Чөлөөт бөхийн УАШТ өндөрлөлөө

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ “Буянт-Ухаа” спортын ордонд хоёр өдөр үргэлжилж амжилттай өндөрлөлөө.

Энэхүү УАШТ-д нийслэлийн Баянзүрх, Налайх дүүрэг, Төв аймгийн Биеийн тамир, спортын хороо, “Аврагч”, “Алдар”, “Сүлд”, “Хилчин”, “Хүч” спорт хороо, “Алдартан”, “Арслан”, “Гацуурт-Олимп”, “Женко”, “Хасу-Мегастарс”, “Хангарьд”, “Харгант-Цамхаг”, “Цастын барс” клуб, “Даян” бөхийн дэвжээ, ”Аварга” биеийн тамирийн дээд сургууль, ҮБТДС, БТСДуС, Орхон аймгийн “Ирээдүйн одод” спортын дунд сургууль зэрэг 23 биеийн тамир, спортын хороо, клубын бөхчүүд өрсөлдөв.

Эхний өдөр 97 эрэгтэй , эмэгтэй 41 нийт 138 бөх барилдсаны дотор эрэгтэй 57 кг-ын жинд  ҮБТДС-ийн бөх, Азийн элсний наадмын аварга, олон улсын хэмжээний мастер Д.Балжинням, “Арслан” клубын бөх, азийн өсвөрийн аварга, олон улсын хэмжээний мастер З.Занабазар, 65 кг-ын жинд “Гачуурт-Олимп” клубын бөх, ДАШТ-ний мөнгөн медальт, олон улсын хэмжээний мастер Б.Номин, “Алдар” спорт хорооны бөх, армийн болон оюутны ДАШТ-ний хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер Б.Батмагнай, “Алдар” спорт хорооны бөх, армийн дэлхийн аварга, олон улсын хэмжээний мастер Н.Лхамгармаа, “Женко” клубын бөх, азийн сонгомол барилдааны аварга, олон улсын хэмжээний мастер Г.Чойгожид, 74 кг-ын жинд  “Сүлд” спорт хорооны бөх, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер Д.Гомбодорж, 97 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны бөх, Азийн наадмын болон тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер П.Өсөхбаатар, эмэгтэй 48 кг-ын жинд “Алдар” спорт хорооны бөх, ДАШТ-ний хүрэл медальт, азийн хошой аварга, Гавьяат тамирчин Ц.Энхжаргал, “Хангарьд” клубын бөх, Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, олон улсын хэмжээний мастер Э.Нарангэрэл, 55 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубын бөх, залуучуудын дэлхийн аварга, олон улсын хэмжээний мастер А.Батцэцэг, “Хилчин” спорт хорооны бөх, залуучуудын дэлхийн аварга, олон улсын хэмжээний мастер Э.Даваачимэг, 60 кг-ын жинд “Аварга” биеийн тамирийн дээд сургуулийн бөх, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер О.Оюунтуяа, “Хилчин” спорт хорооны бөх, Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, олон улсын хэмжээний мастер Б.Шоовдор, 69 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны бөх, Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер Ш.Түмэнцэцэг, “Алдар” спорт хорооны бөх, Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер Э.Даваанасан нарын өнөө цагийн шилдэг бөхчүүд зодоглолоо байна. 97 кг-ын жинд азийн аварга, олон улсын хэмжээний мастер Д.Хүдэрбулга, эмэгтэй 69 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Насанбурмаа нар УАШТ-нийг бэртлийн улмаас өнжсөн байна.

