Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн УАШТ Спортын төв ордны “А” танхимд үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн 37, эмэгтэйчүүдийн 13 дахь удаагийн УАШТ-ий нээлт өчигдөр болсон юм. Хоёр рингэн дээр зэрэг явагдаж буй УАШТ-ий эрэгтэйчүүдийн 60 кг-д жинд "Рио-2016" олимпийн наадмын хүрэл медальт, МУГТ Д.Отгондалай өнөөдөр өрсөлдөгч тамирчин Б.Түвшинтөгөлдөрийг, 69 кг-д Б.Түвшинбат Х.Зол-Эрдэнийг техникийн илт давуугаар яллаа. 60 кг-ын хагас шигшээ тулаанд ОУХМ О.Батхүү-ОУХМ Э.Цэндбаатар нар маргааш учраа тааран тоглохоор болсон бол Д.Отгондалай Д.Пүрэвсүрэнтэй медалийн өнгөө хувиргах тулаан хийнэ.
Эрэгтэйчүүдийн 56 кг-д ОУХМ Х.Энх-Амар жин өгсөн хүрэл медалийн болзол хангасан ба маргааш Б.Төмөрхуягтай, Б.Төгөлдөр-Б.Мишээлттэй тулалдахаар учраа таарчээ.
Мөн 52-кг-д ОУХМ А.Нурлан-Т.Энхтөртэй, Ц.Батнасан-М.Гандуламтай медалийн өнгөө хувиргах тулаан хийхээр боллоо. Ширүүн өрсөлдөөн бүхий 64-кг-ын тулаанд Армийн Дэлхийн аварга Б.Чинзориг өрсөлдөгч О.Норовбалыг ялан маргааш Б.Баасандоржтой мөнгөн медалийн төлөө өрсөлдөнө. Харин нөгөө тулаанд Г.Баярхүү-М.Батбаяртай медалийн өнгөө хувиргах тулаан хийх юм. Тэмцээн маргааш 14:00 цагаас эхэлнэ.
Ч.Амар
Сэтгэгдэл