Сүхбаатар дүүргийн сурагчдын дунд зохион байгуулагдсан физикийн олимпиадын дүн гарч, шилдгүүд шагналаа гардан авлаа.
“Сант” сургуулийн захирал З.Энхмөнх
“Сүхбаатар дүүргийн физикийн олимпиад маш өрсөлдөөнтэй боллоо. Энэ жил дүүргийн физикийн олимпиадыг зохион байгуулсан 11-р сургуулийн хамт олонд баярлалаа. Манай Сант сургууль энэ жил математик, физик, монгол хэл, хими, биологийн хичээлүүдээр дүүргийн аварга боллоо.
Физикийн хичээл нь цаашид ирээдүйн инженерүүдийг бэлтгэх суурь болж байдаг. Тиймээс Монгол Улсыг хөгжүүлэх ирээдүйн инженерүүд маань физикийн шинжлэх ухааныг сайн судлах хэрэгтэй юм” гэлээ.
Амжилттай оролцсон сурагчдаас сэтгэгдлийг нь сонслоо
Алтан медаль хүртсэн “Сант” сургуулийн 10-р ангийн сурагч У.Тэлмүүн “Долоодугаар ангиасаа эхлэн физикийн хичээлийг үзэж, сонирхон судалж эхэлсэн. Есдүгээр ангидаа физикийн улсын олмимпиадын аварга болж байсан.
Энэ жил ахиад дүүргийн олимпиадаас алтан медаль авсандаа баяртай байна. Бидний амьдарч буй орчин, тэдгээрийн өөрчлөлт, хөдөлгөөн бүгд физикийн шинжлэх ухаантай холбоотой байдаг учраас надад маш сонирхолтой санагддаг. Тиймээс би ирээдүйд физикийн шинжлэх ухаанд олон шинэ нээлт хийхэд хувь нэмрээ оруулна гэж боддог” гэв.
Сэтгэгдэл