Эмэгтэй 48 кг-ын жинд дөрөвний нэгийн барилдаанд Гавьяат тамирчин Ц.Энхжаргал өрсөлдөгчөө шидэж 4 оноо авсан ч хариу мэхэнд орж олон улсын хэмжээний мастер Ц.Нарангэрэлд цэвэр ялагдсан ч хүрэл медалийн төлөө барилдаанд “Арслан” клубын бөх С.Энхтунгалагийг 20:8 онооны харьцаагаар илүүрсхэн хожсон. Жин өгсөн барилдсан олон улсын хэмжээний мастер Б.Номин хагас шигшээ барилдаанд олон улсын хэмжээний мастер Н.Лхамгармаад хожигдсон. Шувтаргын барилдаанд 55 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Даваачимэг олон улсын хэмжээний мастер А.Батцэцэгийг 6:4, 60 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Шоовдор олон улсын хэмжээний мастер Б.нямгэрэлийг 4:3, 557 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер С.Батболд олон улсын хэмжээний мастер З.Занабазарыг 6:2, 65 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Н.Лхамгармаа олон улсын хэмжээний мастер Б.Батмагнайг 10:0, 74 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Д.Гомбодорж олон улсын хэмжээний мастер Б.Анхбаярыг 11:1 онооны харьцаагаар хожсон.

1999 онд болсон эмэгтэй чөлөөт бөхийн анхдугаар УАШТ-нд оролцож 44 кг-ын жинд хүрэл медаль авч байсан спортын мастер А.Чанцалнямаа УАШТ-ндээ 12 дахь удаагаа оролцож 69 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж Бүх ард түмний спортын наадам, УАШТ-нээс нийтдээ 4 мөнгө, 7 хүрэл медаль авч шилдэг бөх болохоо дахин нотолж эмэгтэй бөхчүүддээ үлгэр жишээ болж байна.

Тэмцээний эхний өдөр олон улсын хэмжээний мастер Д.Гомбодорж 4 дэх удаа, олон улсын хэмжээний мастер Э.Даваачимэг, олон улсын хэмжээний мастер Э.Нарангэрэл, олон улсын хэмжээний мастер Б.Шоовдор нар 3 дахь удаа, олон улсын хэмжээний мастер Ш.Түмэнцэцэг хошой, олон улсын хэмжээний мастер Н.Лхамгармаа, олон улсын хэмжээний мастер С.Батболд, спортын мастер Ө.Батзул нар анх удаа улсын аварга болцгоолоо.

Хоёр дахь өдөр 105 эрэгтэй, эмэгтэй 30 нийт 135 бөх барилдсаны дотор 61 кг-ын жинд Гавьяат тамирчин Э.Ням-Очир, олон улсын хэмжээний мастер Д.Цогтбаатар, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер Б.Нэмэхбаяр, оюутны дэлхийн аварга, олон улсын хэмжээний мастер Т.Түвшинтулга, азийн өсвөрийн аварга, олон улсын хэмжээний мастер Т.Тулга, 70 кг-ын жинд Гавьяат тамирчин Г.Мандахнаран, 86 кг-ын жинд Гавьяат тамирчин П.Өнөрбат, олон улсын хэмжээний мастер О.Үйтүмэн, залуучуудын ДАШТ-ний хүрэл медальт Б.Нямбаяр, 125 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Н.Золбоо, эмэгтэй 53 кг-ын жинд ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт, азийн аварга, олон улсын хэмжээний мастер Д.Отгонцэцэг, ДАШТ-ний мөнгөн медальт, олон улсын хэмжэний мастер Э.Сумьяа, олон улсын хэмжээний мастер Г.Отгонжаргал,  олон улсын хэмжээний мастер Б.Дөлгөөн, 58 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, олон улсын хэмжээний мастер Э.Гантуяа, 63 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Батцэцэг, олон улсын хэмжээний мастер П.Орхон, ДАШТ-ний хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер Б.Одончимэг, олон улсын хэмжээний мастер Ц.Баярзаяа, олон улсын хэмжээний мастер Б.Цэцэгбаяр нарын шилдэг бөхчүүд өрсөлдлөө.

