Авлигын эсрэг чуулж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж утааны асуудлаар байр сууриа илэрхийлсэн өдрүүд

Хөгжлийн банкны зөрчлийг нийтэд ил болголоо

УИХ дахь МАН-ын бүлэг бүлгийн хуралдаанаараа Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын үр дүнд 1.3 их наяд төгрөгийн зөрчилтэй байгаа асуудлыг хэлэлцсэн юм.

Улмаар Хөгжлийн банкаар илэрсэн зөрчилтэй асуудлыг нийтэд ил болгосон юм. Тодруулбал, Анх Хөгжлийн банк 6.9 их наяд төгрөгийн активтайгаас нийт зургаан их наяд төгрөгийг зээлээр олгосон байна. Өнөөдрийн байдлаар 202 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй байгаа аж. Нийт зээлийн 69.6 хувь нь хугацаа хэтэрсэн, чанаргүй зээл нь 13.8 хувийг эзэлж байгаа гэнэ. Ойрын гурван жилийн хугацаанд гаднаас авсан зээлийн эргэн төлөлтөд 3.7 их наядыг төлөхөөр болжээ. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "Ингэхдээ эргээд зээл олгосон аж ахуйн нэгжүүдээс 2.2 их наядыг татан авах ёстой. Үүний зөрүүнд зээлийн эргэн төлөлтөөс 1.5 их наядын дутагдал үүсч байна. Гэтэл улсын төсвөөс буюу төсвийн орлогоос эргэн төлөгдөх ёстой зээлийн хуваариуд 1-4 удаа хойшилсон байна. Тухайн зээлийн 54.3 хувь нь буюу 3.2 их наяд төгрөгийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр 371 төсөлд зарцуулжээ. Нийт зээлийн 28.3 хувь болох 1.7 их наядыг Хөгжлийн банк 16 төсөлд зарцуулахдаа улсын үйлдвэрийн найм, хувийн найман төсөлд зарцуулсан байна. Мөн арилжааны банкуудаар дамжуулан нийт зээлийн 17.3 хувь буюу нэг их наяд төгрөгийг 1619 төсөлд олгосон байна" гэсэн юм. 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж утааны асуудлаар мэдээлэл өгөв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлчидтэй уулзав. Уулзалтаараа "Нийслэл хотын агаар, орчны бохирдлын асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өргөтгөсөн хурлаар авч хэлэлцсэн. Хуралдаанд төрийн өндөрлөгүүд, сайдууд, УИХ-ын гишүүд оролцсон. Мөн орчны бохирдлын чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд, нийслэлийн удирдлага оролцсон. Монгол Улсын төрийн тэргүүний хувьд энэ хурлаас ямар шийдвэр гарсан, цаашид ямар арга хэмжээ авах гэж байгаа талаар мэдээлэл өгөх гэж байна" хэмээн ҮАБЗ-өөс  гаргасан зөвлөмжийн талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр мэдээллэээрээ Улаанбаатарын утааны асуудлаар хэлж, ярьж үүрэг зөвлөмж өгч байсан ч өнөөдөр болтол утааны асуудал хэвээрээ байна. Мөн утааны бүсийг ногоон байгууламж болгож, сэтгүүлчдийн утааны асуудлаар байнга нийтлэл, сурвалжлага, мэдээ бэлтгэж байхыг зөвлөсөн юм. 

Шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой боллоо 

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой боллоо. Ойн хүрээнд Ардын Их Хурлын депутатуудад хүндэтгэл үзүүлж, Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөн, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм. Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол болов. 

Монгол Улсын Их Хурлын даргын 2014 оны 176 тоот захирамжаар батлагдсан “Б.Чимидийн нэрэмжит шагнал олгох тухай” журам, Монгол Улсын Их Хурлын даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Шагнал олгох тухай” 08 дугаар захирамжийг үндэслэн Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Должингийн Баярсайханы “Эрх зүйн онол” бүтээлд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч “Бяраагийн Чимидийн нэрэмжит” 2017 оны Монгол Улсын Их Хурлын шагналыг хүртээж Өргөмжлөл, Б.Чимидийн дүрс бүхий медаль, мөнгөн урамшуулал олгож буйг Өргөмжлөлд дурджээ.

Авлигын эсрэг чууллаа

Авлигатай тэмцэх газар үүсэн байгуулагдсаны 10 жилийн ой болов. Ойн хүрээнд авлигатай үр дүнтэй тэмцэх чиглэлээр асуудал дэвшүүлэн, шийдвэрлэх арга замаа тодорхойлж, цаашид нийгмийн бүлгүүдтэй хамтран ажиллах зорилгоор “Авлигын эсрэг үндэсний чуулган” зохион байгуулав. 

