Централ тауэрт бөмбөг тавьсан гэх хэрэгт холбогдсон АНУ-ын иргэнийг албадан гаргажээ

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн өнөөдөр 2016 оны үйл ажиллагааны тайлангаа танилцуулж мэдээлэл хийлээ. Тэрбээр "2016 онд батлагдсан Хилийн тухай хуулийн шинэчлэгдсэн хуулиар хилийн шалган нэвтрүүлэх ажиллагаа нь энэ оны хоёрдугаар сард Хил хамгаалах газарт шилжиж байгаа. Манай байгууллага зургаан газарт байрладаг. Бүсийн газар гэж орон нутагт 4 газар бий. Буянт-Ухаа болон Замын-Үүдэд манай газрууд байрладаг. Улсын хэмжээнд хилийн 46 боомт бий. Өнөөдрийн байдлаар 27 нь байнгын үйл ажиллагаа явуулдаг. Манай улсад 122 орны 23,737 иргэн бүртгэлтэй байна. Хамгийн олон нь БНХАУ-ын иргэд бий. Тодруулбал 8,707, БНСУ-аас 2,558 иргэн бий. 2015 онд гадаадын иргэн 5 хүүхэд, 2016 онд мөн 5 хүүхдийг гадаадын гэр бүлд үрчлүүлсэн. 2016 онд 27 улсын 450 иргэнийг албадан гаргасан. Албадан гаргасан иргэдийн ихэнх нь БНХАУ-ын иргэд юм. 2015 онд 32 улсын 666 иргэнийг Монгол Улсаас албадан гаргасан. Түүнчлэн хууль зөрчсөн гадаадын иргэдийг албадан гаргахаас гадна мөнгөн дүнгээр торгодог. 2016 онд тэрбум гаруй төгрөгөөр гадаадын иргэдийг торгосон.

E-Immigration гэж төслийг хэрэгжүүлж байна. Нийтдээ 5 сая ам.долларын өртөгтэй төсөл. Төслийг хэрэгжүүлснээр шалганы үйл ажиллагаа сайжирсан. И-Гарц гэж шалгагчгүй гарцыг анхлан нэвтрүүлсэн. Энэ бол нэгдүгээр шат нь. 2017-2018 онд хоёрдугаар үе шатыг хэрэгжүүлнэ. 2017 онд манай байгууллагаас цахим immigration төслийг хэрэгжүүлж, сайжруулна. Ингэснээр цахим хэлбэрээр визийн асуудлыг шийднэ. Гадаадын иргэн бүрдүүлэх шаардлагатай байдаг бичиг баримтыг мөн цахимаар авдаг болно. IPP системд холбогдоно. Цаасан суурьтай баримтыг цахим хэлбэрт оруулах чиглэлээр ажиллана" гэв.

Мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

- Албадан гаргасан иргэдийг урьж авчирсан ААН-үүдэд ямар хариуцлага тооцдог вэ?

- Хуульд заасан үндэслэлийн дагуу иргэдийг албадан гаргаж, урилга явуулсан ААН-д захиргааны хариуцлага ногдуулж торгодог.

- Централ тауэрт бөмбөг тавьсан гэх хэрэг гарсан. Уг хэрэгтэй холбогдсон АНУ-ын иргэнд ямар хариуцлага тооцсон бэ?

- АНУ-ын иргэн тодорхой гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан учраас бид хууль хяналтын байгууллагатай хамтарч ажиллаад, 2017 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр албадан гаргасан. Энэ хүн урьд нь манай улсад таван удаа зорчиж байсан. Дандаа ОХУ-аар дамжиж ирж байсан юм байна лээ. Өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй.

Б.Анир

 
 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой4-12, 18:01Сүүлийн 10 хоногт 21 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ4-12, 17:48УИХ-ын дарга Г.Занданшатар багш нарын VIII их хурлын нэгдсэн хуралдаанд үг хэллээ4-12, 16:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сургалтын чанар, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай4-12, 16:21“ПАРИС-2024” ЗУНЫ ОЛИМПЫН НААДМЫН 10, ПАРАЛИМПЫН ДӨРВӨН ЭРХ БАТАЛГААЖААД БАЙНА4-12, 16:16БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО4-9, 22:50Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн танилцуулга4-9, 22:48Гурилын үнийн өсөлтийг хянан шалгах ажлын хэсгийн гишүүд дотоодын үйлдвэрүүд болон худалдааны төвүүдэд ажиллав4-9, 22:44Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв4-9, 22:41Ноолуурын экспортын орлогыг ойрын жилүүдэд хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой4-4, 18:26Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн өр тэглэгдээгүй бол бид Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй байсан4-4, 17:48Дүүжин тээврийн төсөл бодит ажил болж, бүтээн байгуулалтаа эхлүүлж байна4-4, 17:37“МОНГОЛ УЛСЫН ГЕНЕРАЛУУД” НОМ, ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦОМОГ УНШИГЧДАД ХҮРНЭ4-4, 15:43Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ4-4, 15:39ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ХАН ДОГ СҮ-ТЭЙ УУЛЗЛАА4-1, 18:037 аймгийн 53 сумын 4470 өрх шар усны үерт өртөх магадлал маш өндөр байна4-1, 17:37Малын хорогдол улам нэмэгдэх төлөвтэй байна4-1, 17:31Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3-28, 18:00Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3-27, 15:55Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа3-27, 15:48Зүй бусаар хорогдсон мал амьтны сэг зэмийг устгах ажиллагаатай холбогдуулан үүрэг чиглэл өглөө3-26, 14:20Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3-26, 14:15Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив3-19, 19:24МАЛЫН ХОРОГДОЛ 4.7 САЯД ХҮРЛЭЭ3-19, 17:14ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР 20 МЯНГАН АМ.ДОЛЛАР ХАНДИВЛАВ3-19, 17:06Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ3-15, 11:34БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛС РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД3-14, 15:47Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруу дахь эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй3-14, 15:24“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган болно3-14, 15:07УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 667.841 ТОЛГОЙ МАЛ ХОРОГДЖЭЭ2-19, 21:06ОХУ-ЫН АЛС ДОРНОД ДАХЬ САХАЛИН АРЛЫН ЭРГЭЭС НЯМ ГАРИГТ ТАСАРСАН МӨСӨНД БООГДСОН 75 ХҮНИЙГ АВАРЧЭЭ2-19, 21:03ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт ажиллаж байна2-19, 21:00Дундговь аймагт 700 тонн өвс, тэжээл үнэ төлбөргүй нийлүүлэх, мөн Адаацаг сумын ЭМТ-д туулах чадвар сайтай автомашин шийдвэрлэлээ2-19, 20:58Батлан хамгаалахын сайдаар ахлуулсан шуурхай бүлэг Баянхонгор аймагт ажиллаж байна2-19, 20:56Сүүлийн 49 жил ажиглагдаагүй цас ихтэй жил болж байна2-19, 20:49ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРСЭН АЙМАГ, СУМДАД ӨВС, ТЭЖЭЭЛ ХҮРГЭХ ТУСЛАМЖИЙН ЦУВАА ХӨДӨЛЛӨӨ2-19, 10:04Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг анхааруулж байна2-17, 18:56Сураггүй болсон 5 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна2-17, 16:21Төөрсөн сураггүй болсон 14 иргэнийг эсэн мэнд олж, цасанд суусан 390 орчим иргэний аюулгүй байдлыг хангалаа2-17, 15:37Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны уулзалт хийв2-7, 17:48