Өнөөдөр олон сонирхолтой барилдаан болсноос оргил барилдаан нь С.Батцэцэг, П.Орхон нарын шувтаргын барилдаан байлаа. С.Батцэцэг эхлээд хавсарч унаган ард нь гарч 2 оноо авсан ч П.Орхон хөлд орж ард нь гарах, дэвжээтэй шахах мэх хийх зэргээр өрсөлдөгчөө 13:2 онооны харьцаагаар хожсон. Манай чөлөөт бөхийн спортын өнөө цагийн бахархал, чимэг болсон С.Батцэцэгийн өнгөрсөн зун олимпийн наадмын өмнө мөрөндөө авсан бэртэл нь бүрэн илааршаагүй бололтой. 58 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Д.Отгонцэцэг нь олон улсын хэмжээний мастер Э.Сумьяатай барилдахдаа хөлд орох, давхар хамах мэх хийсээр 9:6 онооны харьцаагаар ялж аварга болох замаа засаж өнгөрсөн оны Бүх ард түмний спортын наадамд ялагдсан даагаа нэхжээ. 61 кг-ын жинд Гавьяат тамирчин Э.Ням-Очир, олон улсын хэмжээний мастер Б.Нэмэхбаяр нарын барилдаан ширүүн өрсөлдөөнтэй болж Э.Ням-Очир туршлага зааж өрсөлдөгчөө 4:2 онооны харьцаагаар дийлсэн. 86 кг-ын жинд олон улсын хэмжэний мастер О.Үйтүмэн олон улсын хэмжээний мастер Б.Өлзийсайхантай барилдаж 6 оноогоор хожигдож байхдаа мушгих мэх хийж өрсөлдөгчөө ялж шувтаргын барилдаанд Гавьяат тамирчин П.Өнөрбатыг 7:4 онооны харьцаагаар хожсон. Д.Өлзийсайхан нь өмнөх тойрогт олон улсын хэмжээний мастер Б.Нямбаярыг 10:6 онооны харьцаагаар өвдөг шороодуулсан байсан. 61 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Т.Тулга олон улсын хэмжээний мастер Т.Түвшинтулгыг 6:0 онооны харьцаагаар дийлсэн. 

Энэ өдрийн барилдааныг МЧБХ-ны Удирдах зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар, Удирдах зөвлөлийн гишүүн, Гавьяат тамирчин Б.Болд, Улсын заан Д.Бумбаяр, “Туушин” компанийн дэд захирал, ДБНХ-ны Хүндэт шүүгч, Гавьяат эдийн засагч Н.Дүгэрсүрэн, Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооны ерөнхийлөгч Б.Өнөбаатар, “Алдар” спорт хорооны дарга, Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, “Хасу-Мегаватт” компанийн ерөнхий захирал, Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш, “Тэс-Петролиум” компанийн захирал Ц.Отгонбаатар, “Буянт-Ухаа” спортын ордны захирал, холбооны Сургалт, дасгалжуулалт, техникийн зөвлөлийн дарга Ло.Энхбаяр, “Женко” клубын дасгалжуулагч С.Мөнхсүх, холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, холбооны Мэргэжлийн зөвлөлийн дарга, Налайх дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга, Гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, холбооны Техникийн албаны дарга Х.Ганболд, БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга С.Чинбат, Биеийн тамир, спортын газрын Үндэсний шигшээ багуудын албаны дарга, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээ, судалгааны хэлтсийн дарга, Гавьяат эмч Ч.Насанбат, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин З.Ойдов. Ардын багш, Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Ардын багш, Гавьяат дасгалжуулагч А.Басхүү, “Соёмбо” спорт хорооны дарга, Гавьяат тамирчин Б.Наранбаатар,  “Сүлд” спорт хорооны дарга А.Давааням, “Хилчин” спорт хорооны дарга Ц.Мягмарсүрэн нар үзэж сонирхлоо.

Олон улсын хэмжээний мастер Б.Одончимэг 8 дахь, Гавьяат тамирчин Г.Мандахнаран, олон улсын хэмжээний мастер Д.Отгонцэцэг нар 5 дахь удаа, Гавьяат тамирчин Э.Ням-Очир, С.Цэрэнчимэд нар 3 дахь удаа, олон улсын хэмжээний мастер О.Үйтүмэн хошой удаа, олон улсын хэмжээний мастер Н.Золбоо, П.Орхон нар анх удаа улсын аварга болжээ.

