Д.Баярхүү: Газрын тос боловсруулах үйлдвэр бол монголчуудын мөрөөдөл

Олон улсын харилцаа судлаач-профессор Д.Баярхүүтэй ярилцлаа.

-Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэх вэ?

Монгол Улсын эдийн засаг хямарсан гэдэгтэй би хувьдаа санал нийлдэггүй. Хямрал нүдэнд харагдахгүй байна. Энэ их байшин барилга, бүтээн байгуулалт, хотоор нэг хөлхөж яваа машинуудаа харцгаа. Мал сүргээ хэзээ ч 25 саяд хүргэж байгаагүй, үүнийх нь төлөө малчид, нэгдэлчдийг малынх нь барьцаа болгочихоод байсан нүдэнд үл үзэгдэх боолын хөдөлмөр байхгүй болсон. Одоо мал сүргийн тоо 60 саяас хол даваад, 70 сая руу дөхөж явна гэдэг. Тэгэхлээр эдийн засаг ноцтой хямраад, ард түмний амьдрал доройтсон гэдэг утгагүй яриа. Монголчууд дор бүрнээ мөнгө цаасаа олоод, амьдралаа залгуулаад болж л байна. Шинэ жилийн баярын өдрүүдэд хүнсний дэлгүүрүүд пиг хүнтэй, тэд машины тэвшээ дүүртэл хүнс ачаад гарч байна. Мөн томхон ресторан, зоогийн газар, зочид буудалд болсон сүлд модны нижгэр баярууд ч гэсэн үүнийг гэрчилнэ. Эндээс харахад монголчууд ядарч зүдрээд байгаа нь огт харагдахгүй байна. Би зөвхөн өөрийнхөө үгийг хэлж байгаа юм биш. Өмнөд Солонгосын нэг эрдэмтэн найз маань “Эдийн засгийн хямрал гэж үүнийг хэлдэггүй юм. 2008 онд дэлхийн эдийн засагт хямрал нүүрлэхэд Өмнөд Солонгост шууд мэдрэгдэж байсан. Замаар явах хувийн болон үнэтэй том машинууд эрс цөөрсөн. Хамгийн түрүүнд шатахууны компаниуд дампуурч, шатахуун түгээгүүрийн газрууд бүгд хаалгаа барьж байсан. 2008 онд болон 2016 онд Монголд эдийн засгийн хямрал нүүрлээд байгаа үед нь ирлээ. Зам дээрээ багтахгүй байгаа гадаадын үнэтэй том том машинуудыг харахад Монголын эдийн засаг хямраагүй байна. Үүнийг хямрал гэдэггүй юм” гэж надад хэлж байсан л даа. Энэ эрдэмтний үг нэг зүйлийг хэлээд байх шиг.

-Төсвийн алдагдал жилээс жилд өсч бидэнд өрийн дарамт үүсч эхэлсэн. Мөн валютын нөөц хумигдаж, гаднаас орж ирэх урсгал ч багаслаа. Үүнийгээ дагаад ханш нь, бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаа зэрэг асуудлыг хэрхэн тайлбарлах вэ?

-Монголын эдийн засгийн хямралын гол шалтгаан нь санхүүгийн сахилга батгүй байдал. Өнөөдөр монголчуудыг гаднаас дарамтлаад, өрөнд оруулаад, эдийн засгийг нь ховх сороод, уналтанд оруулаад байгаа улс, гадаад хүчин зүйл байхгүй. Монголчуудын өөрийнх нь гараар бүтээсэн хөдөлмөр л эдийн засгийг нь авч явах ёстой.

Манай улс байгалийн баялаг, ашигт малтмалаа экспортлоод асар их орлого олж байх үедээ мөнгөн хуримтлал бий болгоогүй. Эдийн засаг бялхаж байх үед дэндүү их хэрэглэсэн. Мөнгөө хайр хамгүй зарцуулсан. Нүүдэлчний сэтгэхүйгээр мөнгөндөө хандсан. Байнга нүүдэл хийж байдаг учраас хуримтлал үүсгэх шаардлага байдаггүй. Юмыг хямгаддаггүй, нөөцөлдөггүй. Энэ сэтгэхүйгээсээ салах хэрэгтэй. Салж байж л эдийн засгийн хямралаас гарна. Тиймээс эдийн засгийн хямралын гол буруутан нь санхүүгийн сахилга батгүй байдал.

