Хүүхдийн дууны хатан В.Долгор

Нийгэм   Ярилцлага 10:45 , 2017-1-9

С.УЯНГА

Маамуу нааш ир” дууг сонсч өсөөгүй, энэ дуугаар хүмүүжээгүй хүн үгүй биз. Тэгвэл энэхүү гэгээн мөртэй, алдарт дууг амилуулж, хүүхдүүдэд зориулан хэдэн мянгаар тоологдох тоглолт хийж тэр бүхэндээ сэтгэл зүрхээ зориулсныхаа  үр шимээр  “хүүхдийн дууч” хэмээн өргөмжлөгдсөн гавьяат жүжигчин Ð’.Долгорыг  “Амьдралын тойрог” буландаа урив.

 

Өдгөө 90 насыг шүргэж яваа түүнтэй уулзах  цаг товлохоор утас руу нь залгавал цовоон цолгиун хоолойгоор мэнд мэдэж байна. Настай хүн гэж бодсоных уу тэрхэн зуур гайхсанаа нуух юун.

Ингээд бид нэгэн үдэш тэдний гэрт уулзахаар товлож болзсон цагтаа Улсын их дэлгүүрийн баруун талд хүрч очоод зэрэгцээ байрууд дунд жаахан будилж ойролцоо зогссон бүсгүйгээс “Долгор гуайнх аль орц вэ” гэвэл “Хүүхдийн Долгор гуай юу” гээд заагаад өгч байна. Араас “Хүүхдийн Долгор” гээд асуух юм бол манай энэ хавиас мэдэхгүй хүн байхгүй гэсээр үлдлээ.

В.Долгор гуай гэртээ үр ач, нартайгаа бужигнаад халуун дулаан сайхан амьдардаг юм билээ. Биднийг ороход хүүхдүүд нь гадагшаа гарсан гээд зургийн цомог, хүүхдийн дуутай хуурцгаа бэлдчихсэн сууж байлаа. Түүний амьдралын хором мөч бүхэн дууны урлаг, тэр дундаа хүүхдийн дуутай холбогдсоор иржээ.

“1945 оноос уран  сайхны сургуульд байхаас нь Ð’.Долгорыг би мэддэг юм. Хөдөөний бор охин концертод гоцлолоор дуулж байхад нь сонсгол, ритм сайтай, хоолойны өнгө аяз нь ирээдүйн дуучин болох найдвартай харагдаж байсан” хэмээн Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Л.Цогзолмаа түүний тухай анхны сэтгэгдлээ ярьсан бол “Ð’.Долгорт байгаль эхийн хишиг харамгүй заяагдаж нарийн лимбийн эгшигтэй, найман настны хоолойтой. “Эгч Долгороо нааш ир. Энэ дууг хамт дуулья” гэж хүүхдүүд дуудаж байна” хэмээн түүний багш Ардын жүжигчин, Төрийн шагналт Д.Лувсаншарав хэлжээ. Магадгүй дээрх тодорхой­Ð»Ð¾Ð»Ñ‚ууд урлагт 70 гаруй жил зүтгэж, түүн дотроо хүүхдийн дууны урлагт 60 гаруй жил үнэтэй хувь нэмэр оруулсан нийтлэлийн баатрыг  цөөн үгээр тодорхой  хэлээд өгнө.

