"Тээвэр ложистикоос үүдэлтэйгээр бүтээн байгуулалтын ажлууд удааширч мэдэхээр байна"

Улс төр   Нийгэм 12:06 , 2021-11-8

 Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар мэргэжлийн албадад хэд хэдэн үүрэг даалгавар өглөө.

Тэрбээр “Ковид-19”-ийн цар тархалтыг бууруулах эрчимжүүлсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг сайтар хангаж, иргэд болон албан хаагчдаа дархлаажуулалтын нэмэлт тунд идэвхтэй хамрагдахыг уриалах хэрэгтэй байна. Нэмэлт тунд хүн амын 50 хувийг хамруулчихвал бид шар бүс рүү шилжинэ. Аль болох хурдан хугацаанд шар бүсэд орж, амьдралын хэвийн хэмнэлдээ ороход анхаармаар байна.

Шинэ сэргэлтийн бодлого буюу цар тахлын дараах эдийн засгийг эрчимжүүлэх хуулийг боловсруулж байгаа. Энэхүү хууль гарснаар улс орон төдийгүй дүүрэг, орон нутагт ч ажил урагшлахын эхлэл байх юм. Тиймээс бүх алба, агентлагийн удирдлагууд үүнд анхаараарай. Нөгөөтээгүүр 2022 онд Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажлууд тээвэр ложистикийн саатал бэрхшээлээс үүдэн удааширч мэдэхээр байна. Үүнийг нарийвчлан судалж, төсвийн төсөлдөө тусгаарай” гэсэн юм.

Мөн ирэх долоо хоногт дараах чиглэлд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

-“Хариуцлагын гэрээ” байгуулан үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллагуудад холбогдох хууль, журмын дагуу хариуцлага тооцох.

-Соёл, урлаг, спортын байгууллагууд 50 хувийн дүүргэлттэйгээр ажиллаж буй эсэхэд хяналт тавьж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдүүлж ажиллах.

-Төсвийн сахилга батыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, төсвийн орлогыг нэр төрлөөр нь ханган бүрдүүлэх ажлаа эрчимжүүлэх.

-Өвөлжилтийн хугацаанд инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангаж, машин механизм, техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдал болон бодис, давсны нөөцийг сайтар бүрдүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

-Сайжруулсан шахмал түлшний нөөц, түгээлт, тээвэрлэлт цаг хугацаандаа тасалдалгүй явах ёстой гэлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ikhtenger.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

“МИНИЙ ГЭР БҮЛ АЮУЛГҮЙ АЖИЛЛАДАГ” ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ ШИЛДЭГ ЗУРГИЙН ЭЗЭД ШАГНАЛАА АВЛАА5-16, 19:04“Ногоон хот-Иргэний оролцоо” мод тарих арга хэмжээний нээлт Налайх дүүрэгт боллоо5-15, 18:22Ц.Бат-Энх IBA-ийн Ерөнхийлөгчийн зөвлөхөөр сонгогдлоо5-15, 18:16Б.Пүрэвгарам: Ажлын байранд ХАБЭА-ыг хангаж ажиллах нь удирдлагын манлайлал, ажилтны оролцооноос ихээхэн хамаардаг5-14, 17:53Өнөөдөр дэлхийн аваргын дэвжээнд Монголын гурван боксчин өрсөлдөнө5-14, 17:44“МИНИЙ ГЭР БҮЛ АЮУЛГҮЙ АЖИЛЛАДАГ” хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сэдэвт гар зургийн уралдаан5-14, 16:24Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа5-14, 16:03IBA-ийн Ерөнхийлөгчийн зөвлөхөд МБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энх өрсөлдөж байна5-14, 15:38“БАРИЛГЫН САЛБАР ДАХЬ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ”-ИЙН ҮР ДҮНГ ХЭЛЭЛЦЛЭЭ5-3, 14:50САЙН УДИРДАГЧ - СБД-ийн ЭМТ-ийн дарга П.Бат-Ирээдүй5-3, 14:40Эрт илрүүлгийн үзлэг 5 сарын 1-ээс эхлэн бүтэн жил үргэлжилнэ5-2, 0:18ИРГЭН ТА ЭРТ ИЛРҮҮЛЭГ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ, ОНОШИЛГОО, ШИНЖИЛГЭЭНДЭЭ ИДЭВХИТЭЙ ХАМРАГДААРАЙ5-1, 21:03ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСЛЫН УЛМААС АМЬ ҮРЭГДСЭН АЖИЛЧДЫН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ДЭЛХИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА4-28, 13:53ХАМГААЛАХ ХЭРЭГСЛИЙН ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ЛАБОРАТОРИ АШИГЛАЛТАД ОРЛОО4-28, 13:50Монгол төрийн Генералууд Дамбадаржаа цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа4-23, 15:00“ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ӨРӨӨ”-НИЙ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ4-23, 14:42“Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2021” болзолт уралдааны шилдэг аж ахуйн нэгж байгууллагууд тодорлоо4-22, 19:03Төрийн хэмнэлтийн хуулийн төслийг хэлэлцэж байна4-20, 16:071 сая төгрөгөөс дээш цалинтай бол НДШ-ийн буцаан олголт олгохгүй4-20, 16:02Засгийн газрын хуралдаанаас гаргасан ШИЙДВЭРҮҮД4-17, 20:21“Кинг тауэр“, “Хүннү-2222” хотхоны хооронд маргаан үүсжээ4-16, 2:27“Ажилтны НДШ-ийн төлбөрийн 50 хувийг он дуустал хөнгөлнө“4-15, 19:14Шивээхүрэн боомт энэ сард нээгдэнэ4-15, 19:06Төрийн өмчит 10 орчим компанийг нэгтгэж, 10 гаруйг нь татан буулгана4-15, 18:57Хурандаа С.Хүрэлбаатар авлигын хэргээр АТГ-т баривчлагдлаа4-14, 22:23“МИНИЙ ГЭР БҮЛ АЮУЛГҮЙ АЖИЛЛАДАГ” СЭДЭВТ ГАР ЗУРГЫН УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА4-12, 15:05Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдтэй уулзав4-11, 18:09Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ор нэр төдий биш, дорвитой, зоригтой алхам хий4-11, 18:07Засгийн газар Ажлын хэсэг байгууллаа4-10, 19:45"ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯН-2022" ЭХЭЛЛЭЭ4-4, 3:38С.Бямбацогт, Г.Амартүвшин, Ч.Ундрам тэргүүтээ МАН-ын нийт 9 гишүүн хуулийн байгууллагаар шалгуулна3-30, 18:15ГХЯ: ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСАД ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД3-29, 19:31Бүгд Найрамдах Киргиз Улстай харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов3-29, 19:12Цахим хөгжил, харилцаа холбооны яамны мэдэгдэл3-27, 20:53О.Бямба-Эрдэнэ (71кг) боксын улсын аваргын АЛТАН медалиа гардан авлаа3-27, 18:21Г.Баярхүү (67кг) боксын улсын аваргын ХҮРЭЛ медаль авлаа3-27, 18:19ОХУ-ын Элчин сайдын яамны мэдэгдэл3-27, 16:15САЙН УДИРДАГЧ - МОТОСПОРТЫН ОУХМ А.ПҮРЭВДОРЖ3-23, 15:14Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баян-Өлгий аймагт ажиллаж байна3-21, 21:41Монголын Оюун Ухааны Академийн салбарт хулгай орж, гал гарсан байна3-21, 21:07