Дээр нь төрийн данхар бүтцийг төсвийн алдагдлын нэг гол шалтгаан хэмээн нэрлэж болно. Би бичиж байсан даа. Манайхаас хоёр хагас дахин олон хүн ам бүхий Швейцарьт 38 мянган төрийн албан хаагч байнаа гэж. Тэнд найман сая гаруй хүнд 38 мянган төрийн албан хаагч бүхий төр-засаг үйлчлээд болоод байхад энд гурван сая хүнд 150 мянга гэдэг чинь дэндүү нүсэр, үрэлгэн төрийн тогтолцоо үйлчилж байгаа юм биш үү.

Бид маш их зээл, тусламж авлаа. Зээл тусламжаа хөнгөлүүлж чадаж байна. Өрийг цайруулж болдог юм байна гэдгийг дэлхий дахин харуулсаар байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганд БНХАУ-ын дарга Ши Зинь Пин “Хөгжиж буй орнуудын өрийг үлэмж хэмжээгээр цайруулна” хэмээн зарласан. Ингээд өнгөрөгч долоодугаар сард БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд манай улсад айлчлах үеэрээ өмнөх зээлийнхээ зарим өрийг цайруулсан. Даяаршсан, нээлттэй, хамтран хөгжиж байгаа дэлхийд өр цайруулах асуудал түгээмэл болсон. Тэгэхээр гаднаас зээл тусламж авах нь дандаа өрийн дарамт болдог хэмээн гутрангиар үзэх хэрэггүй. Гол нь юунд зориулж зээл авах, авсан зээл тусламжаа хэрхэн зөв зарцуулахаа л маш нягт тооцоолох хэрэгтэй. Монголчууд санхүүгийн сахилга батаа эрс дээшлүүлэх хэрэгтэй. Хүн бүр санхүүгийн сахилга батыг хатуу чанд сахидаг байх хэрэгтэй.

-Санхүүгийн сахилга бат сахихын тулд яах ёстой вэ?

-Банкны боловсронгүй, найдвартай тогтлолцоо маш чухал. Монголчуудын гар дээр бэлэн мөнгө маш их байна. Иргэдийн гар дээр байгаа бэлэн мөнгийг хуримтлуулдаг, тэндээс хүү босгож үржүүлдэг банкны сайн тогтлолцоотой болох хэрэгтэй. Тийм банктай болж чадвал, дэлхийн стандартад хүргэчих юм бол Монголд санхүүгийн сахилга бат нэхэх шаардлагагүй. Байгалийн баялаг, ашигт малтмалаа зарж борлууллаа гэхэд түүнээсээ хуримтлал үүсгээд өөрийнхөө банкинд хадгалчихаж болно. Тэгэхээр санхүүгийн сахилга бат, банкны зөв тогтлолцоотой байхад эдийн засгийн хямралаас гарах боломжтой.

-Та бол олон улс, геополитикийн асуудлыг мэддэг улс төр судлаач, эксперт хүн. Манай улс Энэтхэгийн Эксим банкнаас зээл авч Газрын тос боловсруулах үйлдвэр барихаар боллоо. Үүнийг экспертийн нүдээр харахад энэ хэр зөв алхам бэ?

-Зөв алхам. Газрын тосоо боловсруулж, дотоодынхоо хэрэгцээг шатахуунаар хангах, цахилгаан дулааны түүхий эдээ өөрсдөө бэлтгэх нь монголчуудын олон жилийн мөрөөдөл байсан. Нефтиэ өөрөө нэрээд, бензин шатахуунаа хийнэ гэдэг бол эдийн засаг, геополитик, олон улсын харилцаанд Монгол Улсын гүйцэтгэх үүргийн талаас ч гэсэн өөртөө нэмэх оноо авчирна гэсэн үг. Энэ бол их зөв алхам.

-Хятадаас зээл авах нь Хятадад дагаар орж, Хятадын бодлогыг дагаж байна гэж ард түмний толгойд, оюун ухаанд буудаг. Мөн Далай ламын айлчлалаас болж Монгол-Хятадын харилцаа түр саатлаа. Тэгвэл сэтгүүлч миний нүдээр харахад Энэтхэгээс зээл авах нь энэ ойлголт, үзлийг сааруулж байгаа явдал мөн үү?

-БНХАУ-ын зүгээс манай улсад хатуурхах байр суурь баримтлахгүй болов уу гэж би хувьдаа боддог. Учир нь Монгол-Хятадын харилцаа 1990-ээд оноос их зөв төлөвшчихсөн. Иж бүрэн стратегийн түншлэлийн хэмжээнд хүрчихсэн харилцаа шүү дээ. Бид хэрэгжүүлж буй гадаад бодлогоо зөв тайлбарлах, түүнийгээ зөвтгөж хамгаалах жижиг “зэвсэг”-тэй болох хэрэгтэй юм. Энэ зэвсэг нь Монгол Улс төвийг сахих тухай Ерөнхийлөгчийн санаачилга хэмээн би боддог. Хамгийн гол нь бид Хятадын Засгийн газар, Далай ламын хоорондын зөрчилд Монгол Улс төвийг сахинаа гэдгээ үндэслэлтэй тайлбарласан бол энэ нь гарц болж болох байсан.

