Д.Ган-Очир: “Болор цом” бол оюуны язгууртнуудын наадам, тиймээс жижгээр төсөөлж болохгүй

Ч.ҮЛ-ОЛДОХ

Яруу найрагч, сэтгүүлч Д.Ган-Очиртой ярилцлаа.

Өглөө бүр өөрийн чинь цахим хуудастаа оруулдаг хайку маягийн богинохон мөртүүд сошиал ертөнцийнхний  сэтгэлд нэг тийм үгээр илэрхийлж чадамгүй  драм тоглож  байдаг болжээ. Сүүлийн үед та ямар уран бүтээл туурвиж байна вэ?

-Ном, сэтгүүл, танилцуулах хуудас гэх мэт цаасан төрлийн материаллаг зүйлүүд нийгэмд соён гэгээрлийн үйл явцыг тархаахад орон зай, цаг хугацааны хувьд хязгаарлагдмал. Тэгвэл техник, технологийн шинэ эрин зуунд бидний хэлдгээр цахим сэтгүүлзүй гэх хувь хүний нүүр ном, цахим хуудас ихээхэн хөгжиж байна. Хүн болгон нүүр хуудастай, өөрийн гэсэн үзэл бодлоо илэрхийлдэг, хувийн  мэдээллүүдээ оруулдаг, түүгээрээ тэр хүн ямар боловсролтой байна вэ гэдэг нь харагддаг ийм л үе. Миний хувьд  бусдын оруулсан мэдээллийг татаж шэйрлэх, Ó©Ó©Ñ€Ó©Ó© мэдээлэл оруулах нь байдаг л зүйл санагдсан. Тэгээд өөрийн нүүр хуудсаар дамжуулан өглөө болгон хэдэн мөр шүлэг, өөрийн бодож байдаг сэтгэлд ойр мөрүүдээ оруулаад эхэлсэн чинь  маш олон хүнд таалагдаж  “лайк” даруулаад эхэлсэн. Тиймээс олон нийт харж байдаг юм байна гэж ойлгосон. Нэг их удаагүй, гурван сар гаруй бичлээ. Их зүгээр санагдсан шүү. Тэрийгээ эргээд  авах гээхийн ухаанаар  шүүж “Сэтгэлийн реализм” нэртэй ном болгох санаа бий.

Уншигчийн хувьд би  таныг яруу найрагч, тэр дундаа сайн найрагч гэж боддог. Гэтэл бас  дууны шүлгийн мастер, ер нь тэгээд өөрийг чинь  “Дуу” гэж хардаг хүн ч цөөнгүй  таарсан шүү?

-Хүмүүс намайг яруу найрагч, дууны уран бүтээлч, дууны яруу найрагч гэхчлэн янз бүрээр  л хэлдэг. Дуу олон нийтэд шууд хүрдэг. Тиймээс тэр өнцгөөс харах нь бий. Миний хувьд яруу найрагч гэж дуудуулахыг дотроо битүүхэн хүсдэг. Гэвч хүмүүс Ó©Ó©Ñ€ өөрийн  харсан өнцгөөс  хэлж байхад би заавал тэгж хэлээч, нэрлээч гэж хүсэх, гуйх эрх байхгүй шүү дээ.

Ингэхэд хэчнээн дуу төрүүлэв ээ?

-2014 онд би дууны уран бүтээл хийснийхээ 20 жилийн ойг хийе гэж бодсон юм. Бодоод байтал UB паласт хэдэн хүн цуглуулж, билет шахаад л, тэгээд танил тал, нутгийн зөвлөл гээд явах нь улиг болсон ажил. Тиймээс хос цомог бүхий 200 гаруй дууны шүлгээ эмхэтгэсэн  боть ном хэвлүүлээд Дорнод аймгийнхаа бүх сумын номын санд бэлэглэсэн. Ном, цомгийн нээлтээ ойр дотны цөөн нөхөд, аав, ээж,ах дүү садангийнхаа дунд тэмдэглээд өнгөрсөн. Хожим үр хүүхэд маань аавын юм хаана байна гэхэд энд тэнд, салан задгай байлгахгүйн үүднээс 20, 20 жилээр багцлаад нэг юм болгоод байя гэж боддог юм. Энэ маань бас эмх цэгцтэй байх гэсэн санаа л даа.

