Өнөөдрийн 09.00 цагийн нийслэлийн агаарын чанарын мэдээг хүргэж байна. Баянхошуу орчимд маш их бохирдолтой /844-1579/ гэж зааж байгаа бол Ургах наран, Монгол газар орчимд хамгийн бага үзүүлэлттэй /93-166/ байна.
Олон улсад агаарын бохирдлын хэмжээ 25 байвал хэвийн гэж үздэг. Харин манай улсад дээрх хэмжээг 50 байвал хэвийн гэж үздэг аж. Гэвч “хэвийн” хэмээгдсэн дээрх хоёр тоон утга Улаанбаатарт хэдийн доод утга, хангах боломжгүй үзүүлэлт болжээ.
Учир нь Улаанбаатар хотын хувьд өнөөдрийн 09.00 цагийн байдлаар хамгийн бага бохирдолтой хэсэг 93 хамгийн их нь 1579 хүрлээ.
Сэтгэгдэл