Говийн хүчтэнүүд өнгөлсөн Үндсэн хуулийн барилдаан

Ардчилсан шинэ үндсэн хуулиа баталсaны түүхт 25 жилийн ойн өдөрт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнөө боллоо. Барилдаанд у.а Н.Батсуурь, у.з Б.Пүрэвсайхан, у.х Ш.Уламбаяр, А.Цацабшир, Т.Баасанхүү, Ж.Амартүвшин, Н.Жаргалбаяр, Б.Бат-Өлзий нар магнайлан у.ар -1, у.з -1, у.х -6, у.н 26, а.ц.а -60, а.ц.з -19, а.ц.х -42, а.ц.н 69 бөх оролцон барилдсанаас Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харъяат Зэвсэгт хүчний Алдар спорт хороо Түшээтханы аварга дэвжээний бөх улсын начин Э.Даш 8 даван түрүүлж,Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харъяат,Хутагтын хүчтэн дэвжээний бөх улсын харцага А.Цацабшир үзүүрлэлээ. Их шөвөгт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат,Сүлд спорт хороо,Увс нуур дэвжээний бөх улсын харцага Н.Жаргалбаяр,Говь-Алтай аймгийн Цогт сумын харъяат,Хилчин спорт хороо,Хантайшир дэвжээний бөх өсөх идэр начин Л.Цэрэнтогтох нар шалгарлаа.

Дунд шөвгийн наймд а.х.а Ш.Мөнгөнбаатар, Б.Эрдэнэхүү, а.з Б.Түмэндэмбэрэл нар үлдэв. А.з Б.Түмэндэмбэрэл сайхан барилдаж, зүүн барууны магнай арслан, заан хоёрыг дараалан шороодуулав. Гурав дээр начин Ч.Ганзориг, дөрөвт арслан Батсуурь хоёрыг хагалж татаад, тав дээр заан Пүрэвсайханыг хавирахад нь давхар шуудагнаас түрж хөөн давж, зургаад Даш начинтай тунаж барилдан өвдөг шороодсон юм.

Гурвын даваанд шинэхэн харцага Баасанхүү, Бат-Өлзий нар амалж авсан бөхчүүддээ тахим буулгав. Хөвсгөл аймгийн арслан Сандагдорж Баасанхүү харцагыг сугадсан барьцнаас хавирахад нь сөрж дайраад гэдрэг нь дарчихав. Бат-Өлзий харцага Өвөрхангайн а.з Батсайханы хөлд орсон боловч өөрөө өвдөг шороодсон юм. Батсайхан заан дараагийн даваанд Пүрэвсайхан заантай бас л сайн үзсэн боловч барьц сонгуулан унасан билээ.

Мөн гурвын даваанд Пүрэвсайхан харцага, Эрдэнэхүү арслан хоёрын давуулж гуядах мэх тун чиг даацтай байв.

Өсөх идэр начин Цэрэнтогтох энэ даваанд Тогтохбаяр начныг амалсан агаад талбай дээр тэд маргалдаж, мөргөлдөж үзэгчдийн дургүйг багагүй хүргээд авсан.  Хөлийн цэц хоёуланд нь сануулга өгснөөр барилдаан үргэлжилж, Цэрэнтогтох начин давна лээ.

 