Ð’.Долгор өсч төрсөн нутгийнхаа шүтээн Булган уулаа сүсэглэж, хүүхдүүдэд зориулсан тоглолтын урилгандаа хүртэл мөнхөлжээ. Тэрээр бага насаа “1928 онд байгалийн үзэсгэлэн бүрдсэн Архангай аймгийн Хотонт суманд эхийн халуун хэвлийгээс газар ээжийн цэцэгт зүлгэн дээр мэндэлсэн. Хааяа нэг зуны шөнө хадан энгэрт нь мянган зул бадран асч байдаг үзэсгэлэнт сайхан Булган уул минь нүдэнд харагддаг. Аав өндөр нуруутай биерхүү гүндүүгүй сайхан халх эр байсан. Ээж ардын дууг ёстой л нэг хангинуулж өгдөг байсан гэдэгсэн. Үнэхээр намрын сайхан цагаар манайд хүмүүс цуглаж хөгжим тоглон дуу дуулж найрладаг байсан нь бяцхан охин надад нөлөөлсөн юм болов уу. Миний ганц ах Тогмид хөдөөд эрдэм номтой хүн цөөн байхад Улаан-Үд хотод ажилчин залуучуудын сургуульд сурч ирээд аймагтаа багшилж байсан. Би айлын отгон охин болоод тэр Ò¯Ò¯ нэлээд эрх танхи өссөн” хэмээн дурсав. Тэрээр багадаа урд Тамирын голын эргээр, Булган хайрхны энгэрээр тугалаа хариулж явахдаа ээж эгч нараасаа сурсан “Соёл эрдэнэ”, “Үхэрчин Ñ…Ò¯Ò¯”, “”Баянмонгол” дуунуудыг  дуулдаг байжээ.  Өөрийнх нь хэлснээр чулуун гэр барьж, тугалаа хариулж явахдаа хангинатал дуулж өссөн нь дуучин болох эхлэлийг тавьсан байна. Түүнийг бага сургуулиа дүүргэж аймагт дэвшин суралцахад багш нар нь дуулж, бүжиглэж урлагийн арга хэмжээнд идэвхтэй байдгийг мэддэг учир уран сайханд явуулжээ. Аливаа зүйлд авхаалжтай, хөдөлгөөнтэй нэг заагаад өгснийг дор нь сурчихдаг нүүрэмгий охин байж. Сүүлд аймгийн сургуулийн захирлаар ажиллаж байгаад Урла­Ð³Ð¸Ð¹Ð½ хорооны даргаар томилогдсон н.Болд Ð’.Дол­Ð³Ð¾Ñ€Ñ‹Ð³ дуулж, бүжиг­Ð»ÑÐ´Ð³Ð¸Ð¹Ð³ мэддэг байсан болохоор тухайн үеийн уран сайхны сургууль буюу одоогийн Хөгжим бүжгийн коллежид ирүүл гэсэн бичиг явуулж байсан ч сургууль нь явуулаагүй гэдэг.

“Маамуу нааш ир”-ийн гурвал. Ð’.Долгор “Маамуу нааш ир дуунаас Ó©Ó©Ñ€ дуугаар намайг хүлээж авахаа больсон үзэгчдийг би дийлэх болов уу”

 

Ð’.Долгор дунд сургуулиа төгсөөд багшийн сургуульд хуваарилагдаж, хичээл эхлэхээс өмнө гэрийнхэндээ тус дэм болохоор аймгийнхаа клуб, хятад ажилчдын клубт сайн дураараа тоглож, тухайн үед тайзнаа тавигдаж байсан “Цэнд комиссар” зэрэг жүжигт тоглож, баяр наадмаар мандалин, гитар хөгжим дарна. Гэтэл нэг өдөр Улаанбаатар хотоос урлагийн бригад ирж циркийн тоглолтыг олонд толилуулахаас гадна авьяастай хүүхдүүдийг шалгаруулж урлагийн сургуульд элсүүлэхээр болжээ. Энэ тухай гавьяат дурсахдаа “Зохиолч Л.Ванган, ардын жүжигчин Нацаг, уран нугараач Даарийжав, илбэчин Цэнд-Аюуш гээд Монголын циркийг үндэслэгч урлагийн алдар цуутнууд ирсэн юм. Шалгаруулалтад сэтгэл догдлон, бас тэнцэхгүй бол яана гэсэн айдастай орсон. Аймгийн төвөөс гурван хүүхэд тэнцсэний нэг нь би. Зуны сайхан өдөр жүжигчин ах эгч нартай ачааны машинд суун Булган хайрхандаа сүсэглэсээр их хотыг зорьсон тэр өдрийн тэнгэр нь хүртэл намайг ивээж цэлмэг сайхан байсан” хэмээсэн юм. Ð’.Долгорын ажил амьдралын гараа эхэлсэн энэ өдөр, холыг чиглэсэн зам түүнийг Монголын урлаг тийш, их алдрын оргил өөд залжээ. Мөн түүний уран бүтээлийн эхний алхам байсан гэж болно.

