Шинжихүй: АН-ыг самарсан Н.Алтанхуяг намаа сэргээх үү, улам дампууруулах уу

Улс төр   Намууд 9:22 , 2017-1-12

АН-ын даргад нэр дэвшиж буй эрхмүүдийг энэ өдрүүдэд бид нэг бүрчлэн шинжиж байгаа. Өнөөдөр шинжүүлэх эрхэм бол Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд, Ардчилсан намын дарга асан Н.Алтанхуяг юм.

Түүний хувьд өнгөрсөн жилүүдэд АН-ын даргаар ажиллаж, намтайгаа төдийгөөс өдий хүрсэн нэгэн. Өөрөөр хэлбэл одоогийн тэдний яриад байгаа бүхий л муу муухай зүйлтэй нь Н.Алтанхуяг хамт байсан. Мөн сайн сайхан зүйлд нь ч гэсэн тэр л хамтдаа байсан. Ер нь АН-ын даргаар хамгийн олон жил ажилласан бөгөөд намаа ялуулж ч бас унагалцаж ч байсан эрхэм юм.

Одоо тэрбээр намын даргад дахин санаархаж нэр дэвшихдээ намаа цэвэрших  ёстой, нэг хүнээс хараат байх ёсгүй, шударга бүхний төлөө гэх зэргээр хачин сайхан уриа хэлж байна. Гэвч Н.Алтанхуягийн яриад байгаа бүхий л муу муухай зүйл түүний үед л үүссэн. Тэр энэ намыг удирдаж байх хугацаанд л оргилдоо хүрсэн шүү дээ.

Тэр ч байтугай Н.Алтанхуяг өнгөрсөн дөрвөн жилийн хоёрт нь Засгийн газрыг тэргүүлж, намын даргаа хийж байсан. Тэрхүү хоёр жилийн хугацаанд хийгдсэн ажлууд нь өнөөдөр бүгд үнэн нүүр төрхөө харуулж байгаа гэхэд хилсдэхгүй. Түүний санаачилсан нүүрс хөтөлбөр нь үр ашиггүй хэмээгдээд шүүхээс зарим хүмүүс бүр зөвлөх нь хүртэл ял аваад явчихлаа. Хэрвээ нүүрс хөтөлбөр асуудалтай л гэж байгаа бол асуудлыг эзэн нь яах аргагүй Н.Алтанхуяг.

Дараагийн ноцтой зүйл нь бондын мөнгө болон Хөгжлийн банкны асуудлууд. Монгол Улс  өдрөөс өдөрт санхүүгийн хямралд орж байгаа. Оны өмнө гэхэд л олон улсын хоёр ч байгууллага манай зээлжих зэрэглэлийг бууруулж орхив. Энэ бүхний буруутан нь өнгөрсөн дөрвөн жилд төр удирдсан эрхмүүд. Түүний дотор хамгийн голлох үүрэгтэй оролцох хүн болох Н.Алтанхуяг юм. Улсаа ломбардаж асар хэмжээний өр зээл авсан атлаа үүнийгээ үр ашигтай огтхон ч зарцуулж чадаагүй. Эрх мэдэл бүхий цөөхөн хэдэн хүн уг мөнгийг нь их багаар нь идээд дууссан. Түүний томилсон сайд, түүний Засгийн газраас санал болгож томилуулсан захирал хоёр нь өнөөдөр хууль хяналтынханд шалгуулж сууна.

Сайдтайгаа гоё дээл өмсөөд золгосон ажилтандаа хэдэн саяар нь өгдөг, оёдлын цех байгуулна гэж хэдэн арван тэрбумаар нь авчихаад 7 ширхэг оёдлын машинаас өөр өмч хөрөнгөгүй цех, гадаадад томилолтоор явахдаа хамгийн тансаг зэрэглэлтэй бүхний сонгодог, УИХ-аар зөвшөөрөөгүй зээлийг олгосон гээд Хөгжлийн банктай холбоотой асуудлууд бүгд эцсийн дүндээ Н.Алтанхуягт гэдэг хүний нуруун дээр ирэх ёстой байх.

Ийнхүү Н.Алтанхуягийг АН-ыг удирдаж байхдаа гаргаж байсан алдаа завхралуудыг яриад суувал бараг л дуусахгүй. Эдгээрээс хамгийн чухал нь АН-ыг өнөөдрийн байдалд хүртэл нь доройтуулж чадсан эрхэм бол яалтчгүй тэр. Намдаа фракц гэдэг ойлголтыг хамгийн ихээр шингээж, гишүүдээ өөр хооронд нь талцуулсан энэ бүх үйл явц Н.Алтанхуягийн үед л эхэлсэн. Алтангадас гэдэг фракц өнөөдөр намдаа байтугай улс орон даяар алдартай шүү дээ. Хэсэг бүлэгт хуваагдаж эрх мэдлийн төлөө зүтгэнэ гэдгийг энэ фракц л өнгөрсөн хугацаанд яруу тодоор харуулж ирсэн гэхэд болно.

