Автодилерийн үйлчилгээгээр автомашины зах зээлд шинэ жишиг тогтооно

2016 оны байдлаар Монгол Улсад 500,000 суудлын тэрэг зам тээврийн хөдөлгөөнд оролцож, өдөрт дунджаар 130 орчим автомашин импортоор орж ирдгийг судалгаагаар тогтоожээ. Монголд явж байгаа дугаартай автомашиныг зээлээр худалдаж авах болон зарах боломжгүй байдаг нь иргэдэд автомашин шинээр авах, хуучин машинаа зарахад нь хүндрэл учруулдаг байна. Мөн тээврийн хэрэгсэл эзэмшигчид 2-3 жилийн дараа өөрийн унаж буй тэргээ сольдог эрэлт хэрэгцээ өндөр байгаа юм.

Иймээс Голомт банк, Автоланд ХХК болон Мөнххада ХХК хамтран Голомт банкны шинэ зээлийн үйлчилгээ болох Автодилерийн үйлчилгээг нэвтрүүлж байна.

Тус үйлчилгээний гол онцлог нь та өөрийн унаж буй машинаа Автоланд компаниар дамжуулан урьдчилгаа болгож өгөөд, ямар ч төрлийн шинэ хуучин машин авахад шаардагдах үлдэгдэл зөрүүг Голомт банкны автомашин солих зээлээр авах эрхтэй үйлчилгээ юм.

Гол нь таны унаж буй хуучин тэргийг Автоланд компани таны өмнөөс борлуулж өгөх бөгөөд худалдан авах гэж буй автомашиныг тань оношилж, үнэлэхээс гадна бүтэн жилийн баталгаа өгнө. Та энэ бүх үйлчилгээг нэг дороос буюу Чингис хаан Олон Улсын нисэх онгоцны буудал руу явах замд байрлах Мөнххада ХХК-ийн Тоёотагийн албан ёсны засвар үйлчилгээний төвөөс цогцоор нь авах, мөн тус компаний борлуулж буй 11 төрлийн Тоёота брэндийн цоо шинэ автомашинуудаас сонголтоо хийн худалдан авах боломжтой болж байна.

Энэхүү Автодилерийн үйлчилгээ нь иргэдэд хуучин автомашинаа зарах, өөрийн хүссэн баталгаатай автомашинаа худалдан авах, зээл авах хүндрэлийг шийдэх боломжийг олгосон Дэлхийн жишиг үйлчилгээ болж байна.

Голомт банк нь

1995 оны 3-р сарын 6-ны өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд арилжааны болон хөрөнгө оруулалтын банкны үйлчилгээг 100 гаруй салбар тооцооны төвөөрөө дамжуулан 600,000 гаруй бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, дотоод гадаадын харилцагч, түншүүддээ чанарын өндөр түвшинд хүргэн ажиллахын зэрэгцээ компанийн засаглал болон ил тод байдлыг өндөр түвшинд ханган ажиллаж байна.

Мөнххада ХХК нь

2013 онд “Toyota” брендийн автомашиныг Монголд борлуулах албан ёсны эрхийг авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 2016 оны 7 сард Яармагт автомашины үзэсгэлэнгийн танхим, засвар үйлчилгээ, сэлбэгийн худалдаа үзүүлэх Тоёотагийн албан ёсны Засвар үйлчилгээний төвийг нээн нэг цэгээс үйлчлүүлэгчдэд Тоёота Мотор Корпораци-н стандартыг хангасан үйлчилгээг үзүүлж байна.

“Автоланд Эс Си” ХХК нь

Автомашин шинээр худалдан авах, өөрийн машинаа зуучлуулан борлуулах, сольж сайжруулах хүсэлтэй хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангах, нэг цэгийн иж бүрэн үйлчилгээ үзүүлдэг нэгдсэн мэдээллийн сан бүхий автомашины худалдааны компани юм.

Та дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД  дарж авна уу.