Гурвын даваа

1.    Н.Батсуурь у.а–Э.Ариунбуян а.х

2.    Б.Пүрэвсайхан у.з–Т.Мөнх-Эрдэнэ а.н

3.    Ш.Уламбаяр у.х –Н.Баттүвшин а.а

4.    А.Цацабшир у.х–Б.Зоригтбаатар ц.н

5.    Т.Баасанхүү у.х –Ц.Сандагдорж а.а

6.    Ж.Амартүвшин у.х– Ц.Чимэддорж у.н

7.    Н.Жаргалбаяр у.х–Г.Ганцоож а.а

8.    Б.Бат-Өлзий у.х –Л.Батсайхан а.з

9.    Э.Энхбат у.ө.и.н– Н.Ганзориг а.а

10.Л.Цэрэнтогтох у.ө.и.н–Ш.Тогтохбаяр у.н

11.Ду.Батбаяр у.н–Д.Тогтохжаргал а.а

12.Б.Насандэлгэр у.н –Б.Номиндалай а.х.а

13.П.Ганхүү у.н –Ч.Эрдэнэсайхан а.з

14.Л.Гантулга у.н–Ц.Цогт-Эрдэнэ а.а

15.Б.Заяамандах у.н–Д.Цэвэлсодном у.н

16.Б.Амарзаяа у.н–Ш.Отгонтөгс а.а

17.Ч.Батчулуун у.н –О.Гантулга а.х.а

18.Л.Лха-очир у.н–Ж.Наранбаатар а.а

19.Ш.Шинэбаяр у.н –Ө.Сүхбат а.х.а

20.Ч.Ганзориг у.н –Б.Түмэндэмбэрэл а.з

21.Бо.Батжаргал у.н –Б.Серик а.а

22.Э.Даш у.н–Х.Батбаяр а.а

23.Б.Ганхуяг у.н–А.Хосбаяр а.а

24.Д.Анар а.а–Т.Ядамсүрэн а.а

25.Д.Амарсайхан у.н –Б.Тайван а.а

26.Б.Чимэдвандан у.н –О.Хангай а.а

27.Ш.Мөнгөнбаатар а.х.а–Б.Хаш-Эрдэнэ а.а

28.Б.Эрдэнэхүү а.х.а–Д.Тамир а.а

Дөрвийн даваа

1.    Н.Батсуурь у.а –Б.Түмэндэмбэрэл а.з

2.    Б.Пүрэвсайхан у.з–Л.Батсайхан а.з

3.    А.Цацабшир у.х–Ц.Сандагдорж а.а

4.    Ж.Амартүвшин у.х– Н.Баттүвшин а.а

5.    Н.Жаргалбаяр у.х–Б.Тайван а.а

6.    Э.Энхбат у.ө.и.н – О.Хангай а.а

7.    Л.Цэрэнтогтох у.ө.и.н–Б.Серик а.а

8.    Ду.Батбаяр у.н –О.Гантулга а.х.а

9.    П.Ганхүү у.н –Б.Эрдэнэхүү а.х.а

10.Л.Гантулга у.н –Ш.Мөнгөнбаатар а.х.а

11.Б.Заяамандах у.н–Б.Номиндалай а.х.а

12.Б.Амарзаяа у.н –Д.Анар у.н

13.Л.Лха-Очир у.н–Б.Ганхуяг у.н

14.Ш.Шинэбаяр у.н –Э.Даш у.н

Тавын даваа

1.    Б.Пүрэвсайхан у.з –Б.Түмэндэмбэрэл а.з

2.    А.Цацабшир у.х–Ж.Амартүвшин у.х

3.    Н.Жаргалбаяр у.х–О.Гантулга а.х.а

4.    Л.Цэрэнтогтох у.ө.и.н–Б.Заяамандах у.н

5.    Л.Лха-Очир у.н– Б.Эрдэнэхүү а.х.а

6.    Э.Даш у.н– Д.Анар у.н

7.    Ш.Мөнгөнбаатар а.х.а–О.Хангай а.а

Зургаагийн даваа

1.    А.Цацабшир у.х–гоц мөргөв

2.    Н.Жаргалбаяр у.х–Б.Эрдэнэхүү а.х.а

3.    Л.Цэрэнтогтох у.ө.и.н–Ш.Мөнгөнбаатар а.х.а

4.    Э.Даш у.н– Б.Түмэндэмбэрэл а.з

Долоогийн даваа

1.    А.Цацабшир у.х–Л.Цэрэнтогтох у.ө.и.н

2.    Н.Жаргалбаяр у.х –Э.Даш у.н

Наймын даваа

1.    А.Цацабшир у.х –Э.Даш у.н

/үзүүрлэсэн/       /түрүүлсэн/

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа25 минут 15 секундын өмнөГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ХУДАЛДААНЫ САЙДТАЙ УУЛЗАВ2 цаг 24 минутын өмнөИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ХААНТ УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ХАМТЫН НӨХӨРЛӨЛ, ХӨГЖЛИЙН САЙД ДЭВИД КАМЕРОН МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ2 цаг 28 минутын өмнөБүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна2 цаг 31 минутын өмнөБүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ4-22, 18:58ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН КОМИССЫН 80 ДУГААР ЧУУЛГАНЫ ДАРГААР СОНГОГДОВ4-22, 18:51Өнгөрсөн долоо хоногт гамшиг, аюулт үзэгдэл, ослын 