Одоо ч тэрбээр АТГ-т шалгагдаж байгаа. Саяхан АТГ-аас дуудаж байцаалт авсан удаатай. Ер нь намын даргын төлөө ийнхүү улайрч байгааг нь учир мэдэх хүмүүс хууль хяналтынханаас бултах гэсэн башир арга ч гэж үзэх нь байна. Тэрбээр энэ бүх зүйлийг Ерөнхийлөгчийг зохион байгуулж байгаа хэмээн мэдэгдэж байгаа бөгөөд өөрөө Ерөнхийлөгчид нэр дэвшинэ хэмээн мэдэгдсэн билээ.

Эцэст нь хэлэхэд Н.Алтанхуяг гэдэг хүн энэ намын үүсэн бий болох тэр цаг үед л байсан. Өрнөл хэсэгт нь бас хамт л байсан. Уналтад орж гишүүд нь талцаж бие бие рүүгээ хэвлэлээр "чулуу" шидэж булайгаа дэлгэж байхад нь ч хамт байсан юм. Өөрөөр хэлбэл өнгөрсөн хорин жилийн хугацаанд намаа цэвэрлэж, намаа зөв эмхлэн зохион байгуулаагүй хэрнээ өнөөдөр гэнэт нойрноос сэрсэн мэт аашилж байгаа нь хэр зөв бэ. Товчоор хэлбэл өөрийнхөө бий болгосон бүх муу муухайг л засах санаатай байгаа юм болов уу даа.

Г.Ган



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг өргөн барилаа5-3, 11:08Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлаа5-1, 11:04Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв4-30, 18:23НББХ-ны дарга П.Анужин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа4-30, 18:18АНУ-ЫН ЭНХ ТАЙВНЫ КОРПУСЫН ОРОН ХАРИУЦСАН ЗАХИРЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ4-30, 18:12Түймэрт урьдчилсан байдлаар 1200 га талбай өртөж шатлаа4-30, 18:07Ой, хээрийн түймрийн эрсдэл өндөр байгаа тул сонор, сэрэмжтэй байхыг зөвлөж байна4-30, 18:06Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа4-30, 11:16Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4-26, 17:53“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа4-24, 16:24ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ХУДАЛДААНЫ САЙДТАЙ УУЛЗАВ4-24, 14:26ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ХААНТ УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ХАМТЫН НӨХӨРЛӨЛ, ХӨГЖЛИЙН САЙД ДЭВИД КАМЕРОН МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ4-24, 14:22Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна4-24, 14:18Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ4-22, 18:58ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН КОМИССЫН 80 ДУГААР ЧУУЛГАНЫ ДАРГААР СОНГОГДОВ4-22, 18:51Өнгөрсөн долоо хоногт гамшиг, аюулт үзэгдэл, ослын 106 удаагийн дуудлага бүртгэгдлээ4-22, 18:46ВЕНЕЦИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БИЕННАЛЬД МОНГОЛ УЛСЫН ПАВИЛЬОНЫГ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ4-22, 18:43Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 20 гаруй хувьд цухуйгаагүй байна4-22, 18:34Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой4-12, 18:01Сүүлийн 10 хоногт 21 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ4-12, 17:48УИХ-ын дарга Г.Занданшатар багш нарын VIII их хурлын нэгдсэн хуралдаанд үг хэллээ4-12, 16:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сургалтын чанар, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай4-12, 16:21“ПАРИС-2024” ЗУНЫ ОЛИМПЫН НААДМЫН 10, ПАРАЛИМПЫН ДӨРВӨН ЭРХ БАТАЛГААЖААД БАЙНА4-12, 16:16БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО4-9, 22:50Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн танилцуулга4-9, 22:48Гурилын үнийн өсөлтийг хянан шалгах ажлын хэсгийн гишүүд дотоодын үйлдвэрүүд болон худалдааны төвүүдэд ажиллав4-9, 22:44Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв4-9, 22:41Ноолуурын экспортын орлогыг ойрын жилүүдэд хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой4-4, 18:26Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн өр тэглэгдээгүй бол бид Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй байсан4-4, 17:48Дүүжин тээврийн төсөл бодит ажил болж, бүтээн байгуулалтаа эхлүүлж байна4-4, 17:37“МОНГОЛ УЛСЫН ГЕНЕРАЛУУД” НОМ, ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦОМОГ УНШИГЧДАД ХҮРНЭ4-4, 15:43Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ4-4, 15:39ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ХАН ДОГ СҮ-ТЭЙ УУЛЗЛАА4-1, 18:037 аймгийн 53 сумын 4470 өрх шар усны үерт өртөх магадлал маш өндөр байна4-1, 17:37Малын хорогдол улам нэмэгдэх төлөвтэй байна4-1, 17:31Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3-28, 18:00Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3-27, 15:55Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа3-27, 15:48Зүй бусаар хорогдсон мал амьтны сэг зэмийг устгах ажиллагаатай холбогдуулан үүрэг чиглэл өглөө3-26, 14:20Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3-26, 14:15