"Төөрөгдөл ба төвлөрөл"

12:34 , 2017-1-13

  1. Орчлон дэлхийн оньсогыг зөн совингоороо мэдрэн, ончтой зөв явж байлаа

 Бидний өвөг дээдэс төрж өссөн тал нутаг, уул хангайгаа амьдрал оршлын тулах цэг, аврагдах хоргодох нөмөр нөөлөг болгон мянга мянган жилээр амьдарч ирэхдээ нүүдлийн ахуй, ав хомрогын нь дундаршгүй эх булаг болсон байгаль эхийнхээ  ач ивээлийг  хамгаас илүү ухаарч, хайрлан хамгаалж, шүтэн дээдэлж ирсэн сайхан уламжлалтай билээ.

 Од эрхэст орчлон дэлхий, онгон сайхан байгальтайгаа хүйн холбоотойгоор тийнхүү амьдарч ирэхдээ тэдгээрийн учир холбоос, зүй тогтол, ааш аягийг тааварлан сонжиж, ажиглан шинжиж, хэрхэн зохицож амьдрах талаар үеэс үе дамжин ихээхэн туршлага мэдлэг хуримтлуулж ирсэн нь лавтай. Тийнхүү байгаль дэлхийн бүрэн эрхшээл, түмэн бэрхшээл дор нухчуулж ирсэн тэд маань аврал эрэн аргадан тайх, ач ивээлийг нь сүслэн дээдлэх арга ухаан, сургаал номлол, уламжлал заншлыг арвин ихээр бидэнд өвлүүлсэн.

 Настан буурлуудаа өөд болоход нар туссан энгэр ээвэр газар нутаглуулаад бурханы унаа, хурмастыг эзэгнэгч тас шувуугаар хөлөглүүлэн диваажинд үдлээ хэмээн үзэх, хур бороо, хуй салхи, хахир хүйтэн, ган гачигийн бэрхшээлийг даван туулахдаа ч тэнгэр, хангайгаа аргадан тайж, цай сүү, идээ будааныхаа дээжийг өргөн сүслэн зальбирч, ирсэн ард түмэн билээ.

 Эрт галавын үеэс энэ бүхэн яван явсаар хөх толбот түмний “Хан хурмаст эцэг, хайрхан буурал хангай ээж минь авран нигүүлсэж, ач ивээлдээ багтааж хайрла” хэмээн сүслэн хүндэтгэх, бишрэн дээдлэх шүтлэг мөргөл болон хувирсан агаад тийнхүү эцэг дээдсээ илгээсэн эрхэст орчлонгийн зүг сүслэн зальбирч, ертөнцийн аугаа их “Дээд хүчин”-ээс аврал нигүүлсэл хүсэн, ивээл хайранд нь багтаж явахдаа морьтон түмний минь зовхи нь үргэлж өөдөө, хийморь сүлд нь ямагт босоо явж ирснийг түүхийн шаргал хуудсууд баталдаг. 

Оюун билэгт хүмүүний зөн совин, байгаль дэлхийн жам хуулийг ухварлан дагаж ахуй амьдралын хувьд ч, оюун сэтгэхүйн хувьд ч гадны гаж болоод зориудын нөлөөгүй, өөр хоорондоо шударга зарчмын өгөө аваатай, өөрсдийн эрхээр явсан нүүдэлч түмний маань хүн мал нь өсч үржин, амьдрал ахуй нь дэвжин дээшилсээр эрч хүчээр хальгин цальгиж явахдаа анчин дайчин авир нь жаахан хэтийдэн өөр хоорондоо болоод өрөөл бусадтай тэмцэл тулаан хийх нь нилээд газар авсан ч эрхэст тэнгэрийн ивээлээр ухаалаг сайн хаадууд төрж, элэг нэгтний зөнгөөр эв зүйгээ ололцон, түмэн олноо төвшитгөн нэгтгэж, төр улсаа хүчирхэгжүүлсээр цагаан хэрмийг барихад хүргэж, цаст Хималайд засан тохинуулж, хүмүүний орчлонг цагдаж явсан хөтөлбөргүй үнэн түүхтэй.

