УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооны дарга уг хуулийн дагаж мөрдөх хугацааг энэ оны нэгдүгээр сарын 16-наас мөрдөхөөр оруулав. Учир нь сонгуулийн хугацааг 150 хоногийн өмнө зарлана, сонгуулийн санал хураалтыг зургадугаар сарын сүүлийн долоо хоногт зарлана гэх хоног хугацаатай заалтуудтай холбоотой аж.
СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Сонгуулийн бэлтгэл ажлын цаг хугацаатай холбоотойгоор Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг нэгдүгээр сарын 16-наас дагаж мөрдөхөөр тусгавал сайн байна” гэсэн юм. Ингээд санал хураалт явуулахад уг хуулийг энэ сарын 16-наас дагаж мөрдөх саналыг дэмжсэн юм. Тиймээс хуулийн төсөлд туссан энэ заалтаар Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг энэ долоо хоногт багтаан батлахаар болж байна.
Б.Анир
Сэтгэгдэл