1945 онд Уран сайхны сургуульд ороход дуулаачийн анги гэж байгаагүй тул жүжгийн ангид орсон байна. Драмын жүжигчин болохоор гурван жил суралцах  байсан түүнийг хоёр жил сургаад Улсын хөгжимт драмын театр буюу Бөмбөгөр ногоон театрын найрал дууны ангид театрын даргын зургадугаар сарын 1-ий өдрийн тушаалаар хуваарилжээ. Ийнхүү театрын алтан босгоор анх алхаж мэргэжлийн дуучны гараагаа эхэлсэн түүхтэй. Тэрээр найрал дууны анхдагч, үүсгэн байгуулагчдын нэг болж Зөвлөлтийн мэргэжилтэн Ф.Клешко, дуучин Ðœ.Дорждагва нарын сургуулилт дор дуучид нэмэгдсээр найрал дуу 90 шахам дуучинтай болсон байна.

Тэр Бөмбөгөр ногоон театртаа их хайртай. Байн байн дурсана. “Чухамдаа Монголын  соёлын ганц том өв, урлагийн ууган гэр  болох Бөмбөгөр но­Ð³Ð¾Ð¾Ð½ теат­Ñ€Ñ‹Ð½ гал голом­Ñ‚оос одоо­Ð³Ð¸Ð¹Ð½ энэ олон театр, чуулга ур­Ð»Ð°­Ð³Ð¸Ð¹Ð½ байгуул­Ð»Ð°Ð³ÑƒÑƒÐ´ үүссэн. Тэндээс уран бүтээлийн гараа­Ð³Ð°Ð° эхэл­ÑÑÐ½ өч төчнөөн алдар цуутан олон мянган жүжигчин, дуучин төрөн гарсан. Тэр дундаа найрал дууны анги бол олон хүнд амьдрал алдар нэр хайр­Ð»Ð°ÑÐ°Ð½ урла­Ð³Ð¸Ð¹Ð½ гэ­Ð³ÑÑÐ½ сүм” хэ­Ð¼ÑÑÐ½ ярив.

“Тоглолтоор явахад захиа их ирнэ. Пионерын хувцас өмсүүлээд улаан бүч зүүлгээд зураад явуулдаг байлаа. Хүүхдийн сэтгэл гэж цагаахан”

 

