Баянзүрх дүүргийн 15 хорооны нутаг дэвсгэрт байрлах барьцаалан зээл олгох ломбарданд хоёр этгээд дайрч орон хутга ашиглан дээрэм хийжээ.
Тодруулбал, дээрэмдүүлсэн хүн байна” гэсэн мэдээллийг нэгдүгээр сарын 10-нд цагдаагийн байгууллагад ирүүлсэн. Дуудлагийн дагуу очиж шалгахад Баянзүрх дүүргийн 23 хороонд суух Г /эм.30н/-г ажлаа хийж байхад нь үл таних бараан өнгийн хувцастай, 170см орчим өндөр, 23-26 орчим насны хоёр хутга ашиглан айлган сүрдүүлж, сандалтай нь хүлж дээрэмдсэн хэрэг гарчээ.
Нийт 1.100.000 төгрөг, 31 ширхэг гар утас, алт, үнэт эдлэл зэрэг эд зүйлс дээрэмдсэн хэргийг нийслэл хотын харъяат 1982 онд төрсөн Т, Сэлэнгэ аймгийн харят 1990 онд төрсөн Г нар бүлэглэн үйлдсэнийг цагдаагийн байгууллага шуурхай илрүүлжээ. Одоогийн байдлаар тухайн дээрмийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг Баянзүрх дүүргийн хоёрдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн аж.
Ингэхдээ Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйл. Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх 147.2. Энэ хэргийг давтан, бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, урьд энэ гэмт хэрэгт болон булаах, далайлган сүрдүүлэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, эсхүл зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэсэн, энэ хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэх хуулийн зүйл заалтыг үндэслэн хэрэг үүсгэсэн байна.
Б.Анир
Сэтгэгдэл