Зохиолч, яруу найрагчдаас   “Монголын утга зохиол гэдэг юу юм бэ,  яруу найрагч  нь, зохиолч нь хэн юм”  гэж асуумаар бодогдох үе сэтгүүлчийн хувьд  хааяа надад тохиодог.Таны бодлыг сонсоё?

-Монголын яруу найраг, утга зохиол бол монголчуудын оюун санааны цэцэрлэг. Энэ цэцэрлэг Ñ€Ò¯Ò¯ монгол хэлээр орно. Монгол хэл нь гүүр юм. Гэхдээ ямар монгол хэлээр. Өвөрмонголын хэлээр Ò¯Ò¯, хойд чиглэлийн монгол хэлээр яруу найргаа туурвиж байна уу. Үндсэн голомтон дээрээ байж байгаа   Төв Азийн өндөрлөгийн яруу тансаг, баялаг монгол хэлээр орж байна уу гэдэг нь хувь хүний боловсролоос шалтгаална. Үндсэн суурь нь мэдээж авьяас байж таарна. Тийм болохоор  хэл, өөрийн гэсэн бодол, өнгө төрхөөр  ялгарна уу гэхээс бусдыг давтаад байвал хэзээ ч орж чадахгүй. Бас хэн нэгэнд хувьчлагдахгүй, баригдахгүй хоосон бөгөөд үнэн бодит зүйл юм гэж би хувьдаа боддог. Хэлбэр, агуулгын тухайд Монголын зохиолчдын эвлэл байлгүй яахав. Энэ том айл хэдхэн хоногийн дараа 88 насны сүүдэр зооглох гэж байна.

Эх орны хилийг хилчид хамгаалдаг бол эх хэлний хамгаалагчид нь яах аргагүй зохиолч найрагчид.  Өнөөдрийн эх хэлний байдлыг нэг тодорхойлооч?

-Хэл ямар түвшинд байна вэ гэдгийг өдөр тутмын 10 сониныг зэргэцүүлж урдаа тавихад л харагдана. Нэгдүгээр нүүрний гарчиг дээр гадаад үггүй  сонин алга. Манай хэл Ó©Ó©Ñ€Ó©Ó© даяаршил, нөгөө  генийн өөрчлөлттэй хүнс гэдэг шиг л болчихсон. Тэр 10 сонин өдөр болгон, өглөө бүр монгол хүний оюун санааны талх болж очиж байгаа шүү дээ. Залуус юу олж авах вэ, тэндээс. Тэд өнөөдөр гар утас, компьютерээрээ цахим ертөнцөөс мэдээлэл авдаг түвшинд оччихсон.  Тэр нь өөрийнх нь л  мэдээллийг хангадаг, тэр нь өөрийнх нь үзэмжинд таалагддаг, олон бие хүнийг аминчхан болгож байгаа. Энд хүний мөс ч байхгүй болсон. Уучлаарай, Ó©Ó©Ñ€Ó©Ó© л гялгар байвал бусад нь огт хамаагүй гэдэг ойлголт руу энэ бүх юм хүргэж байна. Тэгэхээр сэтгэлгээ, амьд харилцаа хоёр маань өнөөдөр ядуу болсон гэсэн үг. Үүн дээр бид юуг ойлгуулах ёстой  вэ гэвэл, би хувьдаа монгол хэлний оройн дээд очир алмаз нь яруу найраг юм гэж хэлнэ. Энэ очир алмаз, тэр титэмийг нь дархалж суугаа бид ядуу юм хийгээд суувал утга зохиолоос ухамсраараа нэрээ татаж авсан нь дээр.

Ийм гүнзгий зүйлүүдийг хэлж байгаа юм чинь  та мэдээж боловсролын тогтолцоо дахь монгол хэл зааж байгаа тэр тогоо руу өнгийж үзсэн байх?

