С.Эрдэнэ: Ц.Нямдоржийг Хууль зүйн сайд байхад Эрдэнэтэд 2.5 тэрбум төгрөгний "шахаа" хийсэн. Гэтэл тэр өнөөдөр энхийн цагаан тагтаа болчихсон байна

Улс төр   Нийтлэл 9:09 , 2017-1-9

Ардчилсан намын даргын сонгууль явагдах өдөр ойртож нэр дэвшигчид намынхаа гишүүдтэй уулзаж орон нутгуудаар тойрч байна. Намын даргын сонгуульд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ж.Батзандан, Д.Эрдэнэбат болон Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, сайд асан Л.Гантөмөр нар нэр дэвшиж байгаа юм.

Анх одоогийн намын даргаасаа таван сум авч эвтэй найртай байхаа амлаж гарсан АН-ынхан өнөөдөр сурталчилгааны хугацаа дуусах өдрүүдийн эцэст хөгөө чирч, хэрүүл уруулаа ил тодоор хийж эхэллээ. Юун нөгөө эв нэгдэлтэй байж аливаад атгасан гар шиг хандах. Ёстой нөгөө үлгэр болов. Яг л нөгөө Алунгоо эхийн үлгэр шиг бүх зүйл билэг тэмдэг төдий байсан нь ил болов. Магадгүй ийм нөхцөл байдал үүснэ гэдгийг мэдэж байсан З.Энхболд өөрийгөө Алунболдоороо дуудуулан байж сум гардуулсан байхыг ч үгүйсгэхгүй.

Ингээд АН-ын хэрүүл савнаасаа хальж Ж.Батзандан гишүүнийхээ талаар муу үгийг унагаж явсан С.Эрдэнэ түүнийг МАН-ын Ц.Нямдорж гишүүнтэй холбоод баахан "гөвшиж" өгөв. Тэрбээр уулзалтуудынхаа үеэр буюу Говь-Алтай аймагт явж байхдаа өчигдөр Ц.Нямдорж гишүүний талаар хатуухан үгсийг өгүүлэв. Тэрхүү бичлэг нь С.Эрдэнийн фэйсбүүк хуудаснаа гарч олныг гайхшруулав. Тэрбээр, "Өнөөдөр магадгүй Эрдэнэтийн 49 хувийг ярьж байна. Тэр 49 хувь дээр улайрч байгаа Ц.Нямдорж гэдэг нөхөр Эрдэнэтийн 51 хувь дээр яаж тоглосон гэдгийг би өнөөдөр ганцхан жишээгээр хэлье.  Н.Анхбаяр гэдэг залуу 2003-2006 онд Ц.Нямдоржийг Хууль зүйн сайд байхад Эрдэнэтэд 2.5 тэрбум төгрөгний "шахаа" хийсэн байдаг. Одоо Ц.Нямдорж гэдэг хүн өөрөө цэвэр ариун энхийн цагаан тагтаа болчихсон юм яриад явж байна. Өөрөөр хэлбэл тэр 51 хувь дээр тухайн үеийнхэн яаж тоглож хэдэн тэрбум төгрөгний бэлгэвч, 00 цаасыг Эрдэнэтэд шахсан байдаг. Надад өнөөдөр бүх баримт нь бий. Өнөөдөр үүнийг яагаад ярихгүй байгаа юм бэ. Гэтэл яагаад энэ нийгэмд болохгүй бүтэхгүй байгаа муу бүхнийг Ардчилсан намтай холбох гэж хүний, өөрийнгүй дайрцгааж байгааг ойлгохгүй байна. Би намаа ямар ч цаг үед хэний ч өмнө хамгаална. Миний эрх мэдэл хүрдэг л юм бол дуу хоолойгоо хүргэсээр байх болно" гэв.

Өнгөрсөн хавраас эхлээд олон нийтийн анхаарлыг татаад буй асуудал болох Эрдэнэтийн талаар тэрбээр ийнхүү өгүүлэв. Сонгуулийн өмнөх өдөр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өөрийн биеэр Эрдэнэт үйлдвэр 100 хувь манай улсын өмч боллоо гэж зарласан. Энэ нь магадгүй сонгуулийн дүнг ийнхүү гарахад гол нөлөө үзүүлсэн гэж судлаачид болон улстөрчид ярьж байгаа.

Тэгвэл сонгуулийн дараанаас эхлээд Ц.Нямдорж гишүүн Эрдэнэтийн асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлж олон нийтэд зарим мэдээллийг хүргэж эхэлсэн. Тэрбээр намраас хойш Эрдэнэт үйлдвэрийг хууль бусаар Монголын зэс компанид өгсөн. Үүнийг АН-ын удирдлагууд хийлээ хэмээн мэдэгдсээр байгаа. Харин түүний уг байр суурийг зарим хэвлэлүүд болон улстөрчид Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэсэн арга хэмжээ. Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохын тулд ийнхүү гэнэтхэн Эрдэнэтийн талаар энхийн цагаан тагтаа шиг яриад эхэллээ гэдэг зүйлийг ч бичиж байв. Тэгвэл АН-ын даргад нэр дэвшигч С.Эрдэнийн хэлсэн үг хэрвээ баттай бол Ц.Нямдорж гишүүний ярьж байсан зүйл нь  ёстой нөгөө популизм гэгч нь байсан бололтой. Түүний хэлснээр бол н Анхбаяр гэдэг залуу 2003-2006 онд Ц.Нямдоржийг Хууль зүйн сайд байхад Эрдэнэтэд 2.5 тэрбум төгрөгний "шахаа" хийж байжээ.