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ikhtenger.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

Улсын начин Э.Энхбат таалал төгсчээ12-24, 20:40П.Нямдаваа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдлаа12-24, 20:25"Ширэн Бээлий" клубын ахлах, AIBA-ийн 3 одтой дасгалжуулагч ОУХМ Д.Төрбат12-12, 3:52СЗСҮТ-ийн протезийн техникч М.Эрдэнэцогт11-27, 17:20Ярилцах цаг: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт11-26, 17:38Хөгжлийн бэрхшээл ба хөдөлмөр эрхлэлт - 2021 эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж байна11-25, 16:26“Хөгжлийн бэрхшээл ба хөдөлмөр эрхлэлт - 2021” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно11-24, 19:25Парламентийн мэтгэлцээнд 20 гаруй их, дээд сургууль, коллежийн оюутан залуус оролцлоо11-20, 14:13"Парламентийн мэтгэлцээн 2021"-ийг ХБХХЕГ, МУИС хамтран зохион байгуулж байна11-19, 19:49"Бэрх биш ээлтэй" аяны хүрээнд парламентийн мэтгэлцээн зохион байгуулах гэж байна11-18, 15:49Хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй харилцах хөтөч цагдаа бэлтгэгдэж байна11-17, 20:11Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд онлайн болон цахим хосолсон сургалт зохион байгуулагдлаа11-17, 18:50“БЭРХ БИШ ЭЭЛТЭЙ” АЯНЫ ТУГИЙГ ДУНДГОВЬ АЙМАГТ АЯЛУУЛЛАА11-16, 13:07Сурвалжлага: Умар Назарович Кремлёв11-12, 20:48Олон Улсын Боксын Холбооны Ерөнхийлөгч Умар Кремлёв Монгол улсад айлчиллаа11-12, 20:41Б.Нямцэцэг: Бэрх биш ээлтэй аяныг 3 үе шаттайгаар зохион байгуулж байна11-11, 11:58ХБХХЕГ-ын “БЭРХ БИШ-ЭЭЛТЭЙ” аян Дорнод аймагт үргэлжилж байна11-10, 17:52ХБХХЕГ-аас “Бэрх биш ээлтэй” аяныг санаачлан ажиллаж байна11-10, 17:07Нэвтрүүлэг: "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр"11-10, 14:38ЭМЯ: 450 хүнээс халдвар илэрч, 8 хүн нас баржээ11-8, 13:3633 сургуулийн шатрын баг дэлхийн шилдэг 10 багийн нэг болжээ11-8, 13:35"Тээвэр ложистикоос үүдэлтэйгээр бүтээн байгуулалтын ажлууд удааширч мэдэхээр байна"11-8, 12:06Д.Ганбат: “Оюутолгой“-н ТУЗ-д ажиллаж байгаа гурван хүн жилийн 280 сая төгрөгийн цалинтай11-8, 11:17Цаг агаарын урьдчилсан төлөв11-8, 10:56Н.Наранхүү "U-23"-ын ДАШТ-ий медальтан боллоо11-8, 10:25Ч.БУЯНЖАРГАЛ: 103 ДУУДААД ИРЭХГҮЙ БОЛОХООР “УГААРТЧИХЛАА“ ГЭЖ ДУУДЛАГА ӨГДӨГ АРГЫГ ХЭРЭГЛЭДЭГ БОЛСОН БАЙНА11-8, 9:46Ярилцах цаг: Нийгмийн ажилтны асуудал11-8, 2:04С.Байгалмаа: Хүчирхийлэлд өртсөн хүүхэд сэтгэл зүйн болон бие мах бодийн асар том хохирол амсдаг.11-8, 1:11С.Байгалмаа: Хүчирхийлэлтэй гэр бүлд өсөж хүмүүжсэн хөвгүүдийн 75% хүчирхийлэгч болдог.11-8, 1:05“Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргаж, эрэгт байрлууллаа11-7, 11:59“Чингисийн одон“-г энэ жил ОЛГОХГҮЙ11-4, 12:45Хотын даргын хоёрдугаар орлогчоор З.Төмөртөөмөөг томилжээ11-3, 11:54Хэнтийн ЗДТГ: Шинэ андлалын өргөөг иргэдийн хандиваар байгуулсан10-28, 10:33ТӨСӨВ 2022: Өндөрхаан, Дадал сумдад 14.9 тэрбум төгрөгөөр 2 нисэх буудал барина10-26, 12:20С.Байгалмаа: Төсвийн 8 тэрбум төгрөг бодитой үр дүнгүй, хүүхдэдээ хүрч чаддаггүй.10-11, 4:28Ярилцах цаг: Хүүхдийн эрхийн асуудал10-9, 20:27"Улаанбаатар" -аа хайрлах нь, хамгаалах нь , хөгжүүлэх нь9-18, 13:46Б.Баяржаргал: Хүүхэд бүр математикч биш, харин зөв хүн л болох ёстой1-25, 13:26МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдах гэж байна1-18, 15:40Манай нам удирдлагын буруутай үйл ажиллагаанаас болж сонгуульд ялагдсан1-18, 15:14