Жүдо бөхийн УАШТ-ий хоёрдахь өдрийн барилдаанууд үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд 16, -78-д 11-н бөх, +78-д 9 бөх тус тус зодоглож байна.
Харин эрэгтэйчүүдийн 81-кг-ын жинд Н.Дагвасүрэн, О.Ууганбаатар тэргүүтэй 24 бөх, 90 кг-ын жинд Армийн Дэлхийн аварга Г.Алтанбагана тэргүүтэй 16 бөх, -100 зг-д Х.Цогтгэрэл, Б.Серик тэргүүтэй 20 бөх, +100-д олимпийн аварга Н.Түвшинбаяр тэргүүтэй 24 бөх барилдаж байна.
Энэ жилийн УАШТ-ийг П.Лхамдэгд, Л.Отгонбаатар нар өнжиж байна. Ц.Наранжаргал жин өгсөн -78 кг-д хүч үзэн барилдахаар болжээ.
Ч.Амар
Сэтгэгдэл