– Үзэлгүй яахав дээ, ярихаараа нэг боллоо.  Өнгөрсөн 26 жилд Монголын хүүхдүүд, нэн ялангуяа өсвөр насныхан   том том туршилтад орж  одоо бараг саажилттай болчихсон. Том, том вакцин хийлгэсэн. Нэг хэсэг монгол бичиг гэлээ. Тэгснээ кирилл бичиг гэлээ. Латин болгоно  гэж хэсэг айлгалаа. Кембриж болгож хэсэг тоглолоо. Одоо хаашаа явах вэ. БСШУСЯ-ны сурах бичгүүд хуучин цагт гайхалтай байсан. Үнэхээр гайхалтай, үг, үсэг, цэг, таслал, анхаарлын тэмдэг, асуултын тэмдэг нь бүгд өгүүлдэг байлаа. Гэтэл  үүнийг улс төрийн тээрэмд оруулснаас болж   хазайсан. Одоо Ñ‚Ó©Ñ€,  хувийн хэвшилд байгаа бүх байгууллагын маркетинг, бичиг хэрэг, архив маш том алдаатай явж байна. Өнөөдөр дөнгөж 25 –тай залуус өргөдөл бичиж чадахгүй болчихсон латин үсгээр бичээд хөрвүүлдэг программ  ашиглаад сууж байна. Бичгийн хэлбэр гэж байхаа байж. Хичээнгүй бичиг, гоо бичиг гэж байхаа больсон. Ер нь бол бүгдийг алга болгосон. Энэ мэтийг шүүмжлэхээрээ би өөрийгөө заримдаа хоцрогдож  байгаа юм уу гэж бодож хянадаг. Гэтэл тогтолцоо юм уу,  арга барил нь бүгд буруу болчихсон байна.

Өөрийг чинь эх хэлний яруу тунгалаг, шүлэг найргийн ертөнцөд дурлуулж, хөтөлсөн хүн Эрээнцавын Д.Нямсүрэн найрагч уу, эсвэл өөр багш байна уу?

-Яруу найр билгийн хаалгыг нээж өгсөн багш болбоос Данзангийн Нямсүрэн, Т.Содномнамжил нар юм. Манайх Эрээнцавын айл. Д.Нямсүрэн багш аавын маань найз байсан. Манайхаар орж гарна. Даваасүрэнгийн Ñ…Ò¯Ò¯ овоо юм бичих шар банди байна  гэдэг сэн. Намайг нэг ч зэмлэж, загнаж байгаагүй. Тийм ном унш ч гээгүй. “Бичээд бай” л гэдэг байлаа. Сергей Есениний “Өөрийнхөөрөө дуугарч байгаа бол чи мэлхий шиг ваагласан ч яахав” гэж үг бий. Тэгэхээр хувь хүний үзэл бодол, хүн байх мөн чанараа алдахгүй байгаасай гэсэн тэр нэг унаган юмыг надад өвлүүлэх гэж  тэгж хэлж байсан болов уу.  Надад жинхэнэ  эх хэлний яруу тансагийг мэдрүүлж, үгийн сүүгээр угжсан монгол хэл уран зохиолын багш гэвэл Чойбалсан хотын I  сургуулийн   Ж.Даваасүрэн, харин  уран зохиолын дугуйлангийн багш Д.Батдэлгэр байсан. Монгол хэл уран зохиол суурь нь болж түлхүү  байж  монгол хэлний дархлаа бий болдог. Бид дөрөвдүгээр ангидаа орос хэл үздэг байсан. Тэгвэл одоо  мөлхөө ангид нь англи хэлний сургалттай цэцэрлэгт өгчихөж байна. Эсвэл багад нь гадагшаа явуулчихдаг.  Эргээд ирэхдээ хүүхэд нь монгол бие цогцостой тархи ухаан хэл нь гадаад, ийм л эрлийз болчихдог. Манайд бүгдийг эсрэгээр хийж байна. Үүнийгээ ардчилал, даяаршил гээд байгаа. Ингэхээр манай шавь сургалттай, гэр төвтэй,багшийн эрхэт ёс ноёлж байж заадаг   хөтлөгч чанар нь алга болчихсон. Буруу,зөв ч бай би уламжлалаа  барихыг хичээдэг. Уламжлал миний хувьд юм бүхний хамгийн том суурь.

