Японы мэргэжлийн сүмо бөхийн Хацу башё Токио хотын "Регоку Кокугикан" ордонд үргэлжилж байна. Тэмцээний зургаадахь өдөр буюу өнөөдөр манай дөрвөн бөх хоорондоо учраа таарчээ. Шинэ сэкиваке Тамаваши өнөөдөр ёкозүна Харумафүжитэй, ёкозүна Какүрюү маэгашира Аравашитай тус тус учраа таарсан байна.
Тэгвэл тэмцээнийг тэргүүлж яваа Хакүхо аварга өнөөдөр маэгашира Окиноумитай барилдахаар оноолт таарчээ. Их аварга Хакүхо, озеки Кисеносато нар таван даваатай, түрүү булаалдах учиртай бусад ёкозүна-озеки нар наад зах нь хоёр унаатай байгаа учир бүх анхаарал Хакүхо 38 уу, Кисеносато анх удаа юу гэдэг асуулт бөх сонирхогчдын анхаарлын төвд байна. .
Озеки Гойёдо 3-2, Котошёогикү 2-3, Тэрүнофүжи 1-4, ёкозүна Харумафүжи 3-2, Какүрюү 3-2 амжилттай барилдаж байна. Озеки Гойёдо Шохозантай, озеки Кисеносато сэкиваке Шодайтай, сайн барилдаж буй маэгашира Митакеуми озеки Котошёогикүтэй, Тэрүнофүжи адилхан үзүүлэлттэй /1-4/ Точиозантай барилдана.
Дээд зиндааны монгол бөхчүүдээс эхний барилдааныг хийж буй Ичиножёо А.Ичинноров өнөөдөр маэгашира Чиёотой, тэргүүлэгчийн эгнээнд явж буй Такайнова А.Баасандорж Хокутофүжитэй, Чиёошома Г.Мөнхсайхан ижил амжилттай /3-2/ Икиойтой учраа таарчээ. Мөн тэргүүлэгч Өвөрмонголын бөх Сококурай Чиёонокунитай, маэгашира Саданоуми Такакейшотой барилдана. Жюүрёо зиндааны бөхчүүдээс Кёокүшюхо 3-2, Азамарюү 2-3, Сэйро 1-4 амжилттай барилдаж байна.
Ч.Амар
Сэтгэгдэл