Өмнө нь УАШТ-нээс мөнгө, хошой хүрэл, 7 алтан медаль хүртээд байсан олон улсын хэмжээний мастер Б.Одончимэг алтан медалийнхаа тоог 8 болгож УАШТ-нээс 11 дэх медалиа хүртжээ.

Олон улсын хэмжээний мастер П.Орхон эмэгтэй 63 кг-ын жинд түрүүлж түүний найз залуу, олон улсын хэмжээний мастер Н.Лхамгармаа нь өмнөх өдөр эрэгтэй 65 кг-ын жинд түрүүлж УАШТ-нээс үерхдэг залуу бөхчүүд хамтдаа улсын аварга цол хүртэцгээсэн нь тэмдэглүүштэй сонин үйл явдал боллоо.

61 кг-ын жинд УАШТ-нд анх удаа оролцохдоо мөнгөн медаль хүртсэн азийн өсвөрийн аварга Т.Тулгад хамаатан садангууд нь талархал илэрхийлж спортын өндөр амжилт хүсэн ерөөж мөнгөн шагнал хүртээсэн.

Энэ УАШТ-ний 16 жингээс “Алдар” спорт хороо 6, “Хилчин” спорт хороо 4, “Сүлд”, “Хүч” спорт хороод тус бүр хошой, “Хангарьд”, “Хасу-Мегастарс” клубүүд тус бүр 1 алтан медаль авцгаасан байна.

Энэ удаагийн УАШТ-нээс 16 жингийн 5 жинд нь шинэ аваргууд төрж Б.Батсүх, М.Билгүүтэй, З.Болортунгалаг, Б.Болортуяа, Х.Болортуяа, Э.Гантуяа, Г.Ганхуяг, Б.Гончигтавхай, Э.Даваанасан, А.Мөнх-Эрдэнэ, Б.Далайбаяр, Г.Идэрхүү, М.Лхагвагэрэл, Ц.Мөнхбаяр, Б.Мөнхнар, Б.Наранболд, Б.Нямгэрэл, П.Отгонбаяр, Б.Өлзийсайхан, Т.Тулга, Г.Төрболд, Г.Уртнасан, Б.Чимгээ, Д.Хатанбаатар, Б.Халиунаа, Б.Хатантуул, М.Хишигмаа, Б.Чимэдвандан, Э.Энхбуян, Б.Цэцэгбаяр зэрэг чөлөөт бөхийн найдвартай залгамж халаа болох шижигнэсэн залуу бөхчүүд медальд хүрцгээлээ.

Энэ УАШТ-ний явцад цэвэр ялалт, онооны илт давуу ялалт ялангуяа шувтаргын болон медалийн төлөө барилдаануудад олонтаа гарч байсанд дасгалжуулагчид багш нар нэгийг бодож хоёрыг тунгаах биз ээ.

2017 оны УАШТ-нийэхний өдрийн дүн

Эрэгтэй

57 кг               1. Содномдашийн Батболд /”Сүлд” спорт хороо, Оюутны ДАШТ,  

                           Азийн спортын наадмын болон тивийн аварга шалгаруулах

                           тэмцээний хүрэл, тивийн залуучуудын аварга шалгаруулах

                           тэмцээний мөнгөн медальт/

2. Занданбудын Занабазар /”Арслан” клуб, өсвөрийн ДАШТ-ний

болон азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний

хүрэл медальт, тивийн өсвөрийн аварга/

                        3. Батсайханы Далайбаяр /”Цастын барс” клуб/

                                    3. Алтансувдын Мөнх-Эрдэнэ /”Хасу-Мегастарс” клуб/

Энэ жинд 22 бөх өрсөлджээ.

