Шадар сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулахаар боллоо

Бог малын мялзан өвчнөөр Монгол бөхөн  өвчилж ихээр хоргодож  буй асуудлаар өнөөдөр БОАЖЯ дээр МХЕГ, ОБЕГ, Мал эмнэлэг үржлийн газарын  холбогдох албаны хүмүүс, эрдэмтэн судлаачид хуралдлаа. Хурлаар  Шадар сайдын тушаалаар БОАЖЯ, МХЕГ,ОБЕГ, Дэлхийн байгаль хамгаалах сан, ХХААХҮЯ,  эрдэмтэн судлаачдыг оролцуулсан  ажлын хэсгийг байгуулж, бог малын халдварт мялзан өвчний тархалтыг таслан зогсоох, бусад тууртан амьтдад халдварлахгүй байх арга хэмжээг авах, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулахаар тогтлоо.

Олон нийтийн дунд зөрүүтэй мэдээлэл их гарч байгаа учир ажлын хэсгийнхэн мэдээллээ нэгтгэх үүднээс ирэх даваа гаригт дахин хуралдахаар болсон юм. БОАЖЯ-ны ХБОБНУГ-ын дарга Д.Даваасамба “Бусад амьтдад халдварлахгүй байх арга хэмжээг яаралтай авах шаардлагатай байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бөхөнгийн нийт тоо толгой болон хоргодлын тоо толгойн талаар зөрүүтэй мэдээлэл их гарч байна. Бөхөнгийн тархац нутаг,  Монгол бөхөн болон мялзан өвчний талаар бид  өөрсдөө бүрэн мэдээлэлтэй байх ёстой. Үүний дараа авч хэрэгжүүлэх арга замаа тодорхой болгох” шаардлагатай байна гэв. ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч  доктор Л.Амгалан “Монгол бөхөн малын гаралтай халдварт өвчнөөр үрэгдэж байгаа анхны тохиолдол энэ болж байна. Зуднаар хоргоддог ч богино хугацаанд өсч үрждэг амьтан. Хэвлэлээр бөхөнгийн тоо толгойн талаар их буруу ойлголттой байна. Эхлээд энэ амьтныхаа талаар үнэн зөв, нэгдмэл мэдээлэлтэй байх ёстой. Одоо нэгэнт өвчилсөн бөхөнг аврах ямар ч боломж байхгүй. Харин тархацыг нь өргөжүүлэхгүй  байхад л анхаарах хэрэгтэй байна. Орон нутагт үхсэн бөхөнг устгах ажил хийж байгаа ч хамгийн гол нь бэлчээрээр халдаж байгаад аюул байна. Хүйсийн говиос Шаргийн говьд орох замыг хааж, пост байгуулах хэрэгтэй” гэв.  Хамгийн эртний үүсэлтэй уг амьтан нь манай улсын Шаргын говь, Хүйсийн говь, Түргэний уулсын баруун талын нутгаар тархсан байдаг ажээ. Бог малын мялзан өвчин өнгөрсөн намар Ховд  аймагт гарахад малыг вакцинжуулж, хөл хорио тогтоон дарсан ч ийн дахин дэгдээд байгаа юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ikhtenger.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

