Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн УАШТ Спортын төв ордны “А” танхимд үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн 37, эмэгтэйчүүдийн 13 дахь удаагийн УАШТ-ий нээлт өчигдөр болсон юм. Хоёр рингэн дээр зэрэг явагдаж буй УАШТ-ий эрэгтэйчүүдийн 60 кг-д жинд "Рио-2016" олимпийн наадмын хүрэл медальт, Азийн наадмын аварга, Азийн хошой аварга, МУГТ Д.Отгондалай хоёрдугаар тойрогт Баянхонгор аймгийн залуу тамирчин С.Өсөхбаярыг яллаа. Дашрамд дурдахад Боксын холбооны Их хурал тун удахгүй хуралдаж шинэ Ерөнхийлөгчөө сонгох гэнэ. Шинэ ерөнхийлөгчөөр Улаанбаатар хотын захирагч С.Батболд, "МАК" компанийн захирал Б.Нямтайшир нар яригдаж байгаа юм байна. Тэмцээн өдөр бүр 14:00 цагаас эхлэнэ.
Ч.Амар
Сэтгэгдэл