65 кг               1. Нармандахын Лхамгармаа /”Алдар” спорт хороо,

                           армийн дэлхийн аварга, азийн аварга шалгаруулах тэмцээний

                           хүрэл медальт/

2. Батчулууны Батмагнай /”Алдар” спорт хороо, армийн болон

    оюутны ДАШТ-ний хүрэл, Азийн аварга шалгаруулах тэмцээний

    хошой хүрэл медальт/

3. Батсуурийн Наранболд /”Хасу-Мегастарс” клуб/

3. Батболдын Номин /“Гацуурт-Олимп клуб, насанд хүрэгчдийн

   болон залуучуудын ДАШТ-ний мөнгө, азийн аварга шалгаруулах

   тэмцээний хүрэл медальт/

            Энэ жинд 21 бөх өрсөлджээ.

74 кг               1. Доржваанчигийн Гомбодорж /”Сүлд” спорт хороо, оюутны

                            ДАШТ-ний хүрэл, азийн насанд хүрэгчдийн болон залуучуудын

                           аварга шалгаруулах тэмцээний хүрэл, өсвөрийн аварга шалгаруулах

                           тэмцээний мөнгөн медальт/

2. Батчулууны Анхбаяр /”Сүлд” спорт хороо, залуучуудын     

    ДАШТ-ний хүрэл, Азийн элсний наадмын болон тивийн аварга

    шалгаруулах тэмцээн, тивийн залуучуудын аварга шалгаруулах

    тэмцээний хүрэл медальт/

3. Болдхүүгийн Батсүх /”Хасу-Мегастарс” клуб/

                        3. Ганболдын Төрболд /”Женко” клуб, азийн залуучуудын аварга

                           шалгаруулах тэмцээний хүрэл медальт/

Энэ жинд 27 бөх өрсөлджээ.

97 кг               1. Өлзийсайханы Батзул /”Хүч” спорт хороо/

2. Мөнхжаргалын Билгүүтэй /”Женко” клуб/

                                    3. Бат-Очирын Гончигтавхай /”Цастын барс” клуб/

                                    3. Пүрвээгийн Өсөхбаатар /”Хилчин” спорт хороо, Азийн наадмын

                                       болон тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/

Эмэгтэй

48 кг               1. Эрдэнэсүхийн Нарангэрэл /”Хангарьд” клуб, залуучуудын

                           ДАШТ-ний хүрэл, азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө,

                           залуучуудын тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл

                           медальт/

2. Буяндалайн Чимгээ /”Ханьгард клуб, азийн өсвөрийн аварга

    шалгаруулах тэмцээний хүрэл медальт/

                        3. Цогтбазарын Энхжаргал /”Алдар” спорт хороо, ДАШТ-ний хүрэл

                            медальт, оюутны дэлхийн аварга, Азийн спортын наадмын хошой  

                            хүрэл медальт, азийн хошой аварга /

                        3. Бямбасүрэнгийн Мөнхнар /”Алдар” спорт хороо, өсвөрийн

                           ДАШТ-ний хүрэл медальт/

Энэ жинд 16 бөх өрсөлджээ.

55 кг               1. Эрхэмбаярын Даваачимэг /”Хилчин” спорт хороо, залуучуудын

                           дэлхийн аварга, оюутны ДАШТ-ний болон азийн залуучуудын

                           аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт/

2. Алтанцэцэгийн Батцэцэг /”Хасу-Мегастарс” клуб, дэлхийн

    залуучуудын аварга, өсвөрийн ДАШТ-ний мөнгөн медальт, азийн

    залуучуудын  болон өсвөрийн аварга/

                        3. Баяраагийн Халиунаа /Орхон аймгийн “Ирээдүйн одод”

                           спортын дунд сургууль/

3. Бат-Очирын Болортуяа /”Женко” клуб/

            Энэ жинд 10 бөх өрсөлджээ.

