Ж.Эрдэнэбат: Цахилгаан халаалтын төхөөрөмж авахад зээлд хамрагдах нөхцөлийг бүрдүүлнэ

"Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо" технологийн үзэсгэлэн МҮХАҮТ-д өнөөдөр нээлтээ хийлээ.

Дулаан алдагдлыг багасгах, агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлийг танилцуулах зорилготой уг үзэсгэлэнд 50 гаруй аж ахуйн нэгж оролцож байна. Засгийн газраас шийдвэр гаргаж, гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цахилгааны тарифыг тэглэсэнтэй холбогдуулан зохион байгуулж буй уг үзэсгэлэнд  төрөл бүрийн цахилгаан халаагуур,  шалны халаалт, гэрийн дулаалга,  сайжруулсан түлш зэргийг танилцуулж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үзэсгэлэнг үзэж, зарим аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж ярилцах үеэрээ “Үзэсгэлэнд оролцож буй бүх аж ахуйн нэгжтэй уулзах боломж бага байна. Тиймээс энэ төрлийн үйлдвэрлэл эрхлэгчид болон үзэсгэлэнд оролцож буй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй ойрмогхон дахин уулзъя” гэж хэллээ. 

Утааг эрс бууруулах бодлогыг шийдвэртэй хэрэгжүүлэхгүй бол гамшгийн хэмжээнд хүрлээ. Эдийн засгийн бололцоо, боломж муу байгаа ч Засгийн газар  агаарын бохирдлыг бууруулах бодлогын шинжтэй  арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлж байна. Засгийн газар эхний ээлжинд гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны тарифыг тэглэлээ гэж Засгийн газрын тэргүүн сэтгүүлчийн асуултад хариулахдаа хэллээ.

-Өдөрт 2 шуудай нүүрс түлдэг өрх нэг шуудай нүүрс түлдэг болгохын тулд ийм шийдвэр гаргасан.

Утааг оргүй арилгана гэж хэлэх хэцүү, багасгана. Дэлхийн 100 гаруй улсын 3000 хотод утаа, агаарын бохирдол асуудал үүсгээд байна. Энэ хотуудын нэг нь манай Улаанбаатар. Ганц Улаанбаатар ч биш зарим аймгийн төв утаатай болоод байна.

Утаа бууруулахын тулд 130-140 мянган тэрбум төгрөг зарцуулсан ч буурсангүй. Ийм их мөнгөөр түлш, зуух сольж утаа шийдэх гэж оролдсон. Энэ мөнгөөр шөнийн тарифаа эрт тэглэсэн бол илүү үр дүн гарах байсан байж магадгүй. Манай Засгийн газар түлш, зуух бус бусад олон төрлөөр утааны асуудлыг шийдэх гэж оролдож байна. Шөнийн тарифыг тэглэхээс гадна хөдөө орон нутагт шилжин суурьшихыг дэмжих, орон нутагт ажлын байр бий болгох, орон сууцжуулах ажлыг зэрэг хийнэ. Мөн Улаанбаатар руу түүхий нүүрс оруулдаггүй байх зэрэг арга хэмжээг цаашид авч хэрэгжүүлнэ гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ярилаа.

Үзэсгэлэнтэй танилцсаны дараагаар Монгол Улсын Ерөнхий сайд  Ж.Эрдэнэбат Баянзүрх дүүргийн II хорооны иргэн Ц.Донжавынд очлоо. Тэднийх 2010 оноос, “Өлзий зуух” төсөл хэрэгжсэнээс хойш ийм зуух хэрэглэж буй ажээ. Өлзий зуух нь ердийн зуухтай харьцуулахад түлж бага хэрэглэдэг, утаа бага гаргадаг гэж өрхийн тэргүүн хэлээд хоол, цайгаа зуухан дээр хийх боломжгүй. Цахилгаан зуух ашигладаг гэлээ.

Ц.Донжав “Шүдэнз зурсан ч утаа, тортог гардаг. Засгийн газар гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны тарифыг тэглэсэн нь зөв” гээд дэмжиж байгаагаа хэллээ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо" технологийн үзэсгэлэнд байсан цахилгаан халаагуурыг тэднийх авч өгье, халаагуурыг сар ашиглаад хэр үр дүнтэй байгаа тухай сэтгэгдлээ хуваалцаарай гэж хэллээ.

Ерөнхий сайдын дараагийн очсон айл Баянзүрхийн II хорооны иргэнХ.Билгүүнийх. Тэднийх 2011 онд шалны халаалт тавиулжээ.

Х.Билгүүн” 2011 оноос өмнө нам даралтын зуухтай байсан. Өдөрт гурван шуудай нүүрс түлдэг. Сарын нүүрсний хэрэглээ 300 гаруй мянган төгрөг болдог байсан. Шалны халаалт тавиулснаас хойш түлээ, нүүрсний мөнгө гэхээ болсон. Өрөө өрөөндөө халаалтын тохируулгатай, цахилгаанаа хэмнэх боломжтой. Сарын цахилгааны хэрэглээ дунджаар 60-70 орчим мянган төгрөг гардаг. Өдөртөө халаалтаа бараг ажиллуудаггүй, шөнөдөө л асаадаг ч орой ажлаас ирэхэд дулаахан байдаг. Шалны халаалт тавиулснаас хойш мөнгө хэмнэхээс гадна орон сууцны айлаас дутахааргүй тав тухтай амьдарч байна. Манай хамаатны айлууд манайхаас туршлага аваад шалны халаалттай болж байгаа гэж ярилаа.

