Замын цагдаагийн албанд нийт 319 дуудлага ирсний 251 зам тээврийн ослын дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 4 бүртгэгдэж, 4 хүн хүнд хөнгөн гэмтэж, 1 хүний амь нас хохирчээ. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 29 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Мөн Баянгол дүүргийн нутаг Өргөөгийн гудамжинд “Ford Transit” маркийн автомашины жолооч Г нь явган зорчигч 59 настай, эмэгтэй М-г мөргөж амь насыг хохироосон хэрэг гарсан байна. Түүнчлэн Баянзүрх дүүргийн нутаг Хилчний гудамжинд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч Ц, О нарын 2 хүнийг мөргөж гэмтээн хэргийн газрыг орхин явсан.
Мөн сүүлийн үед дуудлагын такси болон жолоочийн үйл ажиллагаа явуулж байгаа хувь хүн, аж ахуй нэгж байгууллага ихсэж байгаатай холбогдуулан дуудлагын жолооч нь өөрөө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, эсхүл зам тээврийн осол гаргах тохиолдол ихэссэнийг албаныхан хэллээ.
Т.Гэрэл
Сэтгэгдэл