Олноо “Хүүхдийн” хэмээн алдарш­ÑÐ°Ð½ гавъяат Ð’.Дол­Ð³Ð¾Ñ€Ñ‹Ð½ ур­Ð»Ð°Ð³Ð¸Ð¹Ð½ зам мөр улам  тодоор гэрэлтэж ирсэн байдаг. Тэр найрал дууны сапроно хоолойн ахлагчаар 40 гаруй жил, ангийн даргын үүрэгт ажлыг олон жил хийж иржээ. Ð’.Долгор “Учиртай гурван толгой” дуурийн Хоролмаа, “Шарай голын гурван хатан”, “Ð¥Ó©Ñ…Ó©Ó© Намжил”, “Чио чио сан”, “Жаргалын зам” зэрэг 10 гаруй гол, туслах дүрд тогложээ. Мөн Жаргалыг хүссэн Мөнхөө, Даланч худалч, Цогийн идэр нас зэрэг 20 шахам хөгжимт драмын жүжиг, Ламбугайн нулимс, Үнэн зэрэг арав гаруй үндэсний дуурьт тоглосон юм. Түүнчлэн Евгений Ониген, Кармен, Травиата, Тоска зэрэг хөгжимт драм, үндэсний сонгодог 50 гаруй жүжгийн найрал дууны партийг амжилттай сурч тоглосноос гадна найрал дууны туслах багшаар 20 шахам жил удирдаач, гоцлол, хоршил, харилцаа, зохиолын гээд олон төрлийн 400 гаруй дуу дуулсан байна. Хятад, Солонгос, Болгар, Чех, Өвөрмонгол, Орос, Буриад зэрэг хэлээр 20 гаруй дуу дуулж олны хүртээл болгожээ. Түүний арвин баялаг түүх намтар, дундаршгүй уран бүтээлийн зонхилох байр суурийг яах аргагүй хүүхдийн уран бүтээл эзэлнэ. Уран бүтээлийнх нь оргил үед Ð’.Долгорыг хүүхдийн хоолой, сэтгэлгээгээр дуулж тэдний нижигнэсэн алга ташилт цовоо сэргэлэн түрлэгийг харамгүй хүртэж явсан. Бүхий л амьдрал уран бүтээлээ хүүхдүүдэд зориулж өдгөө 2000 хол давсан тоглолтыг багачуудад хүргэж, хүүхдийн дууны цомог, уран бүтээлийн үзэсгэлэн гаргасан түүнийг урлагийнхан, олон түмэн “Хүүхдийн дууны хатан хаан” хэмээн өргөмжлөх нь аргагүй юм. 1975 онд “Таван өнгийн цэцэг” нэртэй уран бүтээлийн анхны тоглолтоос хойш олон мянган үзэгч хүүхдүүдэд уран бүтээлээ зориулсан нэгэн. 1980-иад оноос Хүүхдийн төлөө фонд, эмэгтэйчүүдийн хорооны Энэрэл сан, хүүхдийн наадмууд, асран хүмүүжүүлэх сургууль, цэцэрлэг, хүүхдийн хорих газруудад 20 гаруй мянган хүүхдэд төлбөргүй тоглолт хийж, хандивын арга хэмжээг ч цөөнгүй зохион байгуулж байжээ. Тэрээр “Хүүхэд гэдэг их ариухан, ээлтэй. Миний өдий олон жил урлагт зүтгэж, урт насалж яваа нь зөвхөн хүүхдийн л буян. Хүүхдийн алга ташилт намайг залуужуулдаг. Уран бүтээл дундаасаа “Маамуу нааш ир” дуундаа их хайртай. 1956 онд Д.Лувсаншарав багш намайг дуудаад “Би хүүхдийн хэдэн дуу зохиолоо. Чиний хоолойд яг тохирно. Дуулж радиод бичүүл гэсний дотор “Маамуу нааш ир”, “Алтан хараацай”, “Бөмбөг” зэрэг 10 гаруй дуу байсан. Намайг хүүхдийн заяа түшдэг” гэж байв.

“Бүхий л амьдрал уран бүтээлээ хүүхдүүдэд зориулж өдгөө 2000 хол давсан тоглолтыг багачуудад хүргээд байна. Хүүхдүүдийн алга ташилт намайг залуужуулдаг”

 

Дээхэн үед төвийн нэг хэвлэлд Г.Дулмаа, Цэрэнчимэд, Ð’.Долгор гурвын харилцан яриаг шоглож бичжээ. Тэнд Цэеэ ““Алтан намар”, Цагайн Лавай-д дуу дуулуулах хүн хайгаад явах юм. Бидэнд дутаад байх юмгүй. Өөрсдийгөө санал болговол яасан юм” гэхэд нь Ð’.Долгор “Ай горьгүй, Би имиджээ эвдчихнэ. Ядаж л Лууяа багшаас асууя. “Маамуу нааш ир”-ээс Ó©Ó©Ñ€ дуугаар намайг хүлээж авахаа больсон үзэгчдийг би дийлэх болов уу” гэсэн байх хэмээн бичсэнийг уншаад бид хэсэгхэн зуур инээдэм болов. Ð’.Долгор гуай “Хүүхдийн дуу тэр дундаа “Маамуу нааш ир” дууг ид дуулдаг байсан үе. Тэр үед энд энд тоглолтоор явахад захиа их ирнэ. Багшаа гэх хүмүүс ч олон. Надад пионерын хувцас өмсүүлээд улаан бүч зүүлгээд зураад явуулдаг байлаа. Хүүхдийн сэтгэл гэж цагаахан” гэсэн юм.

