"Утааны эсрэг" олон ажил хийгдэж байгаагийн нэг нь гэр хорооллын цахилгааны шөнийн тарифийг тэглэсэн явдал юм. Шөнийн тарифийг тэглэж байгаатай холбогдуулан гэр хорооллын айл өрхүүд цахилгаан халаагуур авч хэрэглэх зайлшгүй шаардлага гарч байна. Тиймээс өнөөдөр 12.00 цагт Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд Утааны эсрэг технологийн үзэсгэлэн нээлтээ хийнэ. Уг нээлтэд МУ-ын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцож, цахилгаан халаагууртай танилцах аж.
Б.Анир
Сэтгэгдэл