Нийгмийн хариуцлагын хүрээнд 2016 онд хэрэгжүүлсэн ажлууд

1. "Дотоодын хүч - Export to Korea"

"Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим" - тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж Дотоодын үйлдвэрлэгч компаниудыг дэмжин эрүүл, хямд, чанартай үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг Солонгос улсын Имартын 100 гаруй салбар дэлгүүрээр худалдаалах, Солонгос улс руу экспортлох кампанит ажлыг эхлүүлээ. Энэ ажлынхаа хүрээнд 2016 оны 5-р сард “Export to Korea” Бизнес уулзалтыг МҮХАҮТ болон БНСУ-ын Имарт сүлжээ дэлгүүрийн Худалдан авалтын багийнхантай хамтран зохион байгуулсан билээ.

Монгол Үндэсний бараа бүтээгдэхүүнийг БНСУ-д экспортлох боломжийг нээж өгөхийн төлөөх энэхүү арга хэмжээнд Монгол үндэсний 60 орчим компани, аж ахуйн нэгж оролцон бараа бүтээгдэхүүнээ Солонгос Имартын худалдан авалтын мэргэжилтнүүдэд танилцуулсан бизнес уулзалт болж өнгөрсөн юм.

Энэхүү уулзалтаас хойш бодлого, зөвлөмжүүдийг хүргэн хамтран ажилласны үр дүнд 2016 оны 9-р сард Витафит компанийн ГОЁ жүүс Солонгосын Имартын 160 гаруй салбараар худалдаалагдаж эхэлсэн билээ.


2. "Монгол хүн та 100 наслаг"

( Монголын ард түмний эрүүл мэнд, зөв хооллолтыг сайжруулах кампанит ажил )

Бид “Монгол хүн та 100 наслаг” уриан дор Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээр дамжуулан хүн амын эрүүл, аз жаргалтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгын үүднээс Хүлэмжийн аж ахуй эрхлэгч “Мөнх Ногоон Тэнгэр”ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Ингэснээр Имартын хэрэглэгчид эх орны хөрсөнд ургасан шинэхэн бөгөөд эрүүл, чанартай жимс, ногоог хямд үнээр худалдан авах нөхцөл бүрдсэн юм.

 Мөн бид өөрийн лабораторитой, Мэргэжлийн хяналтаар давхар хянагддаг тул хэрэглэгч та хүнсний шинэ, эрүүл байдалд нь огтхон ч эргэлзэх хэрэггүй гэдгийг дуулгахад таатай байна. 

3. "Монгол хүн та 100 наслаг"

Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээр дамжуулан хүн амын эрүүл, аз жаргалтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх, фермерүүдийг дэмжих зорилгын үүднээс махны болон сүүний үржлийн чиглэлийн эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч “Монголиан Девелопмент Сольюшн” ХХК, мах сүүний чиглэлийн “Монтбейльярд” үүлдрийн үхрийг эх орондоо өсгөж үржүүлдэг фермер болох “Хишигтэн Нүүдэлчин” ХХК-иудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Энэ үеэр мөн “Баяндэлгэр Хүнс” ХХК мах эхлэн боловсруулах үйлдвэрийнхээ нээлтийг хийсэн юм. Дээрхи компаниудаас нийлүүлэгдсэн малыг ариун цэврийн шаардлага хангасан Мах эхлэн боловсруулах үйлдвэртээ бэлтгэн шинэхэн, баталгаат махыг жилийн 4 улирал тасралтгүйгээр Имартын хэрэглэгчдийн гарт хүргэнэ.

4. "Хүүхэд ба боловсрол"

Имарт Бүрэн Барааны Хайпермаркет нийгмийн хариуцлагынхаа хүрээнд оюутнуудын гадаад хэлний боловсролыг дэмжих, сурч боловсроход дэмжлэг үзүүлэх үүднээс Гадаад хэлний орчин үеийн лабораторийг МУИС-ийн хичээлийн II байрны 4 давхар 466 тоотод нээлээ. Иж бүрэн суурин 20 ширхэг компьютерийг холбогдох хэрэгслүүдийн хамтаар МУИС-ийн удирдлагууд болоод оюутан залууст 2016 оны 7-р сард хүлээлгэн өглөө. 