 Ухаант өвөг дээдсээс маань уламжилж ирсэн тэрхүү “Хөх мөнх тэнгэр, хангай дэлхий”-н бишрэл шүтлэгээ өдгөөгийн бид бараг мартахад хүрээд байхад харин их эзэнт гүрний тасархай, нүүдэлчин удамт Казакстан, Киргизстан зэрэг улс орнуудад учир холбогдол, ач тусыг нь биднээс түрүүлэн ухаарч мэдрээд сэргээн дэлгэрүүлж буй бөгөөд бүр “Тэнгэризм” гэх олон улсын холбоо, байгууллагад нэгдэн, хурал зөвлөгөөн хийн, нарийвчилсан судалгаа шинжилгээ явуулан, ард олондоо түгээн дэлгэрүүлэх талаар тун идэвхтэй ажиллаж байхад түүнийг өвлөн явах учиртай үр сад нь болох монголчууд бид ямархуу байдалтай байгаа билээ. 

Өнөөгийн бид тэнгэр хангайгаа тахиж шүтэж байна гээд уул овоон дээрээ үй олноороо гарч онгод тэнгэр байтугай өөрсдөө ч ойлгохгүй хэлээр элдэв юм уншуулан, хавьтсан ойртсон хад модыг хадаг хэмээх хөх даавуугаар боомилон хөглөрүүлээд, өтгөн шингэн, нус цэр, хог новшоо хаян бузарлаад бууж ирдэг болсон. Уг нь алсын бараанаас алдлан зальбирч, цай идээний дээжээ өргөн, амьтан ургамалыг нь үргээж гэмтээлгүйгээр хооллож ундлаад, тал хөндийд нь буудаллан, баярлан цэнгэж нааддаг эртний уламжлалтай бус уу.  

 Ер нь баяр наадам, сар шинэ гэхээр юун түрүүн идэж ууж, наадаж наргихыг бодохоос урьтаж тэнгэр хангай, байгаль дэлхийгээ алсаас ч болов аргадан тайх, аав ээж, өвөг дээдсийнхээ сүнс сүлдэнд сүслэн зальбирдаг улс нийтийн уламжлал жаяг тогтоохоор хууль журманд тусгахад ч алдас болох учиргүй гэж бодогддог.  

Одоогийн бидний дагаж шүтэн, хошуураад байгаа шарын шашин маань алив хүн амин хувиа бодон довоо шарлуулж, өөрийнхөө л нүгэл хилэнцийг дэнслэн, зөвхөн өөрийн л хойт төрлийн төлөө хорхойд хоргүйгээр мөр мөрөө хөөн амь зуухыг номлон сургадаг бол тэнгэр үзэл эсрэгээр түмэн олон, төр улсаар нь нэгэн дээвэр, нэгэн үзэл санаа, нэгэн хүсэл тэмүүлэл, нийтлэг итгэл бишрэл дор нэгтгэн нийлүүлж, зангиддагаараа харьцуулшгүй давуу талтай бөгөөд энэ чанараараа ч монгол үндэстнийг гайхамшигт амжилтад хөглөн хөтөлж, дийлдэшгүй эр зориг, эрч хүч өгч байсныг бидний өвөг дээдсийн түүх бэлхэнээ илтгэдэг билээ. 

 Ер нь монголчууд бид шүтлэг бишрэл, шашин номын үүх түүх, Мин болоод манж Чин улсуудаас “бурхны сургаал” нэрээр бүдээлэг харанхуй нүүдэлчдийн дунд бодлогоор дэлгэрүүлж ирсэн шарын шашны учир холбогдлыг олон талаас нь нарийвчлан судалж, үнэлэлт дүгнэлт өгөх цаг нэгэнт болсон бөгөөд ер нь шинжлэх ухаан, мэдлэг мэдээллийн эрин зуунд гадна дотны элдэв шашин номлол, тэдгээрийн үнэн худал сургаал айлдвар, сүм хийд, сүйхээтэй лам хуврагууд эс бөгөөс ид шид, айдас хүйдэс тулган мунхруулсан мухар сүсгийн аль нь ч бидэнд онцын хэрэггүй агаад харин эцэг дээдсээс өвлүүлсэн тэнгэр шүтлэгээ ухварлан дээдлээд явахад нийгэм болоод хувь хүн, амьдралд шаардлагатай бүхнээ эрхэст тэнгэр, эх байгалиасаа авч хүртээд явж ч байсан, явах ч боломжтой гэсэн бодит үнэнийг л энэхүү нийтлэлээрээ гаргаж тавихыг хичээсэн тул эрхэм та юутай ч анхаарал тэвчээртэй уншина уу хэмээн хүсэх байна. 

