БТСГ-ын жүдо бөхийн зааланд IJF-ийн шүүгч, Олимпийн зэрэглэлийн шүүгч Чех улсын иргэн Владимир Хнедка зочиллоо. Тэрбээр 2017 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдад болон багш, дасгалжуулагч нарт хэдхэн хоногийн өмнө IJF-ийн шинэ батлагдсан дүрмийг танилцууллаа. Мөн тэрбээр 1 сарын 13 буюу баасан гаригт 10:00 цагаас СТО-нд манай улсын шүүгчдэд IJF-ийн дүрмийн талаар сургалт явуулах юм. Түүнчлэн В.Хнедка болон ОХУ-ын олимпийн зэрэглэлийн шүүгч Владимир Востриков нар энэ сарын 16-18-нд болох насанд хүрэгчдийн УАШТ-ийг дэнслэхээр болсон байна.
Mongolian Judo Association
Сэтгэгдэл