Үндэсний чуулган нь “Авлигатай тэмцэх эрх зүйн орчин, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа”, “Төрийн байгууллагын ил тод, шударга, хариуцлагатай байдал”, “Хувийн хэвшил дэх авлигаас урьдчилан сэргийлэх асуудал”, “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд олон нийт, хэвлэл мэдээллийн болон төрийн бус байгууллагын оролцоо” гэсэн 4 салбар хуралдаанаар үргэлжилсэн юм. 

Хар тамхины хэрэгт холбогдсон прокуроруудад ял оноолоо

Хар тамхины хэрэгт холбогдоод байсан прокуроруудад ял оноожээ. Тодруулбал, Тээрийн прокурорын газрын хяналтын прокурор байсан Х.Тамир, ТЕГ-ын Мөрдөн шалгах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан, Б.Сүхбаатар, Н.Мөнхбат нар 5-6 жилийн хорих ял оноосон байна.

Тэд 2015 оны долдугаар сард өмнөд хөршөөс ирж буй “бараа”-гаа авахаар Дорноговь аймгийн Замын-Үүд хилийн боомт дээр очоод байхад нь цагдаагийнхан баривчилсан байдаг. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1, 192.2, 188.3, 269.1, 268.2, 272.2-т зааснаар буруутган ялласан юм.

Б.Анир 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4-26, 17:53“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа4-24, 16:24ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ХУДАЛДААНЫ САЙДТАЙ УУЛЗАВ4-24, 14:26ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ХААНТ УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ХАМТЫН НӨХӨРЛӨЛ, ХӨГЖЛИЙН САЙД ДЭВИД КАМЕРОН МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ4-24, 14:22Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна4-24, 14:18Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ4-22, 18:58ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН КОМИССЫН 80 ДУГААР ЧУУЛГАНЫ ДАРГААР СОНГОГДОВ4-22, 18:51Өнгөрсөн долоо хоногт гамшиг, аюулт үзэгдэл, ослын 106 удаагийн дуудлага бүртгэгдлээ4-22, 18:46ВЕНЕЦИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БИЕННАЛЬД МОНГОЛ УЛСЫН ПАВИЛЬОНЫГ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ4-22, 18:43Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 20 гаруй хувьд цухуйгаагүй байна4-22, 18:34Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой4-12, 18:01Сүүлийн 10 хоногт 21 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ4-12, 17:48УИХ-ын дарга Г.Занданшатар багш нарын VIII их хурлын нэгдсэн хуралдаанд үг хэллээ4-12, 16:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сургалтын чанар, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай4-12, 16:21“ПАРИС-2024” ЗУНЫ ОЛИМПЫН НААДМЫН 10, ПАРАЛИМПЫН ДӨРВӨН ЭРХ БАТАЛГААЖААД БАЙНА4-12, 16:16БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО4-9, 22:50Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн танилцуулга4-9, 22:48Гурилын үнийн өсөлтийг хянан шалгах ажлын хэсгийн гишүүд дотоодын үйлдвэрүүд болон худалдааны төвүүдэд ажиллав4-9, 22:44Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв4-9, 22:41Ноолуурын экспортын орлогыг ойрын жилүүдэд хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой4-4, 18:26Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн өр тэглэгдээгүй бол бид Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй байсан4-4, 17:48Дүүжин тээврийн төсөл бодит ажил болж, бүтээн байгуулалтаа эхлүүлж байна4-4, 17:37“МОНГОЛ УЛСЫН ГЕНЕРАЛУУД” НОМ, ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦОМОГ УНШИГЧДАД ХҮРНЭ4-4, 15:43Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ4-4, 15:39ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ХАН ДОГ СҮ-ТЭЙ УУЛЗЛАА4-1, 18:037 аймгийн 53 сумын 4470 өрх шар усны үерт өртөх магадлал маш өндөр байна4-1, 17:37Малын хорогдол улам нэмэгдэх төлөвтэй байна4-1, 17:31Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3-28, 18:00Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3-27, 15:55Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа3-27, 15:48Зүй бусаар хорогдсон мал амьтны сэг зэмийг устгах ажиллагаатай холбогдуулан үүрэг чиглэл өглөө3-26, 14:20Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3-26, 14:15Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив3-19, 19:24МАЛЫН ХОРОГДОЛ 4.7 САЯД ХҮРЛЭЭ3-19, 17:14ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР 20 МЯНГАН АМ.ДОЛЛАР ХАНДИВЛАВ3-19, 17:06Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ3-15, 11:34БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛС РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД3-14, 15:47Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруу дахь эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй3-14, 15:24“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган болно3-14, 15:07УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 667.841 ТОЛГОЙ МАЛ ХОРОГДЖЭЭ2-19, 21:06