Дорнодынхны амнаас Ган-Очироос Данзангийн  Нямсүрэнгийн дайны уран бүтээл хүлээж байна гэхийг сонссон юм байна. Энэ хүлээлт, хүсэлд та ямар хариу барих бол?

-Яг наад үгийг чинь хэлж надад агсам тавьж байсан залуус бий. “Чи Д.Нямсүрэн шиг шүлэг бичихгүй байна. Д.Нямсүрэнгийн шавь гэхээр нь овоо юм гэсэн чинь” гэж. Надад санаа тавьж байгаа боловч дэвшүүлсэн санаа нь буруу юм даа. Тэрийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр ийм л дээ, багш маань надад “Чи миний замаар явбал Нямсүрэнгээс илүү гарахгүй. Өөрийнхөөрөө яваарай” гэсэн юм. Б.Лхагвасүрэн гуайг дууриаж маш олон Б.Лхагвасүрэн гарсан. Ш.Дулмаа гэдэг хүнийг дууриаж олон адилхан хүн. Б.Ичинхорлоог дууриаж маш их аягтай хүүхнүүд  зөндөө байна. Дууриаж болохгүй шүү дээ. Хэлбэрийн хувьд өнгөний хувьд, ааш  зангийн хувьд өөрийнхөөрөө байх л чухал. Нөгөө “Өөрийнхөөрөө дуугарч байвал мэлхий шиг ваагласан ч яахав дээ” гэдэг шиг. Миний шүлэг дотор юм уу, бүтээл дотор би монголоо л алдаж болохгүй. Мэдээж ур чадвар байна. Ийм л хоёр зүйл надад эрхэм. Энэ хоёрын үндсэн суурь нь авьяас. Түүнээс биш Д.Нямсүрэнтэй адилхан шүлэг бичдэг байж  болохгүй. Ингэвэл  би багшийгаа дууриасан алиалагч болно. Надаас Д.Нямсүрэнгийнх шиг шүлэг хүлээх хэрэггүй. Харин Д.Нямсүрэн судлалд би чадах чинээгээрээ тус дэм болох,Эрээнцавынх нь дан Ñ…Ó©Ñ… сууцыг сайхан музей болгох, Монголын утга зохиолд оруулсан хувь нэмрийг   дутуу үнэлэх юм уу,  “Дөрвөн цаг шүлгийгнь сурах бичгээс хассан байх аваас би уурлана. Тэр бүхнийг сахин хамгаалах үүрэгтэй шавийн хувьд ийм л байна даа.

Эцэст нь асуухад энэ жилийн “Болор цом” наадам Дорнод аймагт болно. Д.Ган-Очир цом авах гэнэ.Дээлийг нь эсгээд оёчихсон гэнэ лээ  гэж олон нийтийн сүлжээгээр бичжээ. Та үүнд  хариулаач?

