Ховд, Говь-Алтай аймгуудад монгол бөхөнд халдварт өвчин гарч, холбогдох албаныхан газар дээр нь ажиллаж байгаа билээ. Тэгвэл уг өвчний тархалтыг багасгах, зогсоох асуудалд тус дэм болохоор “Петровис” компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 10 сая төгрөгийн шатахууны талон өгөхөөр шийдвэрлэсэн байна. Уг дэмжлэгийг тус компанийн Маркетингийн захирал Д.Баасанцогт БОАЖ-ын сайд Д.Оюунхоролд гардуулан өгөв. Харин Д.Оюунхорол сайд зургаан сая төгрөгийн үнэ бүхий талоныг нь Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн С.Бямбацогтод дэмжлэг болгон өгчээ. Монгол бөхөнгийн тархац гол нутаг Ховд аймаг бөгөөд энэ утгаараа өвчлөл, хорогдол их байгаа аж.
БОАЖЯ-ны Хэвлэл мэдээллийн алба
1 сэтгэгдэлСэтгэгдэл