНЫ ДАРГААР СОНГОГДОВ4-22, 18:51Өнгөрсөн долоо хоногт гамшиг, аюулт үзэгдэл, ослын 106 удаагийн дуудлага бүртгэгдлээ4-22, 18:46ВЕНЕЦИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БИЕННАЛЬД МОНГОЛ УЛСЫН ПАВИЛЬОНЫГ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ4-22, 18:43Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 20 гаруй хувьд цухуйгаагүй байна4-22, 18:34Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой4-12, 18:01Сүүлийн 10 хоногт 21 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ4-12, 17:48УИХ-ын дарга Г.Занданшатар багш нарын VIII их хурлын нэгдсэн хуралдаанд үг хэллээ4-12, 16:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сургалтын чанар, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай4-12, 16:21“ПАРИС-2024” ЗУНЫ ОЛИМПЫН НААДМЫН 10, ПАРАЛИМПЫН ДӨРВӨН ЭРХ БАТАЛГААЖААД БАЙНА4-12, 16:16БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО4-9, 22:50Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн танилцуулга4-9, 22:48Гурилын үнийн өсөлтийг хянан шалгах ажлын хэсгийн гишүүд дотоодын үйлдвэрүүд болон худалдааны төвүүдэд ажиллав4-9, 22:44Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв4-9, 22:41Ноолуурын экспортын орлогыг ойрын жилүүдэд хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой4-4, 18:26Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн өр тэглэгдээгүй бол бид Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй байсан4-4, 17:48Дүүжин тээврийн төсөл бодит ажил болж, бүтээн байгуулалтаа эхлүүлж байна4-4, 17:37“МОНГОЛ УЛСЫН ГЕНЕРАЛУУД” НОМ, ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦОМОГ УНШИГЧДАД ХҮРНЭ4-4, 15:43Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ4-4, 15:39ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ХАН ДОГ СҮ-ТЭЙ УУЛЗЛАА4-1, 18:037 аймгийн 53 сумын 4470 өрх шар усны үерт өртөх магадлал маш өндөр байна4-1, 17:37Малын хорогдол улам нэмэгдэх төлөвтэй байна4-1, 17:31Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3-28, 18:00Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3-27, 15:55Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа3-27, 15:48Зүй бусаар хорогдсон мал амьтны сэг зэмийг устгах ажиллагаатай холбогдуулан үүрэг чиглэл өглөө3-26, 14:20Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3-26, 14:15Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив3-19, 19:24МАЛЫН ХОРОГДОЛ 4.7 САЯД ХҮРЛЭЭ3-19, 17:14ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР 20 МЯНГАН АМ.ДОЛЛАР ХАНДИВЛАВ3-19, 17:06Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ3-15, 11:34БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛС РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД3-14, 15:47Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруу дахь эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй3-14, 15:24“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган болно3-14, 15:07УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 667.841 ТОЛГОЙ МАЛ ХОРОГДЖЭЭ2-19, 21:06ОХУ-ЫН АЛС ДОРНОД ДАХЬ САХАЛИН АРЛЫН ЭРГЭЭС НЯМ ГАРИГТ ТАСАРСАН МӨСӨНД БООГДСОН 75 ХҮНИЙГ АВАРЧЭЭ2-19, 21:03ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт ажиллаж байна2-19, 21:00Дундговь аймагт 700 тонн өвс, тэжээл үнэ төлбөргүй нийлүүлэх, мөн Адаацаг сумын ЭМТ-д туулах чадвар сайтай автомашин шийдвэрлэлээ2-19, 20:58Батлан хамгаалахын сайдаар ахлуулсан шуурхай бүлэг Баянхонгор аймагт ажиллаж байна2-19, 20:56Сүүлийн 49 жил ажиглагдаагүй цас ихтэй жил болж байна2-19, 20:49