Монголын талаар явуулах Хятадын Засгийн газрын бодлого, Хятадын зээл тусламжаас айж балмагддаг явдлыг би хувьдаа дэмий зүйл гэж боддог. Өнгөрсөн 26 жилийн туршид бид Хятадаас маш их юм авчихсан байгаа шүү дээ. Зээлсэн, буцалтгүй тусламжаар авснаа хааш нь хийх гэж байгаа юм. Гэнэт одоо авах гэж байгаа юм шиг болгоомжлох нь утгагүй хэрэг. Хятад улс манай улсын гадаад худалдааны нэгдүгээр том түнш, хөрөнгө оруулагч. Бид Хятад улстай эдийн засгийн хувьд нягт сүлбэлдчихсэн улс.

Мөн Энэтхэгээс зээл авах асуудал яригдаж байна. Манай улс гуравдагч хөршөөсөө ч гэсэн эдийн засгийн хувьд маш их хамааралтай болчихсон байгаа. Монгол Улс олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд гуравдагч хөршийн бодлогоо зарласан. Гуравдагч хөрш гэж хэнийг хэлэх вэ гэдгээ ч нэрлэсэн байгаа.

Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн 162 улс дотроос өнөөдрийг хүртэл аль нэг бүс нутгийн худалдаа, эдийн засгийн интеграцид нэгдэн ороогүй цорын ганц орон нь Монгол гэгдэж байв. Тэгвэл Монгол Улс түүхэндээ анх удаагаа эдийн засгийн түншлэлийг гадаад улсуудаас гуравдагч хөрш Японтой байгуулсан. Энэ бол Чөлөөт худалдааны хэлэлцээрийн сонгодог жишээ. Ингэхээр Монгол Улс гуравдагч хөршөөсөө эдийн засгийн хувьд хамааралтай болчихсон гэсэн үг. Хамаарал гэдгийг олон тулгуурт гадаад болдогын хүрээнд аль болох олон түншүүдээс хамааралтай байх, дэлхийн нөлөө бүхий томхон улс, гүрнүүдийн эдийн засгийн сонирхлыг Монголд бий болгох тухай гадаад бодлогын ба үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан байгаа.

-Газрын тос боловсруулах үйлдвэрийг Сайншандад байгуулах гэж байгаа тухай мэдээлэл гарах болсон. Энэ нь ложистикийн хувьд зөв шийдэл мөн үү?

-Сайншандад байгуулах нь зөв шийдэл. Учир нь Сайншандын ойролцоо Зүүнбаянгийн нефтийн орд бий. Тэгэхээр Дорнодын Тамсаг, Дорноговийн Зүүнбаянгийн нефть Сайншандад хоёр талаасаа уулзалдана гэсэн үг. Сайншандад үйлдвэрээ байгуулахаар сонгосон бас нэг шалтгаан нь Ази-Европыг холбосон төмөр замын сүлжээний нэг том зогсоол тэнд байгаа явдал. Сайншандад тодорхой хэмжээний дэд бүтэц бий. Зөвлөлтийнхний орхиод явсан цэргийн хотхон, жижиг үйлдвэрүүдийн суурь, нисэх онгоцны нислэгийн зурвас ч тэнд бий. Тиймээс Сайншандад байгуулах нь зөв.

-Энэ үйлдвэрийг дагаад маш олон жижиг үйлдвэр бий болох болов уу. Гаднын улс оронд томоохон үйлдвэрүүд нь жижиг үйлдвэрүүдээ чирч явдаг гэдэг шиг байх болов уу?

-Боломжтой. Сайншандыг аж үйлдвэрийн парк хот болгох шийдвэр 2008-2012 оны УИХ-ын үед гарсан, идэвхтэй яригдсан. Тэр парк хотод 300 мянган хүн төвлөрүүлэн, олон үйлдвэр аж ахуйн газар байгуулна гэсэн төсөл ч байсан. Үүнийгээ л одоо хэрэгжүүлэх хэрэгтэй.

-Үйлдвэр ашиглалтанд орсноор эдийн засгийн хувьд ямар эерэг нөлөө үзүүлэх вэ?