Энэ дашрамд дурдахад, тэнгэр шүтлэг, бөө мөргөл хоёрыг олон хүмүүс хольж хутгаад байдаг ба тэдгээр нь хоорондоо ихэд ялгаатай агаад бөө мөргөл нь эрт цаг үедээ ч элдэв гажуудал самууралд орсоор өргөн олны жигшлийг төрүүлж улмаар гадны шашин нэвтрэх нэг нөхцөл болж өгсөн ба сүүл үерүүгээ шарын шашинтай чамгүй холилдож мухар сүсэг талруугаа хэлбийж ирсэн гэж судлаачид үздэг байна.            

П.Болдхуяг. УБ. 2016 он

Үргэлжлэл бий....

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой4-12, 18:01Сүүлийн 10 хоногт 21 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ4-12, 17:48УИХ-ын дарга Г.Занданшатар багш нарын VIII их хурлын нэгдсэн хуралдаанд үг хэллээ4-12, 16:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сургалтын чанар, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай4-12, 16:21“ПАРИС-2024” ЗУНЫ ОЛИМПЫН НААДМЫН 10, ПАРАЛИМПЫН ДӨРВӨН ЭРХ БАТАЛГААЖААД БАЙНА4-12, 16:16БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО4-9, 22:50Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн танилцуулга4-9, 22:48Гурилын үнийн өсөлтийг хянан шалгах ажлын хэсгийн гишүүд дотоодын үйлдвэрүүд болон худалдааны төвүүдэд ажиллав4-9, 22:44Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв4-9, 22:41Ноолуурын экспортын орлогыг ойрын жилүүдэд хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой4-4, 18:26Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн өр тэглэгдээгүй бол бид Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй байсан4-4, 17:48Дүүжин тээврийн төсөл бодит ажил болж, бүтээн байгуулалтаа эхлүүлж байна4-4, 17:37“МОНГОЛ УЛСЫН ГЕНЕРАЛУУД” НОМ, ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦОМОГ УНШИГЧДАД ХҮРНЭ4-4, 15:43Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ4-4, 15:39ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ХАН ДОГ СҮ-ТЭЙ УУЛЗЛАА4-1, 18:037 аймгийн 53 сумын 4470 өрх шар усны үерт өртөх магадлал маш өндөр байна4-1, 17:37Малын хорогдол улам нэмэгдэх төлөвтэй байна4-1, 17:31Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3-28, 18:00Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3-27, 15:55Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа3-27, 15:48Зүй бусаар хорогдсон мал амьтны сэг зэмийг устгах ажиллагаатай холбогдуулан үүрэг чиглэл өглөө3-26, 14:20Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3-26, 14:15Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив3-19, 19:24МАЛЫН ХОРОГДОЛ 4.7 САЯД ХҮРЛЭЭ3-19, 17:14ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР 20 МЯНГАН АМ.ДОЛЛАР ХАНДИВЛАВ3-19, 17:06Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ3-15, 11:34БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛС РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД3-14, 15:47Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруу дахь эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй3-14, 15:24“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган болно3-14, 15:07УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 667.841 ТОЛГОЙ МАЛ ХОРОГДЖЭЭ2-19, 21:06ОХУ-ЫН АЛС ДОРНОД ДАХЬ САХАЛИН АРЛЫН ЭРГЭЭС НЯМ ГАРИГТ ТАСАРСАН МӨСӨНД БООГДСОН 75 ХҮНИЙГ АВАРЧЭЭ2-19, 21:03ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт ажиллаж байна2-19, 21:00Дундговь аймагт 700 тонн өвс, тэжээл үнэ төлбөргүй нийлүүлэх, мөн Адаацаг сумын ЭМТ-д туулах чадвар сайтай автомашин шийдвэрлэлээ2-19, 20:58Батлан хамгаалахын сайдаар ахлуулсан шуурхай бүлэг Баянхонгор аймагт ажиллаж байна2-19, 20:56Сүүлийн 49 жил ажиглагдаагүй цас ихтэй жил болж байна2-19, 20:49ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРСЭН АЙМАГ, СУМДАД ӨВС, ТЭЖЭЭЛ ХҮРГЭХ ТУСЛАМЖИЙН ЦУВАА ХӨДӨЛЛӨӨ2-19, 10:04Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг анхааруулж байна2-17, 18:56Сураггүй болсон 5 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна2-17, 16:21Төөрсөн сураггүй болсон 14 иргэнийг эсэн мэнд олж, цасанд суусан 390 орчим иргэний аюулгүй байдлыг хангалаа2-17, 15:37Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны уулзалт хийв2-7, 17:48