"Samsung"-ийн дэд ерөнхийлөгчийг сэжигтнээр татан байцааж байна

Дэлхий   Ази 17:51 , 2017-1-12

Өмнөд Солонгост дэгдсэн авлигын томоохон хэрэгт “Samsung” корпорацийн дэд ерөнхийлөгч И Жэ Ёныг сэжигтнээр татан байцааж байна.

Хоёр охин компанийг нэгтгэхэд улс төрийн дэмжлэг авахын тулд Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн дотны найз Чой Сүн Силийн удирдаж байсан ашгийн бус сангуудад хандив өгсөн гэж тус компанийг буруутгаж байгаа юм.

Дээрх дуулиан шуугианы улмаас өнгөрсөн оны 12 дугаар сард Ерөнхийлөгч Пакийг албан тушаалаас нь түдгэлзүүлсэн билээ.

И Жэ Ён өнөө өглөө Сөүлийн Прокурорын газарт очих үеэрээ сэтгүүлчдэд хандан хэлэхдээ “энэ хэргийн улмаас компаниа сайн талаас нь харуулж чадаагүйдээ гүнээ харамсч байна” гэжээ.

Энэ долоо хоногийн эхээр прокурорууд “Samsung” корпорацийн хоёр ч удирдах албан тушаалтныг байцаасан аж. Гэхдээ тэднийг гэрчийн хувиар байцаажээ.

Цахилгаан бараа үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг болох “Samsung” компани нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Samsung C&T” болон өөр нэг охин компани “Cheil Industries” хоёрыг өнгөрсөн онд нэгтгэсэн ажээ.

Прокуроруудын үзэж байгаагаар, тус хоёр компанийг нэгтгэхэд Ерөнхийлөгч Пакийн дэмжлэгийг авсны хариуд Чой Сун  Сил болон түүний охины эзэмшил дэх компанид “Samsung” 3.1 сая доллар өгсөн байна.

И Жэ Ён гэж хэн бэ?

  • “Samsung” корпорацийн өв залгамжлагч 
  • “Samsung”-ийг үүсгэн байгуулагч И Бён Чол-ын ач хүү, тус корпорацийн одоогийн ерөнхийлөгч И Кун Хэ-гийн ганц хүү
  • Өнгөрсөн оны 10 дугаар сарын 27-нд “Samsung”-ийн Удирдах зөвлөлийн гишүүн болсон
  • Өдгөө 74 настай эцгийнхээ халааг аван “Samsung”-ийн ерөнхийлөгч болох хамгийн өндөр магадлалтай хүн

Г.Доржханд

Эх сурвалж: Монцамэ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ikhtenger.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

Улсын начин Э.Энхбат таалал төгсчээ12-24, 20:40П.Нямдаваа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдлаа12-24, 20:25"Ширэн Бээлий" клубын ахлах, AIBA-ийн 3 одтой дасгалжуулагч ОУХМ Д.Төрбат12-12, 3:52СЗСҮТ-ийн протезийн техникч М.Эрдэнэцогт11-27, 17:20Ярилцах цаг: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт11-26, 17:38Хөгжлийн бэрхшээл ба хөдөлмөр эрхлэлт - 2021 эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж байна11-25, 16:26“Хөгжлийн бэрхшээл ба хөдөлмөр эрхлэлт - 2021” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно11-24, 19:25Парламентийн мэтгэлцээнд 20 гаруй их, дээд сургууль, коллежийн оюутан залуус оролцлоо11-20, 14:13"Парламентийн мэтгэлцээн 2021"-ийг ХБХХЕГ, МУИС хамтран зохион байгуулж байна11-19, 19:49"Бэрх биш ээлтэй" аяны хүрээнд парламентийн мэтгэлцээн зохион байгуулах гэж байна11-18, 15:49Хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй харилцах хөтөч цагдаа бэлтгэгдэж байна11-17, 20:11Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд онлайн болон цахим хосолсон сургалт зохион байгуулагдлаа11-17, 18:50“БЭРХ БИШ ЭЭЛТЭЙ” АЯНЫ ТУГИЙГ ДУНДГОВЬ АЙМАГТ АЯЛУУЛЛАА11-16, 13:07Сурвалжлага: Умар Назарович Кремлёв11-12, 20:48Олон Улсын Боксын Холбооны Ерөнхийлөгч Умар Кремлёв Монгол улсад айлчиллаа11-12, 20:41Б.Нямцэцэг: Бэрх биш ээлтэй аяныг 3 үе шаттайгаар зохион байгуулж байна11-11, 11:58ХБХХЕГ-ын “БЭРХ БИШ-ЭЭЛТЭЙ” аян Дорнод аймагт үргэлжилж байна11-10, 17:52ХБХХЕГ-аас “Бэрх биш ээлтэй” аяныг санаачлан ажиллаж байна11-10, 17:07Нэвтрүүлэг: "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр"11-10, 14:38ЭМЯ: 450 хүнээс халдвар илэрч, 8 хүн нас баржээ11-8, 13:3633 сургуулийн шатрын баг дэлхийн шилдэг 10 багийн нэг болжээ11-8, 13:35"Тээвэр ложистикоос үүдэлтэйгээр бүтээн байгуулалтын ажлууд удааширч мэдэхээр байна"11-8, 12:06Д.Ганбат: “Оюутолгой“-н ТУЗ-д ажиллаж байгаа гурван хүн жилийн 280 сая төгрөгийн цалинтай11-8, 11:17Цаг агаарын урьдчилсан төлөв11-8, 10:56Н.Наранхүү "U-23"-ын ДАШТ-ий медальтан боллоо11-8, 10:25Ч.БУЯНЖАРГАЛ: 103 ДУУДААД ИРЭХГҮЙ БОЛОХООР “УГААРТЧИХЛАА“ ГЭЖ ДУУДЛАГА ӨГДӨГ АРГЫГ ХЭРЭГЛЭДЭГ БОЛСОН БАЙНА11-8, 9:46Ярилцах цаг: Нийгмийн ажилтны асуудал11-8, 2:04С.Байгалмаа: Хүчирхийлэлд өртсөн хүүхэд сэтгэл зүйн болон бие мах бодийн асар том хохирол амсдаг.11-8, 1:11С.Байгалмаа: Хүчирхийлэлтэй гэр бүлд өсөж хүмүүжсэн хөвгүүдийн 75% хүчирхийлэгч болдог.11-8, 1:05“Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргаж, эрэгт байрлууллаа11-7, 11:59“Чингисийн одон“-г энэ жил ОЛГОХГҮЙ11-4, 12:45Хотын даргын хоёрдугаар орлогчоор З.Төмөртөөмөөг томилжээ11-3, 11:54Хэнтийн ЗДТГ: Шинэ андлалын өргөөг иргэдийн хандиваар байгуулсан10-28, 10:33ТӨСӨВ 2022: Өндөрхаан, Дадал сумдад 14.9 тэрбум төгрөгөөр 2 нисэх буудал барина10-26, 12:20С.Байгалмаа: Төсвийн 8 тэрбум төгрөг бодитой үр дүнгүй, хүүхдэдээ хүрч чаддаггүй.10-11, 4:28Ярилцах цаг: Хүүхдийн эрхийн асуудал10-9, 20:27"Улаанбаатар" -аа хайрлах нь, хамгаалах нь , хөгжүүлэх нь9-18, 13:46Б.Баяржаргал: Хүүхэд бүр математикч биш, харин зөв хүн л болох ёстой1-25, 13:26МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдах гэж байна1-18, 15:40Манай нам удирдлагын буруутай үйл ажиллагаанаас болж сонгуульд ялагдсан1-18, 15:14