Ховд, Говь-Алтай аймгийн нутагт бөхөнгийн сүрэг халдварт мялзан өвчний улмаас үрэгдэж байна. Энэ сарын 9-ний өдрийн байдлаар Ховд, Говь-Алтай аймгийн есөн суманд нийт 693 бөхөн халдварт мялзан өвчний улмаас үхжээ.
Тодруулбал, Ховд аймгийн Дарви, Чандмань, Говь-Алтай аймгийн Тонхил, Халиун, Шарга, Дарви, Төгрөг, Хөхморьт, Баян-Уул сумын нутагт халдварт өвчний улмаас хорогдоод байна.
Т.Гэрэл
Сэтгэгдэл