5. "Шинэ жилийн бэлэг №1"

Хүмүүс биднийг ойртуулж дотно болгодог зүйл бол сэтгэл. Имартаас Шинэ жилийн баярыг угтан нэгэн буурай болон түүний ачыг баярлуулахаар бяцхан бэлэг бэлдсэнээ гардуулан өглөө. Ачдаа зориулсан зассан гацуур модоо чимэглэхэд шаардлагатай байгаа чимэглэлийг нь бэлэг болгон гардуулсанд талархсан сэтгэлээ илэрхийлэн урмын үг хайрлан ерөөл дэвшүүлсэн нь бидэнд эрч хүчийг өгсөн юм. Тусламж их багадаа биш өгөх, туслах хүсэлдээ л байдаг... 

6. "Шинэ жилийн бэлэг №2" 

Бусдын халааснаас эд зүйлсийг нь хулгайлах хэргийн ихэнх тохиолдол нь хүмүүс бужигнасан гудамж талбайд, зах болон дэлгүүрт, нийтийн тээвэрт гардаг гэсэн мэдээлэл байдаг.

Та бүхэн хувийн эд зүйлсдээ анхаарал болгоомжтой хандаж байхыг хүсэе.

Халаасны хулгайн гэмт хэрэгтэй идэвхитэй тэмцэн буй Нийслэлийн Цагдаагийн газрын халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн хамт олны ажилчдынхаа нийгмийн халамжид зориулан зохион байгуулсан арга хэмжээг дэмжин Скай Хайпермаркет ХХК-иас 30 бэлэг гардууллаа. Та бүхний ажил үйлсэд амжилт хүсэе.

7. "Шинэ жилийн бэлэг №3" 

2016 онд Баянзүрх дүүргийн Тусгай сургалттай 55-р сургуульд онц дүнтэй суралцсан 1-5-р ангийн шилдэг суралцагчдад шинэ жилийн баярыг угтан бэлэг, хичээлийн хэрэгсэл, цүнх, бэлэглэж хүүхдүүддээ сурч боловсрох эрч хүч, урам хайрласандаа баяртай байна.

55-р сургууль нь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсролын үйлчилгээг хүртээмжтэй, чанартай олгож, тэднийг бие даасан амьдрал, хөдөлмөрт бэлтгэж, бодит чадвартай иргэн болгон төлөвшүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажилладаг. Дүүргийн хэмжээний хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургуульд бүрэн хамруулж, амьдрах ухаанд сургаж, ахлах ангийн сургалтаар бүрэн дунд боловсролыг мэргэжлийн чиг баримжаатай хослуулан олгодог байна. Сургуулийн багш, ажилчид болон нийт сурагчдад шинэ оны мэнд дэвшүүлэхийн ялдамд цаашдын их үйлсэд нь амжилт бүтээл, сайн сайхны дээдийг хүсэе. 

 8. "Шинэ жилийн бэлэг №4"

 Баянзүрх дүүргийн 1-р хороонд үйл ажиллагаагаа явуулж байгаагийн хувьд хорооныхоо оршин суугчид ялангуяа ахмад настанууд, нялхас, хүүхдүүдээ баярлуулах нь бидний бас нэгэн нийгмийн хариуцлагаа ухамсарлан буйн илрэл билээ.

2016 оны Шинэ жилийн баярыг тохиолдуулан хорооны 1-11 насны 30 орчим хүүхдүүдийг баярлууллаа.

Энэхүү бэлэг нь олон хүүхэдтэй амьдралын боломж муу, өнчин, төрөлхийн болон олдмол өвчтэй хүүхдүүдэд зориулагдлаа. Зарим хүүхдүүд хүрэлцэн ирэх боломжгүй тул Хорооны засаг болон хорооны ажилчид гэрээр нь хүргэж өгөхөөр болсон юм. Хороонд оршин суугчиддаа анхаарал, халамж тавьж, тэдний төлөө гэсэн сэтгэлээр ажиллаж буй Баянзүрх дүүргийн 1-р хорооны хамт олонд ажлын өндөр амжилт хүсэе. 

