Японы мэргэжлийн сүмо бөхийн Хацу башё Токио хотын "Регоку Кокугикан" ордонд үргэлжилж байна. Тэмцээний зургаадахь өдөр буюу өнөөдөр манай дөрвөн бөх хоорондоо учраа тааран барилдлаа. Шинэ сэкиваке Тамаваши өнөөдөр ёкозүна Харумафүжитай тааран барилдаж ёритаоши мэхээр давсан байна. Тэгвэл ёкозүна Какүрюү маэгашира Аравашитай барилдан өвдөг шорооджээ. Ингэснээр тэрбэээр гурав дараалан өрсөлдөгч бөхчүүддээ уналаа.
Тэмцээнийг тэргүүлж яваа Хакүхо аварга өчигдөр маэгашира Окиноумитай барилдан ёритаоши мэхээр ээлжит даваагаа авсан. Их аварга Хакүхо, озеки Кисеносато нар зургаан даваатай тэргүүлэгчдийн эгнээнд явна. Түрүү булаалдах учиртай бусад ёкозүна-озеки нар наад зах нь хоёр унаатай байгаа учир бүх анхаарал Хакүхо 38 уу, Кисеносато анх удаа юу гэдэг асуулт бөх сонирхогчдын анхаарлын төвд байна. .
Озеки Гойёдо 4-2, Котошёогикү 2-4, Тэрүнофүжи 2-4, ёкозүна Харумафүжи 4-2, Какүрюү 3-3 амжилттай барилдаж байна. Озеки Гойёдо Шохозаныг давсан бол, озеки Кисеносато сэкиваке Шодайг давжээ. Сайн барилдаж буй маэгашира Митакеуми озеки Котошёогикүг даван Хацу башёг шуугиулж байна. Манай залуу бөх Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Точиозаныг даван хоёрдахь даваага авлаа.
Дээд зиндааны монгол бөхчүүдээс эхний барилдааныг хийж буй Ичиножёо А.Ичинноров өчигдөр маэгашира Чиёог даван 5 дахв даваагаа авлаа. Тэргүүлэгчийн эгнээнд явж буй Такайнова А.Баасандорж Хокутофүжид өвөдөг шороодсон бол, Чиёошома Г.Мөнхсайхан Икиойд унан 3 даваа 3 унаатай боллоо. Мөн тэргүүлэгч Өвөрмонголын бөх Сококурай Чиёонокунид, маэгашира Саданоуми Такакейшод унасанаар Хакүхо-Кисеносато нар 6 даваатай тэргүүлж байна. Жюүрёо зиндааны бөхчүүдээс Кёокүшюхо 3-3, Азамарюү 2-4, Сэйро 2-4 амжилттай барилдаж байна.
Ч.Амар
Сэтгэгдэл