Ð’.Долгор гуайн хань Б.Даваа Гадаад яаманд алба хашиж байсан сэхээтэн байжээ. Англи, Орос, Солонгос зэрэг орнуудад томилогдон ажилласан байна. Тэд 50 гаруй жил ханилахдаа зургаан хүүхэд төрүүлж өсгөжээ. Том охин Д.Одончимэг нь Ленинград хотын хөгжмийн сургуульд суралцаж Улсын филармонид хийл хөгжимчнөөр ажиллаж байсан. Охин Д.Оюунчимэг нь “Лусын дагина” дуурийн лусын охины дүрд тоглосон урлагийн авъяастай. Бага охин Д.Эрдэнэчимэг СУИС-д  төгөлдөр хуурч, концертмейстер, багшаар ажилласан. Том Ñ…Ò¯Ò¯ Д.Мөнгөнхуяг нь Хүүхэд залуучуудын театрт ажиллаж, 20 гаруй кино теле жүжгийг дүрүүдэд дуу оруулсан байна. Хүүхдүүд нь ийнхүү урлагт хайртай, авьяастай болж өссөнд баяртай явдаг гэдгээ гавъяат хэлсэн юм. Ð’.Долгор гуай нас өндөр болсон ч урлагийн төлөө, хүүхдийн урлагийн төлөө зүтгэсээр байх болно гэж байна. Түүнээс шинэ оны өмнөхөн байрны  түлхүүр гардсан баярт үйл явдлынх нь талаар хуваалцахад “Миний төлөө олон ч хүн зүтгэсэн байх. Урлагийн төлөө бүхнээ зориулж ирсэн надад баяртай мэдээ дуулгаж, байр бэлэглэсэн Хотын удирдлагуудад талархаж байна. Халуун сэтгэлийнхээ үгийг танай сониноор дамжуулж баярласнаа дахин, дахин хэлмээр байна. Би хүүхдүүдийнхээ төлөө уран бүтээлээ хийсээр байх болно. Хүүхдийн баяр дөхөхөөр хөөрч догдолно. Сургуулиудаар, хөдөө орон нутгаар явж дуулна. Зүгээр суухгүй. Уран бүтээлээрээ бэлэг барина” гэсэн юм. Ур­Ð»Ð°­Ð³Ð¸Ð¹Ð½ төлөө 70 гаруй жил зүтгэсэн, хүүхэд бага­­Ñ‡ÑƒÑƒ­Ð´Ñ‹Ð½ хайртай дуучин гавъяат жүжигчин Ð’.Долгорын амьдралын арвин баялаг түүхийг сони­Ð½Ñ‹ нэг нүүрт баг­Ñ‚аана гэвэл үгүй. Хэдэн арваар тоологдох ном, боть болох нь зүйн хэрэг.

Түүний амьдралын нэгээхэн хэсгийг өгүүлэхэд энэ буюу.

