Онцгой байдлын ерөнхий газраас нийт ард иргэдэд хандан гол мөрөн бүрэн хөлдөөгүй байгааг анхааруулсаар байгаа билээ. Учир нь сүүлийн үед автомашинтайгаа нуур, мөрөн дээгүүр зорчиж яваад цөмөрч, амь насаа эрсдэлд оруулах дуудлага тасрахгүй байгаа аж. Тэгвэл Онцгой байдлын газарт өчигдөр 18.50 цагт Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн нутаг /сумаас 30 км-т/ Сэлэнгэ мөрний цүнхээлд “Приус” загварын автомашинтайгаа мөс цөмөрч суусан тухай дуудлага иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтайгаар ажилласан байна. Газар дээр нь очиход иргэн О /45 настай, эрэгтэй/, Ц /61 настай, эрэгтэй/ нар эсэн мэнд өөрсдөө автомашинаасаа гарсан, байжээ. Онцгойгийнхон живсэн автомашиныг татан гаргаж эзэнд нь хүлээлгэн өгсөн байна.
Сэтгэгдэл