СЗСҮТ-ийн протезийн техникч М.Эрдэнэцогт11-27, 17:20Ярилцах цаг: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт11-26, 17:38Хөгжлийн бэрхшээл ба хөдөлмөр эрхлэлт - 2021 эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж байна11-25, 16:26“Хөгжлийн бэрхшээл ба хөдөлмөр эрхлэлт - 2021” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно11-24, 19:25Парламентийн мэтгэлцээнд 20 гаруй их, дээд сургууль, коллежийн оюутан залуус оролцлоо11-20, 14:13"Парламентийн мэтгэлцээн 2021"-ийг ХБХХЕГ, МУИС хамтран зохион байгуулж байна11-19, 19:49"Бэрх биш ээлтэй" аяны хүрээнд парламентийн мэтгэлцээн зохион байгуулах гэж байна11-18, 15:49Хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй харилцах хөтөч цагдаа бэлтгэгдэж байна11-17, 20:11Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд онлайн болон цахим хосолсон сургалт зохион байгуулагдлаа11-17, 18:50“БЭРХ БИШ ЭЭЛТЭЙ” АЯНЫ ТУГИЙГ ДУНДГОВЬ АЙМАГТ АЯЛУУЛЛАА11-16, 13:07Сурвалжлага: Умар Назарович Кремлёв11-12, 20:48Олон Улсын Боксын Холбооны Ерөнхийлөгч Умар Кремлёв Монгол улсад айлчиллаа11-12, 20:41Б.Нямцэцэг: Бэрх биш ээлтэй аяныг 3 үе шаттайгаар зохион байгуулж байна11-11, 11:58ХБХХЕГ-ын “БЭРХ БИШ-ЭЭЛТЭЙ” аян Дорнод аймагт үргэлжилж байна11-10, 17:52ХБХХЕГ-аас “Бэрх биш ээлтэй” аяныг санаачлан ажиллаж байна11-10, 17:07Нэвтрүүлэг: "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр"11-10, 14:38ЭМЯ: 450 хүнээс халдвар илэрч, 8 хүн нас баржээ11-8, 13:3633 сургуулийн шатрын баг дэлхийн шилдэг 10 багийн нэг болжээ11-8, 13:35"Тээвэр ложистикоос үүдэлтэйгээр бүтээн байгуулалтын ажлууд удааширч мэдэхээр байна"11-8, 12:06Д.Ганбат: “Оюутолгой“-н ТУЗ-д ажиллаж байгаа гурван хүн жилийн 280 сая төгрөгийн цалинтай11-8, 11:17Цаг агаарын урьдчилсан төлөв11-8, 10:56Н.Наранхүү "U-23"-ын ДАШТ-ий медальтан боллоо11-8, 10:25Ч.БУЯНЖАРГАЛ: 103 ДУУДААД ИРЭХГҮЙ БОЛОХООР “УГААРТЧИХЛАА“ ГЭЖ ДУУДЛАГА ӨГДӨГ АРГЫГ ХЭРЭГЛЭДЭГ БОЛСОН БАЙНА11-8, 9:46Ярилцах цаг: Нийгмийн ажилтны асуудал11-8, 2:04С.Байгалмаа: Хүчирхийлэлд өртсөн хүүхэд сэтгэл зүйн болон бие мах бодийн асар том хохирол амсдаг.11-8, 1:11С.Байгалмаа: Хүчирхийлэлтэй гэр бүлд өсөж хүмүүжсэн хөвгүүдийн 75% хүчирхийлэгч болдог.11-8, 1:05“Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргаж, эрэгт байрлууллаа11-7, 11:59“Чингисийн одон“-г энэ жил ОЛГОХГҮЙ11-4, 12:45Хотын даргын хоёрдугаар орлогчоор З.Төмөртөөмөөг томилжээ11-3, 11:54Хэнтийн ЗДТГ: Шинэ андлалын өргөөг иргэдийн хандиваар байгуулсан10-28, 10:33ТӨСӨВ 2022: Өндөрхаан, Дадал сумдад 14.9 тэрбум төгрөгөөр 2 нисэх буудал барина10-26, 12:20С.Байгалмаа: Төсвийн 8 тэрбум төгрөг бодитой үр дүнгүй, хүүхдэдээ хүрч чаддаггүй.10-11, 4:28Ярилцах цаг: Хүүхдийн эрхийн асуудал10-9, 20:27"Улаанбаатар" -аа хайрлах нь, хамгаалах нь , хөгжүүлэх нь9-18, 13:46Б.Баяржаргал: Хүүхэд бүр математикч биш, харин зөв хүн л болох ёстой1-25, 13:26МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдах гэж байна1-18, 15:40Манай нам удирдлагын буруутай үйл ажиллагаанаас болж сонгуульд ялагдсан1-18, 15:14Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв1-18, 15:11Алтан медалийн төлөө “Женко 1” багтай “Алдар-1” спорт1-18, 15:07"Авлигын эсрэг чуулган"-ы онцлох ишлэл1-18, 14:52