-Монголын хилийн дагуу Хятадын бизнес ид цэцэглэж байна. ӨМӨЗО-ны хилийн зарим боомтоор одоо түүхий нефть манайхаас машинаар зөөгөөд л. Энэ замаар шатахуунаа экспортолж, хилийн худалдаанд оруулж болно. ОХУ-ын хилийн дагуух боловсруулах үйлдвэрт асуудал үүсэхэд яагаад Монголоос нефтийн бэлэн бүтээгдэхүүнээ авч болохгүй гэж. Манай гадаад худалдаанд ийм нөөц гарч ирнэ. Цахилгаан эрчим хүч ч экспортлож болно. Дотооддоо шатахууны үнэ буурна. Валютын гадагшаа урсгалыг хязгаарлана. Ингээд мөнгөн хуримтлал бий болж, ард түмний амьдрал дээшилнэ. Ингээд үзэхээр эдийн засагт үзүүлэх эерэг нөлөө асар их байна.

-Үндэсний аюулгүй байдлын баталгааны нэг хэлбэр нь газрын тосны үйлдвэртэй байх гэдгийг улстөрчид хэлдэг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Үйлдвэр ашиглалтанд орсноор Орос, Хятадаас авах шатахууны хэмжээ, энэ төрлийн бүтээгдэхүүн худалдан авах хамаарал багасана. Энэ нь шууд биш ч, шууд бусаар үндэсний аюулгүй байдалд эерэгээр нөлөөлнө.

-Монгол Улс сүүлийн 20 жил нефтийн үйлдвэртэй болно гэдэг улстөрчдийн амлалт дунд амьдарлаа. Энэ үйлдвэрийг Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулж чадна гэдэгт хэр итгэлтэй байна?

-Итгэж байна. Төрийн түвшинд эргэж хургахгүй байх хэрэгтэй. Төр болон, хувийн хэвшилд санхүүгийн сахилга батаа сайн баримтлаад мөрдөөд явбал үйлдвэр босоход асуудал үүсэхгүй. УИХ-д үнэмлэхүй олонхи, удирдлагын босоо тогтолцоотой, чанд сахилга бат, эв нэгдэлтэй МАН-аас энэ чухал ажлыг хэрэгжүүлэхэд нь улс төрд тэднийг саатуулах бужигнуулах хэнээтэн гарч ирэхгүй хэмээн итгэж байна.

-Ардчилсан Hамын засгийн үед бондын мөнгөөр зам барьчихлаа, үр өгөөж эдийн засгийн эргэлтэд орох талаас нь зарим иргэд шүүмжилдэг. Ардын Hамын үед энэ төслийг барьвал хоёр намын Засгийн газрын хийсэн бүтээн байгүүлалтын ялгаа юу байх бол?

-2011 оны гуравдугаар сард зохион байгуулсан эдийн засгийн форумд Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд нарыг урьж оролцуулж, зөвлөлгөөн хийсэн. Тэр үед би Египет улсад Элчин сайдаар ажиллаж байлаа. Тухайн үеийн УИХ-ын дарга Д.Дэмбэрэл гуай Элчин сайд нартай уулзах үеэрээ “Монгол Улс өмнө нь мөнгө олох гэж зовдог байлаа. Харин одоо олсон мөнгөө зарах гэж зовж байна” хэмээн ярьсан нь надад тодхон санагдаж байна. Энэ бол хэрэг дээрээ нөгөөх л санхүүгийн сахилга батгүйн тухай яриа шүү дээ. Олсон хураасан мөнгөө хуримтлал болгоод хадгалчихаж чадахгүй ингэж ч зовж байх гэж дээ хэмээн би дотроо халаглаж суусансан.