106 удаагийн дуудлага бүртгэгдлээ4-22, 18:46ВЕНЕЦИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БИЕННАЛЬД МОНГОЛ УЛСЫН ПАВИЛЬОНЫГ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ4-22, 18:43Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 20 гаруй хувьд цухуйгаагүй байна4-22, 18:34Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой4-12, 18:01Сүүлийн 10 хоногт 21 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ4-12, 17:48УИХ-ын дарга Г.Занданшатар багш нарын VIII их хурлын нэгдсэн хуралдаанд үг хэллээ4-12, 16:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сургалтын чанар, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай4-12, 16:21“ПАРИС-2024” ЗУНЫ ОЛИМПЫН НААДМЫН 10, ПАРАЛИМПЫН ДӨРВӨН ЭРХ БАТАЛГААЖААД БАЙНА4-12, 16:16БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО4-9, 22:50Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн танилцуулга4-9, 22:48Гурилын үнийн өсөлтийг хянан шалгах ажлын хэсгийн гишүүд дотоодын үйлдвэрүүд болон худалдааны төвүүдэд ажиллав4-9, 22:44Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв4-9, 22:41Ноолуурын экспортын орлогыг ойрын жилүүдэд хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой4-4, 18:26Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн өр тэглэгдээгүй бол бид Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй байсан4-4, 17:48Дүүжин тээврийн төсөл бодит ажил болж, бүтээн байгуулалтаа эхлүүлж байна4-4, 17:37“МОНГОЛ УЛСЫН ГЕНЕРАЛУУД” НОМ, ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦОМОГ УНШИГЧДАД ХҮРНЭ4-4, 15:43Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ4-4, 15:39ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ХАН ДОГ СҮ-ТЭЙ УУЛЗЛАА4-1, 18:037 аймгийн 53 сумын 4470 өрх шар усны үерт өртөх магадлал маш өндөр байна4-1, 17:37Малын хорогдол улам нэмэгдэх төлөвтэй байна4-1, 17:31Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3-28, 18:00Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3-27, 15:55Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа3-27, 15:48Зүй бусаар хорогдсон мал амьтны сэг зэмийг устгах ажиллагаатай холбогдуулан үүрэг чиглэл өглөө3-26, 14:20Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3-26, 14:15Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив3-19, 19:24МАЛЫН ХОРОГДОЛ 4.7 САЯД ХҮРЛЭЭ3-19, 17:14ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР 20 МЯНГАН АМ.ДОЛЛАР ХАНДИВЛАВ3-19, 17:06Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ3-15, 11:34БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛС РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД3-14, 15:47Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруу дахь эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй3-14, 15:24“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган болно3-14, 15:07УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 667.841 ТОЛГОЙ МАЛ ХОРОГДЖЭЭ2-19, 21:06ОХУ-ЫН АЛС ДОРНОД ДАХЬ САХАЛИН АРЛЫН ЭРГЭЭС НЯМ ГАРИГТ ТАСАРСАН МӨСӨНД БООГДСОН 75 ХҮНИЙГ АВАРЧЭЭ2-19, 21:03