Эх сурвалж: Зууны мэдээ

Эх сурвалж:


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

ЭЗБХ-ны дарга Р.Сэддорж “Хүн амын тооллогын олон улсын 32 дугаар бага хурал”-ын нээлтэд оролцлоо8-21, 17:40Эрчим хүчний тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ8-21, 17:26Монгол Улс, Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч нар мэдээлэл хийлээ8-20, 19:33Улсын Их Хурлын ес дэх сонгуулиар шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөж, Улсын Их Хурлын даргыг сонголоо7-2, 18:31УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн Улсын Их Хурлын анхдугаар чуулганд хэлсэн үг7-2, 18:04Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлын чуулганыг нээж үг хэллээ7-2, 17:43Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа7-1, 21:16Монгол Улсын Ерөнхийлөгчид УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнг өргөн мэдүүллээ7-1, 21:12Сонгогч та сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэлтэй эсэхээ шалгаарай6-11, 20:33Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ6-11, 17:04“Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталж, хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв5-30, 15:44Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн хэлэлцлээ5-30, 15:09Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн яамны НҮБ болон олон улсын байгууллагын асуудал хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав5-29, 17:09“НҮБ-ЫН ТӨРӨЛЖСӨН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ЯМБА, ДАРХАН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ”-ЫН XV ХАВСРАЛТЫГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ5-29, 17:07БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИЛАА5-29, 17:03Үерийн аюул, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, бэлтгэл хангаж ажиллахыг үүрэг болголоо5-29, 16:34ШИВЭЭХҮРЭН-СЭХЭЭ БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ДУУСЛАА5-29, 16:29ЖИЛД 20 САЯ ТОНН НҮҮРС АЧИХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ “ТАВАНТОЛГОЙН НҮҮРС АЧИХ ЛОГИСТИКИЙН ТӨВ” АШИГЛАЛТАД ОРЛОО5-29, 16:20Төсвийн байнгын хорооны тогтоолын төслийг батлав5-28, 15:52“SD70ACe/LW ЗАГВАРЫН 6 ШИНЭ ЗҮТГҮҮР”-ИЙГ ТЭЭВЭРЛЭЛТЭД НЭВТРҮҮЛЖ, ХӨДЛӨХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ЗАСВАРЫН ТӨВ АШИГЛАЛТАД ОРЛОО5-28, 13:51“Цагаан алт” хөтөлбөр малын гаралтай түүхий эдийг үнэ цэнтэй болгоно5-28, 13:43“Засгийн газрын хүний нөөцийн бодлогыг дэмжих цахим систем”-ийг хэрэглээнд нэвтрүүллээ5-28, 13:29Сонгинохайрхан, Налайх дүүрэгт эдийн засгийн тусгай бүс байгуулна5-22, 16:47Худалдан авсан автобусны техникийн үзүүлэлт сэдвийн хүрээнд 2 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судална5-22, 13:17Говь, тал, хээрийн нутгаар салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна5-22, 13:13Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав5-21, 22:0835 дахь удаагийн Номын баяр 05 дугаар сарын 18-нд нээлтээ хийнэ5-17, 22:54Алба хаагчдад төрийн дээд одон, медаль хүртээлээ5-17, 22:41Ахлах ахлагч Д.Тэмүүжин “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал”-ыг хүртлээ5-17, 22:39Цэргийн ёслол, хүндэтгэлийн ёслолын жагсаалд 1600 орчим алба хаагч, тусгай албаны техник хэрэгсэлтэйгээр оролцлоо5-17, 22:37Онцгой байдлын байгууллагын сүлд хийморь эгнэгт мандан бадрах болтугай5-17, 22:36МОНГОЛ УЛСАД ГАДААД ХУДАЛДААГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛОВ5-16, 17:30“БИЗНЕС БА ХҮНИЙ ЭРХ” СЭДЭВТ БҮС НУТГИЙН СЕМИНАРЫГ УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАВ5-16, 17:29УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн албан хаагчдыг парламентын “D-petition” цахим системийг сурталчилж ажиллахыг хүслээ5-16, 17:25Онцгой байдлын байгууллага "Алба сурталчлах" өдөрлөгийг зохион байгууллаа5-16, 16:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5-16, 16:00УИХ-ын дарга Г.Занданшатар ЮНИДО-гийн Монгол Улсыг хариуцсан төлөөлөгч Стефэн Каргбо-г хүлээн авч уулзав5-14, 20:02Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав5-14, 19:55Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив5-14, 19:54Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг өргөн барилаа5-3, 11:08