Дэлхий стандартад нийцсэн, Дорнод Сибирь, Өвөр Монгол, Зүүн хойд Хятадад үйл ажиллагаа явуулах хэмжээний банк, биржтэй байсансан бол мөнгөө зарах гэж тэгж зовох хэрэг юу билээ. Монгол жижиг улсын хувьд үүнийг санаачлахгүй, тойрч булзаад ирсэнд би ихэд харамсдаг. Мөнгөө хэрхэн зарцуулах вэ гэдэг асуудал үргэлжилсээр Н.Алтанхуягийн Засгийн газарт ирсэн. Бондын мөнгийг зам руу оруулсан нь ойлгомжтой. Гэхдээ бондын тэр их мөнгийг аймаг, хотын ЗДТГ-ууд, салбарын яамдад тарааж, эдийн засгийн бодлогоо хэрэгжүүлэх учиртай. Тэр тарааж өгсөн мөнгө олон мянган жип машин болоод хот хөдөөгүй давхиж явсан гэх яриа гарсан. Энэ бол бондын мөнгийг ёстой “алж” байна гэсэн үг шүү дээ. Замын хөрөнгө оруулалт хийснээс долоон дор юм болно. Энэ бол санхүүгийн сахилга батгүйн гай. Харин Энэтхэгээс авах зээлээр газрын тосны үйлдвэр байгуулах гэж байгаа нь эргээд хөрөнгө оруулалтаа нөхөх, ашгаа өгөх салбар учир би дэмжиж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ3-15, 11:34БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛС РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД3-14, 15:47Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруу дахь эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй3-14, 15:24“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган болно3-14, 15:07УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 667.841 ТОЛГОЙ МАЛ ХОРОГДЖЭЭ2-19, 21:06ОХУ-ЫН АЛС ДОРНОД ДАХЬ САХАЛИН АРЛЫН ЭРГЭЭС НЯМ ГАРИГТ ТАСАРСАН МӨСӨНД БООГДСОН 75 ХҮНИЙГ АВАРЧЭЭ2-19, 21:03ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт ажиллаж байна2-19, 21:00Дундговь аймагт 700 тонн өвс, тэжээл үнэ төлбөргүй нийлүүлэх, мөн Адаацаг сумын ЭМТ-д туулах чадвар сайтай автомашин шийдвэрлэлээ2-19, 20:58Батлан хамгаалахын сайдаар ахлуулсан шуурхай бүлэг Баянхонгор аймагт ажиллаж байна2-19, 20:56Сүүлийн 49 жил ажиглагдаагүй цас ихтэй жил болж байна2-19, 20:49ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРСЭН АЙМАГ, СУМДАД ӨВС, ТЭЖЭЭЛ ХҮРГЭХ ТУСЛАМЖИЙН ЦУВАА ХӨДӨЛЛӨӨ2-19, 10:04Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг анхааруулж байна2-17, 18:56Сураггүй болсон 5 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна2-17, 16:21Төөрсөн сураггүй болсон 14 иргэнийг эсэн мэнд олж, цасанд суусан 390 орчим иргэний аюулгүй байдлыг хангалаа2-17, 15:37Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны уулзалт хийв2-7, 17:48ГЕНЕРАЛУУДАД ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО2-7, 17:39“Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг бүрэн эхээр нь хүргэж байна2-2, 19:16Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай зарлиг гаргалаа2-2, 19:10ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр Монгол Улсад төрийн айлчлал хийнэ2-2, 19:05Нийтийн тээврийн өмнө нь үйлчилж байсан 71 чиглэлийг сэргээхээр боллоо1-22, 14:39Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр “GoMongolia” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа1-19, 22:23Хууль зүйн байнгын хороо 9 хууль, Улсын Их Хурлын 11 тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулжээ1-19, 22:11НӨАТ-ын баримтын цаасан хувилбарыг халж эхэлснээр 2023 онд 43.1 сая ширхэг цаас хэмнэжээ1-19, 22:01Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг ХАА-н биржээр худалдаалснаар малчдад томоохон дэмжлэг болно1-19, 21:55АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ БАТАЛЛАА1-17, 21:07УИХ-ын 2023 оны намрын чуулган 75 хоног хуралдаж, 224 хууль, 62 тогтоол баталлаа1-17, 20:02Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дэлхийн эдийн засгийн чуулганы нээлтэд оролцлоо1-16, 22:50Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ1-15, 22:20Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ1-15, 19:21“Монгол хэл, бичгийн асуудал, шийдэл” үндэсний чуулганд оролцогчид зөвлөмж гаргалаа1-15, 19:18Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Төв, Хэнтий аймаг болон Багануур дүүрэгт ажиллалаа1-15, 19:05Ханбогд суманд осолд орсон иргэнийг ОБЕГ-ын 111 дүгээр ангийн нисдэг тэргээр Улаанбаатарт авчирна1-15, 19:01Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын хөтөлбөрийн талаар танилцуулав12-21, 16:332012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн Монгол Улсын иргэдэд “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг эзэмшүүлнэ12-20, 16:34Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, иргэдээс ирүүлсэн гомдлыг шийдвэрлэнэ11-29, 21:00“Хүрээлэн буй орчны аюулгүй байдал-гамшгийн эрсдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын шилдгүүд тодорлоо11-29, 20:42Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козловыг хүлээн авч уулзлаа11-29, 20:02ТББХ: УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Энхбатыг томилохыг дэмжлээ11-28, 18:17ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМНЫ АЛБАН ХААГЧИД ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНД НЭГДЛЭЭ11-28, 18:12Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцохоор мордлоо11-28, 18:11