60 кг               1. Баатаржавын Шоовдор /”Хилчин” спорт хороо, Азийн аварга

                            шалгаруулах тэмцээний мөнгөн медальт/

2. Бүрнээбаатарын Нямгэрэл /”Алдар” спорт хороо, залуучуудын

    ДАШТ-ний хүрэл, өсвөрийн ДАШТ-ний хошой хүрэл, Азийн

    залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл болон

    өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/

                                    3. Отгонбатын Оюунтуяа /”Аварга” биеийн тамирийн дээд сургууль,

                                       азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, тивийн залуучуудын

                                       аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт/

                        3. Хүрэлхүүгийн Болортуяа /”Аврагч” спорт хоо, Азийн өсвөрийн

                           аварга шалгаруулах тэмцээний 3 хүрэл медальт/

69 кг               1. Шархүүгийн Түмэнцэцэг /”Хилчин” спорт хороо, Азийн аварга

                           шалгаруулах тэмцээний мөнгө, хошой хүрэл болон залуучуудын

                          аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, тивийн элсний

                          аварга шалгаруулах тэмцээний аварга/

2. Амгаланбаатарын Чанцалнямаа /”Хасу-Мегастарс” клуб, азийн

   өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт/

3. Энх-Амарын Даваансан /”Алдар” спорт хороо, азийн өсвөрийн

    аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт /

3. Мөнхбатын Хишигмаа/”Арслан” клуб/

            Энэ жинд 8 бөх өрсөлджээ. 

2017 оны УАШТ-ний хоёр дахь өдрийн дүн

Эрэгтэй

61 кг         1. Энхсайханы Ням-Очир /”Хилчин” спорт хороо,

    ДАШТ-ний болон азийн аварга шалгаруулах тэмцээний

    хүрэл медальт/

2. Төмөр-Очирын Тулга /”Арслан” клуб,

                                       азийн өсвөрийн аварга/

                               3. Бямбадоржийн Хаш-Эрдэнэ /”Алдар” спорт хороо, оюутны

                                   ДАШТ-ний хүрэл медальт/

3. Батсайханы Нэмэхбаяр /“Хасу-Мегастарс” клуб, азийн аварга

    шалгаруулах тэмцээний хүрэл медальт/

Энэ жинд 27 бөх өрсөлджээ.

70 кг               1. Ганзоригийн Мандахнаран /”Алдар” спорт хороо,

                            ДАШТ-ний хошой хүрэл медальт, азийн наадмын аварга/

                                    2. Даваацэрэнгийн Хатанбаатар /”Арслан” клуб/

3. Баттулгын Нямдорж /”Харгант-Цамхаг” клуб/

                        3. Гантулгын Идэрхүү /”Гацуурт-Олимп” клуб, азийн аварга

                            шалгаруулах тэмцээний, тивийн залуучуудын болон өсвөрийн

                            аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/

Энэ жинд 23 бөх өрсөлджээ.

86 кг               1. Оргодолын Үйтүмэн /”Алдар” спорт хороо, армийн

                            дэлхийн аварга, азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө,

                            хүрэл медальт/

2. Пүрэвжавын Өнөрбат /”Хасу-Мегастарс” клуб,

                                 ДАШТ-ний мөнгө, азийн аварга шалгаруулах тэмцээний

                                 мөнгө, хүрэл болон залуучуудын аварга шалгаруулах

                                 тэмцээний мөнгө, хошой хүрэл медальт/

3. Баасанцогтын Өлзийсайхан /”Хасу-Мегастарс” клуб/

3. Ганбаатарын Ганхуяг /”Аварга” биеийн тамирийн дээд сургууль/

Энэ жинд 31 бөх өрсөлджээ.

125 кг             1. Нацагсүрэнгийн Золбоо /”Хүч” спорт хороо,

                            азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хошой

                            хүрэл медальт/

                                    2. Мөнхтөрийн Лхагвагэрэл /“Аварга” биеийн тамирийн

                                дээд сургууль/

                                    3. Цэрэндоржийн Мөнхбаяр /”Сүлд” спорт хороо/

3. Батцэнгэлийн Чимэдвандан /”Даян” бөхийн дэвжээ/

Энэ жинд 24 бөх өрсөлджээ.