Агаарын бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо чухал. Ард иргэд маань санаачилгатай, зүтгэлтэй байх хэрэгтэй гэлээ. 

Цаашид цахилгаан дулааны үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг Засгийн газраас хийнэ. Цахилгаан станц барих төслүүдийн ажлыг аль болох хурдан, энэ онд багтаан эхлүүлнэ. Мөн орон сууцанд амьдрах иргэд ипотекийн зээлд хамрагдаж байгаа шиг гэр хорооллын иргэд халаалтын асуудлаа шийдвэрлэхийн тулд зээлд хамрагдах нөхцөлийг бүрдүүлж өгөх учиртай. Ингэвэл айл өрхүүд маань цахилгаан халаагуур хэрэглэх сонирхол нь нэмэгдэнэ. Засгийн газар зуух, нүүрс, түлш тарааж утаатай тэмцэхгүй, цахилгаан халаалтын төхөөрөмжүүдийг дэмжинэ гэж  Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа3 цаг 49 минутын өмнөГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ХУДАЛДААНЫ САЙДТАЙ УУЛЗАВ5 цаг 47 минутын өмнөИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ХААНТ УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ХАМТЫН НӨХӨРЛӨЛ, ХӨГЖЛИЙН САЙД ДЭВИД КАМЕРОН МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ5 цаг 51 минутын өмнөБүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна5 цаг 55 минутын өмнөБүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ4-22, 18:58ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН КОМИССЫН 80 ДУГААР ЧУУЛГАНЫ ДАРГААР СОНГОГДОВ4-22, 18:51Өнгөрсөн долоо хоногт гамшиг, аюулт үзэгдэл, ослын 106 удаагийн дуудлага бүртгэгдлээ4-22, 18:46ВЕНЕЦИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БИЕННАЛЬД МОНГОЛ УЛСЫН ПАВИЛЬОНЫГ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ4-22, 18:43Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 20 гаруй хувьд цухуйгаагүй байна4-22, 18:34Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой4-12, 18:01Сүүлийн 10 хоногт 21 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ4-12, 17:48УИХ-ын дарга Г.Занданшатар багш нарын VIII их хурлын нэгдсэн хуралдаанд үг хэллээ4-12, 16:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сургалтын чанар, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай4-12, 16:21“ПАРИС-2024” ЗУНЫ ОЛИМПЫН НААДМЫН 10, ПАРАЛИМПЫН ДӨРВӨН ЭРХ БАТАЛГААЖААД БАЙНА4-12, 16:16БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО4-9, 22:50Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн танилцуулга4-9, 22:48Гурилын үнийн өсөлтийг хянан шалгах ажлын хэсгийн гишүүд дотоодын үйлдвэрүүд болон худалдааны төвүүдэд ажиллав4-9, 22:44Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв4-9, 22:41Ноолуурын экспортын орлогыг ойрын жилүүдэд хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой4-4, 18:26Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн өр тэглэгдээгүй бол бид Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй байсан4-4, 17:48Дүүжин тээврийн төсөл бодит ажил болж, бүтээн байгуулалтаа эхлүүлж байна4-4, 17:37“МОНГОЛ УЛСЫН ГЕНЕРАЛУУД” НОМ, ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦОМОГ УНШИГЧДАД ХҮРНЭ4-4, 15:43Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ4-4, 15:39ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ХАН ДОГ СҮ-ТЭЙ УУЛЗЛАА4-1, 18:037 аймгийн 53 сумын 4470 өрх шар усны үерт өртөх магадлал маш өндөр байна4-1, 17:37Малын хорогдол улам нэмэгдэх төлөвтэй байна4-1, 17:31Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3-28, 18:00Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3-27, 15:55Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа3-27, 15:48Зүй бусаар хорогдсон мал амьтны сэг зэмийг устгах ажиллагаатай холбогдуулан үүрэг чиглэл өглөө3-26, 14:20Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3-26, 14:15Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив3-19, 19:24МАЛЫН ХОРОГДОЛ 4.7 САЯД ХҮРЛЭЭ3-19, 17:14ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР 20 МЯНГАН АМ.ДОЛЛАР ХАНДИВЛАВ3-19, 17:06Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ3-15, 11:34БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛС РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД3-14, 15:47Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруу дахь эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй3-14, 15:24“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган болно3-14, 15:07УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 667.841 ТОЛГОЙ МАЛ ХОРОГДЖЭЭ2-19, 21:06ОХУ-ЫН АЛС ДОРНОД ДАХЬ САХАЛИН АРЛЫН ЭРГЭЭС НЯМ ГАРИГТ ТАСАРСАН МӨСӨНД БООГДСОН 75 ХҮНИЙГ АВАРЧЭЭ2-19, 21:03