Ж.Эрдэнэбат: Засгийн газар хэн нэгний бизнесийг дэмжих зорилгоор утаатай тэмцэхгүй

Өнөөдөр Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч буй 198 000 өрхийн 30 хувь нь амьдралын нөхцөл боломж муугаас хуучин дугуй, ашигласан тээврийн хэрэгслийн тосонд дүрсэн тоосго, хог хаягдал түлж байгаа судалгаа байдаг. Түүхий нүүрс худалдан авч чадахгүй байгаа айл өрхийг халамжийн бодлогоор, хяналттай, зөв механизмаар халаалтыг нь шийдэх  ажлыг зохион байгуулах шаардлага тулгарсан. Засгийн газар ч энэ чиглэлээр шат дараатай ажил хийж байна. Өнөөдөр гэхэд л Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллаж байгаа үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, зохион бүтээгчидтэй уулзлаа.

Улаанбаатар хот жилдээ 5.9 сая тонн түүхий нүүрс, үүний 10 хувийг гэр хорооллынхон хэрэглэдэг юм байна. Гэвч агаарт ялгаруулж байгаа бохирдлын 80 хувийг гэр хорооллын айл өрхийн яндангаас гарч байгаа утаа эзэлдэг. Цахилгаан станцууд түүхий нүүрсний 85 хувийг ашигладаг ч дөнгөж 6 хувийн бохирдол ялгаруулдаг байна.

Засгийн газрын хуралдаанаас чиглэл өгсний дагуу хотын удирдлагууд Улаанбаатарт ирэх шилжилт хөдөлгөөнийг хориглож, энэ шийдвэрийг ҮАБЗ дэмжсэн. Мөн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар өндөр насжилттай тээврийн хэрэгслийн импортыг үе шаттай хориглох талаар хэлэлцэн тодорхой санал боловсруулахыг Зам, тээврийн хөгжлийн сайдад үүрэг болгосон юм.

Монгол Улсын Ерөнхий сайд уулзалтын үеэр хэлсэн үгэндээ “Засгийн газар гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифийг тэглэсэн. Салбарын яам “Ногоон зээлийн сан” бий болгож, орлого багатай айл өрхүүдэд шөнийн тоолуур, цахилгаан халаагуурыг зээлээр олгох боломжийг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Мөн энэ хавар, зун, намартаа цахилгаан эрчим хүчний хангамж, хүчдэлийн уналтыг шийдэх чиглэлээр тодорхой үүрэг өгсөн” гэлээ.

Засгийн газраас авч байгаа шат дараатай арга хэмжээнүүд үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчдийн төлөөлөл хэллээ. Цаашид  иргэдийн ухамсрыг дээшлүүлэх, тэдний сонголт, идэвхтэй оролцоог дэмжих, шаардлага хангасан техник технологи, тоног төхөөрөмж худалдан авах урт хугацааны зээл, тусламжид хамруулах, аж ахуйн нэгжүүдийн бараа, бүтээгдэхүүнийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх боломжийг судлан үзэхийг хүслээ. Мөн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллаж байгаа бүх аж ахуйн нэгжийн тэгш оролцоог хангаж,  шударга өрсөлдөөнийг дэмжих шаардлагатайг хэлж байлаа.

Үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчдийн санал, хүсэлтийг сонссоны дараа Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат байр сууриа илэрхийллээ.

Тэрээр “Засгийн газар хэн нэгний бизнесийг дэмжих зорилгоор утааны эсрэг тэмцэхгүй. Айл өрхийг хамгийн сайн халааж чадах, хамгийн аюулгүй, эрчим хүчний хамгийн сайн хэмнэлттэй шийдлийг л дэмжинэ. Ийм зорилгоор үзэсгэлэн зохион байгуулсан, ийм зорилгоор та бүхэнтэй уулзаж байгаа. Засгийн газар хэн нэгний бизнесийг сонгохгүй,  бодлогоор дэмжихгүй, айл өрхүүдийг ав гэж тулгахгүй. Та бүхний өмнө зах зээлийг чинь нээж өгнө, та бүхний технологи, төхөөрөмжийг зах зээл өөрөө туршиж, хэрэглэгч өөрөө сонгоно. Хэрэглэгчид сонголтоо хийх боломжийг олгоно” гэлээ.

