БАЯРТ МЭДЭЭ. МТХ-ны 2016 оны Өсвөр үеийн эмэгтэй тамирчдын чансааг тэргүүлсэн Орхон аймгийн "Хурд" клубын тамирчин Б.Сүрэнг Япон улсын ерөнхий сайд Шинзо Абэ-гийн санаачилсан "Jenesys" хөтөлбөрт хамруулахаар Монголын таеквондогийн холбооноос шийдвэрлэж, МҮОХ-нд уламжиллаа. Тус хөтөлбөр нь 2017 оны 3-р сарын 6-15 ны өдрүүдэд Япон улсын Токио хотноо зохион байгуулагдана. Хөтөлбөрт хамрагдсан тамирчин нь Япон улсад аялж, олимпийн наадмыг зохион байгуулж байсан газар нутагтай танилцах, дадлага хийх болон бусад орны хүүхэд, залуучуудтай туршлага солилцох зорилготой билээ. Б.Сүрэндээ тив, дэлхий, олимпийн аварга тамирчин болохыг хүсэн ерөөе.
Дашрамд дурдахад өнгөрсөн жилийн тус хөтөлбөрт "Харцага" дэвжээний тамирчин Д.Амгаланбаатар хамрагдаж байсан билээ.
Сэтгэгдэл