9. "Боловсрол, спорт" 

1. Сагсан бөмбөг сонирхогчдын үзэх дуртай #30НэмэхЛиг-ийн 5 дахь улирлын тоглолтыг Ивээн тэтгэж хамтран ажиллаа. 30Нэмэх залуус ТББ  

2. Алтай Холдинг компанийн ТУЗ-ын дарга, Монголын Бадминтоны Холбооны ерөнхийлөгч Б. Баттүшиг Багануур хотын Гүн Галуутай цогцолбор сургуультай хамтран ажиллаж бадминтон спортыг хөгжүүлэх үйл ажиллагааны нээлтийг хийсэн билээ. Уг ажлын хүрээнд тус сургуулийг бадминтоны холбооны зүгээс бадминтоны хэрэгслээр хангаж Имарт Хайпермаркетаас 1 сая төгрөгийн үнэ бүхий сагсан бөмбөг, хөл бөмбөгийн хэрэгсэлүүдийг гардуулан спортын боловсролд хувь нэмрээ орууллаа. 

Энэ бүхэн бидний ажил гэхээс илүүтэйгээр бидний СЭТГЭЛийн нэгээхэн хэсэг билээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ХУДАЛДААНЫ САЙДТАЙ УУЛЗАВ1 цаг 23 минутын өмнөИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ХААНТ УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ХАМТЫН НӨХӨРЛӨЛ, ХӨГЖЛИЙН САЙД ДЭВИД КАМЕРОН МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ1 цаг 27 минутын өмнөБүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна1 цаг 30 минутын өмнөБүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ4-22, 18:58ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН КОМИССЫН 80 ДУГААР ЧУУЛГАНЫ ДАРГААР СОНГОГДОВ4-22, 18:51Өнгөрсөн долоо хоногт гамшиг, аюулт үзэгдэл, ослын 106 удаагийн дуудлага бүртгэгдлээ4-22, 18:46ВЕНЕЦИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БИЕННАЛЬД МОНГОЛ УЛСЫН ПАВИЛЬОНЫГ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ4-22, 18:43Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 20 гаруй хувьд цухуйгаагүй байна4-22, 18:34Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой4-12, 18:01Сүүлийн 10 хоногт 21 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ4-12, 17:48УИХ-ын дарга Г.Занданшатар багш нарын VIII их хурлын нэгдсэн хуралдаанд үг хэллээ4-12, 16:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сургалтын чанар, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай4-12, 16:21“ПАРИС-2024” ЗУНЫ ОЛИМПЫН НААДМЫН 10, ПАРАЛИМПЫН ДӨРВӨН ЭРХ БАТАЛГААЖААД БАЙНА4-12, 16:16БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО4-9, 22:50Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн танилцуулга4-9, 22:48Гурилын үнийн өсөлтийг хянан шалгах ажлын хэсгийн гишүүд дотоодын үйлдвэрүүд болон худалдааны төвүүдэд ажиллав4-9, 22:44Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв4-9, 22:41Ноолуурын экспортын орлогыг ойрын жилүүдэд хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой4-4, 18:26Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн өр тэглэгдээгүй бол бид Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй байсан4-4, 17:48Дүүжин тээврийн төсөл бодит ажил болж, бүтээн байгуулалтаа эхлүүлж байна4-4, 17:37“МОНГОЛ УЛСЫН ГЕНЕРАЛУУД” НОМ, ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦОМОГ УНШИГЧДАД ХҮРНЭ4-4, 15:43Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ4-4, 15:39ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ХАН ДОГ СҮ-ТЭЙ УУЛЗЛАА4-1, 18:037 аймгийн 53 сумын 4470 өрх шар усны үерт өртөх магадлал маш өндөр байна4-1, 17:37Малын хорогдол улам нэмэгдэх төлөвтэй байна4-1, 17:31Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3-28, 18:00Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3-27, 15:55Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа3-27, 15:48Зүй бусаар хорогдсон мал амьтны сэг зэмийг устгах ажиллагаатай холбогдуулан үүрэг чиглэл өглөө3-26, 14:20Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3-26, 14:15Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив3-19, 19:24МАЛЫН ХОРОГДОЛ 4.7 САЯД ХҮРЛЭЭ3-19, 17:14ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР 20 МЯНГАН АМ.ДОЛЛАР ХАНДИВЛАВ3-19, 17:06Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ3-15, 11:34БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛС РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД3-14, 15:47Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруу дахь эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй3-14, 15:24“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган болно3-14, 15:07УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 667.841 ТОЛГОЙ МАЛ ХОРОГДЖЭЭ2-19, 21:06ОХУ-ЫН АЛС ДОРНОД ДАХЬ САХАЛИН АРЛЫН ЭРГЭЭС НЯМ ГАРИГТ ТАСАРСАН МӨСӨНД БООГДСОН 75 ХҮНИЙГ АВАРЧЭЭ2-19, 21:03ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт ажиллаж байна2-19, 21:00