Хэдийгээр 49 хувийг манай улсын компани авсан нь зөв, буруу аль нь болох нь мэдэгдэхгүй байгаа ч энэ талаар хамгийн чангаар ярьж хэлж буй Ц.Нямдорж гишүүн ч өөрөө эрх мэдэлтэй байх хугацаандаа зүгээргүй байсан бололтой. Ер нь бол энэ бүгдийн эцэст энэ улсад үнэн зүйл гэж байна уу гэдэг асуулт иргэдийн өмнө хамгийн томоор гарч ирлээ. Магадгүй цаг хугацаа л хариулт өгөх буй за.

Г.Ган

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ikhtenger.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

СЗСҮТ-ийн протезийн техникч М.Эрдэнэцогт11-27, 17:20Ярилцах цаг: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт11-26, 17:38Хөгжлийн бэрхшээл ба хөдөлмөр эрхлэлт - 2021 эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж байна11-25, 16:26“Хөгжлийн бэрхшээл ба хөдөлмөр эрхлэлт - 2021” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно11-24, 19:25Парламентийн мэтгэлцээнд 20 гаруй их, дээд сургууль, коллежийн оюутан залуус оролцлоо11-20, 14:13"Парламентийн мэтгэлцээн 2021"-ийг ХБХХЕГ, МУИС хамтран зохион байгуулж байна11-19, 19:49"Бэрх биш ээлтэй" аяны хүрээнд парламентийн мэтгэлцээн зохион байгуулах гэж байна11-18, 15:49Хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй харилцах хөтөч цагдаа бэлтгэгдэж байна11-17, 20:11Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд онлайн болон цахим хосолсон сургалт зохион байгуулагдлаа11-17, 18:50“БЭРХ БИШ ЭЭЛТЭЙ” АЯНЫ ТУГИЙГ ДУНДГОВЬ АЙМАГТ АЯЛУУЛЛАА11-16, 13:07Сурвалжлага: Умар Назарович Кремлёв11-12, 20:48Олон Улсын Боксын Холбооны Ерөнхийлөгч Умар Кремлёв Монгол улсад айлчиллаа11-12, 20:41Б.Нямцэцэг: Бэрх биш ээлтэй аяныг 3 үе шаттайгаар зохион байгуулж байна11-11, 11:58ХБХХЕГ-ын “БЭРХ БИШ-ЭЭЛТЭЙ” аян Дорнод аймагт үргэлжилж байна11-10, 17:52ХБХХЕГ-аас “Бэрх биш ээлтэй” аяныг санаачлан ажиллаж байна11-10, 17:07Нэвтрүүлэг: "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр"11-10, 14:38ЭМЯ: 450 хүнээс халдвар илэрч, 8 хүн нас баржээ11-8, 13:3633 сургуулийн шатрын баг дэлхийн шилдэг 10 багийн нэг болжээ11-8, 13:35"Тээвэр ложистикоос үүдэлтэйгээр бүтээн байгуулалтын ажлууд удааширч мэдэхээр байна"11-8, 12:06Д.Ганбат: “Оюутолгой“-н ТУЗ-д ажиллаж байгаа гурван хүн жилийн 280 сая төгрөгийн цалинтай11-8, 11:17Цаг агаарын урьдчилсан төлөв11-8, 10:56Н.Наранхүү "U-23"-ын ДАШТ-ий медальтан боллоо11-8, 10:25Ч.БУЯНЖАРГАЛ: 103 ДУУДААД ИРЭХГҮЙ БОЛОХООР “УГААРТЧИХЛАА“ ГЭЖ ДУУДЛАГА ӨГДӨГ АРГЫГ ХЭРЭГЛЭДЭГ БОЛСОН БАЙНА11-8, 9:46Ярилцах цаг: Нийгмийн ажилтны асуудал11-8, 2:04С.Байгалмаа: Хүчирхийлэлд өртсөн хүүхэд сэтгэл зүйн болон бие мах бодийн асар том хохирол амсдаг.11-8, 1:11С.Байгалмаа: Хүчирхийлэлтэй гэр бүлд өсөж хүмүүжсэн хөвгүүдийн 75% хүчирхийлэгч болдог.11-8, 1:05“Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргаж, эрэгт байрлууллаа11-7, 11:59“Чингисийн одон“-г энэ жил ОЛГОХГҮЙ11-4, 12:45Хотын даргын хоёрдугаар орлогчоор З.Төмөртөөмөөг томилжээ11-3, 11:54Хэнтийн ЗДТГ: Шинэ андлалын өргөөг иргэдийн хандиваар байгуулсан10-28, 10:33ТӨСӨВ 2022: Өндөрхаан, Дадал сумдад 14.9 тэрбум төгрөгөөр 2 нисэх буудал барина10-26, 12:20С.Байгалмаа: Төсвийн 8 тэрбум төгрөг бодитой үр дүнгүй, хүүхдэдээ хүрч чаддаггүй.10-11, 4:28Ярилцах цаг: Хүүхдийн эрхийн асуудал10-9, 20:27"Улаанбаатар" -аа хайрлах нь, хамгаалах нь , хөгжүүлэх нь9-18, 13:46Б.Баяржаргал: Хүүхэд бүр математикч биш, харин зөв хүн л болох ёстой1-25, 13:26МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдах гэж байна1-18, 15:40Манай нам удирдлагын буруутай үйл ажиллагаанаас болж сонгуульд ялагдсан1-18, 15:14Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв1-18, 15:11Алтан медалийн төлөө “Женко 1” багтай “Алдар-1” спорт1-18, 15:07"Авлигын эсрэг чуулган"-ы онцлох ишлэл1-18, 14:52