Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны ойн өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдөрт зориулан улс аймгийн алдар цолтой үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулдаг билээ. Шинэ үндсэн хуулийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан энэ сарын 13-нд болно.
Өнгөрсөн жил 24 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулсан үндэсний бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат улсын арслан Н.Батсуурь найм даван түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын заан Ч.Санжаадамба үзүүрлэсэн билээ. Их шөвгийн дөрөвт Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын аварга С.Мөнхбат, Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын харцага Б.Пүрэвсайхан нар үлдсэн юм.
Ч.Амар
Сэтгэгдэл