Эмэгтэй

53 кг               1. Даваасүхийн Отгонцэцэг /”Хасу-Мегастарс” клуб,

    ДАШТ-ний мөнгө, хүрэл болон залуучуудын ДАШТ-ний хошой  

    медальт, азийн аварга/

                              2. Ганбаатарын Отгонжаргал /”Алдар” спорт хороо,

   азийн залуучуудын болон өсвөрийн аварга шалгаруулах

   тэмцээний мөнгөн медальт/

3. Эрдэнэчимэгийн Сумьяа /”Хилчин спорт хороо,

                                  ДАШТ-ний мөнгөн медальт/

3. Бүүвэйбаатарын Хатантуул /”Арслан” клуб, азийн залуучуудын

                                  аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт/

Энэ жинд 8 бөх өрсөлджээ.

58 кг               1. Сүхээгийн Цэрэнчимэд /”Алдар” спорт хороо,

                           ДАШТ-ний алт, мөнгөн медальт, залуучуудын дэлхийн аварга/

2. Энхбатын Гантуяа /”Хилчин” спорт хороо,

                                 азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн

                                 медальт/

3. Пүрэвийн Отгонбаяр /”Женко” клуб/

Энэ жинд 5 бөх өрсөлджээ.

63 кг               1. Пүрэвдоржийн Орхон /”Алдар” спорт хороо, залуучуудын

                           ДАШТ-ний хүрэл, армийн ДАШТ-ний хүрэл,

                           азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт/

2. Соронзонболдын Батцэцэг /”Хилчин” спорт хороо, олимпийн

                                       хүрэл, ДАШТ-ний мөнгө, хошой алтан медальт,

   оюутны универсиад наадмын аварга/

                              3.Зоригтын Болортунгалаг /”Хилчин” спорт хороо, оюутны

                                   ДАШТ-ний олон тивийн өсвөрийн аварга шалгаруулах

                                   тэмцээний хүрэл медальт/

                        3. Эрдэнэбатын Энхбуян /Баянзүрх дүүрэг/

Энэ жинд 11 бөх өрсөлджээ.

75 кг               1. Бадрахын Одончимэг /”Алдар” спорт хороо,

  ДАШТ-ний хүрэл, оюутны ДАШТ-ний мөнгө, азийн спортын

   наадмын хүрэл, азийн аварга шалгаруулах хошой мөнгөн

  тэмцээний медальт/

                              2. Цэрэндоржийн Баярзаяа /”Хасу-Мегастарс” клуб, азийн

   аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгө болон өсвөрийн аварга

   шалгаруулах тэмцээний мөнгөн медальт/

                        3. Ган-Очирын Уртнасан /”Хилчин” спорт хороо/

3. Бямбадоржийн Цэцэгбаяр /”Арслан” клуб, азийн залуучуудын

    аварга шалгаруулах тэмцээний мөнгөн болон өсвөрийн аварга

    шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт/

Энэ жинд 6 бөх өрсөлджээ.

