Японы мэргэжлийн сүмо бөхийн Хацу башё Токио хотын "Регоку Кокугикан" ордонд үргэлжилж байна. Тэмцээний наймдахь өдөр Их аварга Хакүхо маэгашира Аравашитай хоорондоо учраа тааран барилдлаа. Маэгашира Араваши өчигдөр бариа зөрөөн дээр маш шуурхай барилдан Хакүхо аваргад ямар ч боломж олгосонгүй. Ингэснээр океки Кисеносато ганцаараа нэг ч унаагүйгээр башёг тэргүүлж эхэллээ.
Ёкозүна Какүрюү М.Ананд шинэ сэкиваке Шодайг ошидаши мэхээр өвдөг шороодуулан тавдахь адваагаа авсан юм. Сэкиваке Тамаваши өчигдөр Такарафүжиг давсанаар 5 даваа, 3 унаатайгаар цолоо авч үлдэх сайхан боломжтой барилдаж байна. Озеки Кисеносато маэгашира Окиноумигаар найм дахь даваагаа авлаа. Озеки Гойёдо озеки Тэрүнофүжи нар хоорондоо хүч үзэн Тэрүнофүжи хатакикоми мэхээр 4-4 гэсэн үзүүлэлттэй барилдаж байна. Озеки Котошёогикү энэ башёд маш муу барилдаж 2-6 унаатай байгаа билээ.
Дээд зиндааны монгол бөхчүүдээс эхний барилдааныг хийж буй Ичиножёо А.Ичинноров өчигдөр Чиёонокуниг давсанаар 6 даваатай байгаа бол Такайнова А.Баасандорж Миёогирюүг даван 7 даваатай тэргүүлэгчийн эгнээнд бичигдэж байгаа юм.
.Тэргүүлэгчийн эгнээнд явж буй Такайнова А.Баасандорж /7-1/ өнөөдөр Аойяаматай барилдана.Чиёошома Г.Мөнхсайхан Точиозанд өвдөг шороодон даваа унаа нь тэнцжээ. Мөн тэргүүлэгч Өвөрмонголын бөх Сококурай долоон даваатай барилдаж байгаа юм. Тэрбээр Ичиножёотой учраа таарсан байна. Япон озеки Кисеносато-Котошёогикү нар хоорондоо барилдана. Мөн манай бөхчүүд болох Тэрзнофүжи-Араваши нар оноолт таарчээ: Жюүрёо зиндааны бөхчүүдээс Кёокүшюхо 5-3, Азамарюү 3-5, Сэйро 3-5 амжилттай барилдаж байна.
Сэтгэгдэл