2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 286 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 237 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 6 бүртгэгдэж, 6 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Ослын шалтгаан,хэлбэрээр үзвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцосн жолооч 4, явган зорчигч 1 бүртгэгдсэн. Сургуулийн насны 1 хүүхэд ам тээврийн осолд өртсөн. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 58 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.
БЗД-ийн нутаг Цайз захын уулзварт T.Corolla маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч 6 настай М, 33 настай З нарын 2 хүнийг мөргөж гэмтээсэн.
ЧД-ийн нутаг Чингэлтэйн өргөн чөлөөнд амины H.Sonata маркийн автомашины жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явган зорчигч А-г мөргөж гэмтээсэн.
Улсын болон олон улсын чанартай автозамуудад зам даваа саадгүй, хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Аймгийн авто зам, засвар арчилалтын компаниудын Шуурхай ажлын бүрэлдэхүүн автозамын зорчих хэсэг, хөвөөний нягтаршсан цасыг хусч цэвэрлэн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжлэх нөхцөл байдлаар ханган ажиллаж байна.
Сэтгэгдэл