 Уулзалтын үеэр гарсан Дулаан үйлдвэрлэлийн техникийн төв байгуулах саналыг судлан үзэж хэрэгжүүлэх чиглэлээр анхаарч ажиллахыг Ерөнхий сайд холбогдох хүмүүст үүрэг болгохоо амаллаа хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 
 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой4-12, 18:01Сүүлийн 10 хоногт 21 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ4-12, 17:48УИХ-ын дарга Г.Занданшатар багш нарын VIII их хурлын нэгдсэн хуралдаанд үг хэллээ4-12, 16:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сургалтын чанар, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай4-12, 16:21“ПАРИС-2024” ЗУНЫ ОЛИМПЫН НААДМЫН 10, ПАРАЛИМПЫН ДӨРВӨН ЭРХ БАТАЛГААЖААД БАЙНА4-12, 16:16БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО4-9, 22:50Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн танилцуулга4-9, 22:48Гурилын үнийн өсөлтийг хянан шалгах ажлын хэсгийн гишүүд дотоодын үйлдвэрүүд болон худалдааны төвүүдэд ажиллав4-9, 22:44Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв4-9, 22:41Ноолуурын экспортын орлогыг ойрын жилүүдэд хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой4-4, 18:26Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн өр тэглэгдээгүй бол бид Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй байсан4-4, 17:48Дүүжин тээврийн төсөл бодит ажил болж, бүтээн байгуулалтаа эхлүүлж байна4-4, 17:37“МОНГОЛ УЛСЫН ГЕНЕРАЛУУД” НОМ, ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦОМОГ УНШИГЧДАД ХҮРНЭ4-4, 15:43Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ4-4, 15:39ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ХАН ДОГ СҮ-ТЭЙ УУЛЗЛАА4-1, 18:037 аймгийн 53 сумын 4470 өрх шар усны үерт өртөх магадлал маш өндөр байна4-1, 17:37Малын хорогдол улам нэмэгдэх төлөвтэй байна4-1, 17:31Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3-28, 18:00Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3-27, 15:55Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа3-27, 15:48Зүй бусаар хорогдсон мал амьтны сэг зэмийг устгах ажиллагаатай холбогдуулан үүрэг чиглэл өглөө3-26, 14:20Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3-26, 14:15Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив3-19, 19:24МАЛЫН ХОРОГДОЛ 4.7 САЯД ХҮРЛЭЭ3-19, 17:14ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР 20 МЯНГАН АМ.ДОЛЛАР ХАНДИВЛАВ3-19, 17:06Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ3-15, 11:34БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛС РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД3-14, 15:47Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруу дахь эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй3-14, 15:24“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган болно3-14, 15:07УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 667.841 ТОЛГОЙ МАЛ ХОРОГДЖЭЭ2-19, 21:06ОХУ-ЫН АЛС ДОРНОД ДАХЬ САХАЛИН АРЛЫН ЭРГЭЭС НЯМ ГАРИГТ ТАСАРСАН МӨСӨНД БООГДСОН 75 ХҮНИЙГ АВАРЧЭЭ2-19, 21:03ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт ажиллаж байна2-19, 21:00Дундговь аймагт 700 тонн өвс, тэжээл үнэ төлбөргүй нийлүүлэх, мөн Адаацаг сумын ЭМТ-д туулах чадвар сайтай автомашин шийдвэрлэлээ2-19, 20:58Батлан хамгаалахын сайдаар ахлуулсан шуурхай бүлэг Баянхонгор аймагт ажиллаж байна2-19, 20:56Сүүлийн 49 жил ажиглагдаагүй цас ихтэй жил болж байна2-19, 20:49ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРСЭН АЙМАГ, СУМДАД ӨВС, ТЭЖЭЭЛ ХҮРГЭХ ТУСЛАМЖИЙН ЦУВАА ХӨДӨЛЛӨӨ2-19, 10:04Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг анхааруулж байна2-17, 18:56Сураггүй болсон 5 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна2-17, 16:21Төөрсөн сураггүй болсон 14 иргэнийг эсэн мэнд олж, цасанд суусан 390 орчим иргэний аюулгүй байдлыг хангалаа2-17, 15:37Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны уулзалт хийв2-7, 17:48