Эрэгтэй чөлөөт бөхийн багуудын дүн

Нэгдүгээр байр         “Алдар” спорт хороо, 61 оноо,

дасгалжуулагч Цэрэнбаатарын Цогтбаяр

Хоёрдугаар байр       “Хасу-Мегастарс” клуб, 51 оноо,

дасгалжуулагч Цэндийн Баярсайхан

Гуравдугаар байр      “Сүлд” спорт хороо, 47 оноо,

дасгалжуулагч Жаргалсайханы Чулуунбат

Эмэгтэй чөлөөт бөхийн багуудын дүн

Нэгдүгээр байр         “Хилчин” спорт хороо, 76 оноо,

дасгалжуулагч Нэргүйн Түмэннаст

Хоёрдугаар байр       “Алдар” спорт хороо, 74 оноо,

дасгалжуулагч Цэрэнбаатарын Хосбаяр

Гуравдугаар байр      “Хасу-Мегастарс” клуб, 49 оноо,

дасгалжуулагч Цэндийн Баярсайхан

Багуудын нэгдсэн дүн

Нэгдүгээр байр         “Алдар” спорт хороо, 135 оноо,

дасгалжуулагч Цэрэнбаатарын Цогтбаяр

Хоёрдугаар байр       “Хилчин” спорт хороо, 119 оноо,

дасгалжуулагч Нэргүйн Түмэннаст

Гуравдугаар байр      Хасу-Мегастарс” клуб, 100 оноо,

дасгалжуулагч Цэндийн Баярсайхан



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа4-24, 16:24ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ХУДАЛДААНЫ САЙДТАЙ УУЛЗАВ4-24, 14:26ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ХААНТ УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ХАМТЫН НӨХӨРЛӨЛ, ХӨГЖЛИЙН САЙД ДЭВИД КАМЕРОН МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ4-24, 14:22Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна4-24, 14:18Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ4-22, 18:58ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН КОМИССЫН 80 ДУГААР ЧУУЛГАНЫ ДАРГААР СОНГОГДОВ4-22, 18:51Өнгөрсөн долоо хоногт гамшиг, аюулт үзэгдэл, ослын 106 удаагийн дуудлага бүртгэгдлээ4-22, 18:46ВЕНЕЦИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БИЕННАЛЬД МОНГОЛ УЛСЫН ПАВИЛЬОНЫГ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ4-22, 18:43Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 20 гаруй хувьд цухуйгаагүй байна4-22, 18:34Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой4-12, 18:01Сүүлийн 10 хоногт 21 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ4-12, 17:48УИХ-ын дарга Г.Занданшатар багш нарын VIII их хурлын нэгдсэн хуралдаанд үг хэллээ4-12, 16:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сургалтын чанар, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай4-12, 16:21“ПАРИС-2024” ЗУНЫ ОЛИМПЫН НААДМЫН 10, ПАРАЛИМПЫН ДӨРВӨН ЭРХ БАТАЛГААЖААД БАЙНА4-12, 16:16БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО4-9, 22:50Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн танилцуулга4-9, 22:48Гурилын үнийн өсөлтийг хянан шалгах ажлын хэсгийн гишүүд дотоодын үйлдвэрүүд болон худалдааны төвүүдэд ажиллав4-9, 22:44Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв4-9, 22:41Ноолуурын экспортын орлогыг ойрын жилүүдэд хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой4-4, 18:26Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн өр тэглэгдээгүй бол бид Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй байсан4-4, 17:48Дүүжин тээврийн төсөл бодит ажил болж, бүтээн байгуулалтаа эхлүүлж байна4-4, 17:37“МОНГОЛ УЛСЫН ГЕНЕРАЛУУД” НОМ, ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦОМОГ УНШИГЧДАД ХҮРНЭ4-4, 15:43Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ4-4, 15:39ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ХАН ДОГ СҮ-ТЭЙ УУЛЗЛАА4-1, 18:037 аймгийн 53 сумын 4470 өрх шар усны үерт өртөх магадлал маш өндөр байна4-1, 17:37Малын хорогдол улам нэмэгдэх төлөвтэй байна4-1, 17:31Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3-28, 18:00Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3-27, 15:55Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа3-27, 15:48Зүй бусаар хорогдсон мал амьтны сэг зэмийг устгах ажиллагаатай холбогдуулан үүрэг чиглэл өглөө3-26, 14:20Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3-26, 14:15Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив3-19, 19:24МАЛЫН ХОРОГДОЛ 4.7 САЯД ХҮРЛЭЭ3-19, 17:14ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР 20 МЯНГАН АМ.ДОЛЛАР ХАНДИВЛАВ3-19, 17:06Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ3-15, 11:34БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛС РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД3-14, 15:47Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруу дахь эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй3-14, 15:24“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган болно3-14, 15:07УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 667.841 ТОЛГОЙ МАЛ ХОРОГДЖЭЭ2-19, 21:06ОХУ-ЫН АЛС ДОРНОД ДАХЬ САХАЛИН АРЛЫН ЭРГЭЭС НЯМ ГАРИГТ ТАСАРСАН МӨСӨНД БООГДСОН 75 ХҮНИЙГ АВАРЧЭЭ2-19, 21:03