-Би  наадахыг чинь харсаан. Өвөрхангайд Л.Моломжамц авсан, Арахангайд тэр авсан гээд бичсэн байна лээ. Том утгаар нь харъя л даа. 1983 онд Д.Пүрэвдорж гуай анх “Болор цом”-ыг санаачилж, Ó©Ó©Ñ€Ó©Ó© авсан. Тэр нь явсаар 1994-1995 онд маш өндөр хэмжээнд очсон. Монголчуудын оюун санааны баяр баясгалан,   цэнгэл болж хувирсан. Тэнд сайн шүлэг сонсох гэж хүмүүс очдог болсон. Сайхан  шүлэг сонсч баярлах гэж, ухаантай шүлэг сонсч ухаарах гэж очдог хүмүүс бий болсон. Зөвхөн Улаанбаатарт л үздэг, сонсдог хэлбэрийг  өөрчлөн аймгуудаа  тойруулаад  зохион байгуулсан МЗЭ-ийн бодлого зөв юм уу гэж бодсон, нэг удаадаа. Хөдөөгийн ард түмэн Монгол Улсын иргэд. Монголын оюун санаа бас хөдөөдөө байгаа шүү дээ. Хотод ирж амжихгүй, чадахгүй хүмүүс ойрчлоод үзэг л дээ. Д.Ган-Очир гэдэг хүн “Болор цом” авах, авахгүй нь хар, цагаан явган яриа. Тэгэхдээ би орох, орохгүйгээ наана нь зарлаад яахав. Түрүүлэх, түрүүлэхгүйгээ наана нь хэлээд яахав. Бөхчилж харж болохгүй шүү дээ, “Болор цом” эрийн гурван наадам биш. Хүч тамирын спорт биш, оюун санааны ертөнцөө тайзан дээр сурталчилж байгаа  ажил юм. Ном унших нэг Ó©Ó©Ñ€. Нийгмийн сүлжээнд тавьсан хэдэн мөрийг харж  лайк дарах Ó©Ó©Ñ€. Уншигч, сонсогчдын найрагт баясах гэсэн торгон сайхан сэтгэлийн уулзвар. Үүнийг  өргөн утгаар нь ойлгоосой. “Болор цом”-ын дараа зарим нь тэр авсангүй, энэ авсангүй “Утаатай цом”, “Шилэн цом”, стакан гэхчлэн янз бүрээр хэлдэг. Аваагүй нь хөшигний ард уйлж агсам тавьж олон юм болно л доо. Нэг хүнд зориулж, нэг хүн түрүүлэх ёстой баяр биш. Тэр өдөр сайн шүлэг уншсан нэг нь түрүүлэхээс алга ташуулсан, асуудал дэвшүүлсэн, иргэний уянгын шүлэг хэлсэн нь түрүүлэх биш. Яруу найргийн наадам шүү дээ. Бултаараа чимээгүй сонсч тархиндаа бясалгаж, үгээр наадахын их цэнгэл гэж би ойлгодог.  “Болор цом” өөрийгөө  оюуны язууртан гэж бодож байгаа, өөрийгөө монгол хэлний яруу тансагийг сонсч цэнгэх чадвартай гэж бодож байгаа хүмүүсийн цэнгэл баяр, том цугларалт. Анх удаа Сэцэн ханынхан , Дорнод аймаг, наран ургах зүг   миний багш Данзангийн Нямсүрэнгийн 70 насны ойд зориулж ИТХ нь ийм шийдвэр гаргаж баталсан нь том хувь заяа.

Олны хэл амнаас болгоомжилж, очихгүй  байх эрх бас өөрт чинь алга байна шүү дээ, тийм ээ?

-Очихгүй байх эрхгүй л дээ. Бусад хүмүүс намайг очно, очихгүй гэж  айгаад бас хэрэггүй. Нэг удаа Б.Лхагвасүрэн гуай “Энэ жилийн “Болор цом” минийх” гэж хэлээд авч байсан удаатай. Оюуны эр бяр нь ханасан улс тэгдэг байх.

Хэлчихвэл яадаг юм бэ?

-Би тэгж хэлэхгүй. Өөрийн ай савыг мэднэ. Нутгийн зон олон минь мэдээж харж байгаа. Миний багшийн ой болно. Утга зохиолд түүхэн хүмүүсийг насных нь ойгоор мөнхөлдөг. Түүгээр дамжуулж нутагт нь юм үлдээдэг. Сайхан найрагчид очиж сайн шүлгээ уншаасай. Миний нутгийн тухай бичээсэй. Сайхан наадам болоосой гэж би баясч байна. Тэр орой нь  цас будраасай гэх мэтээр  гэгээн сайхныг бодож явна.  Түүнээс биш нэг хүний түрүүлэх тухай яривал жижигхэн юм. Миний багш агуу байсан. Би түүний дэргэд бөхөх гэж байгаа зул шиг юм яривал ичгэвтэр. Би энд олон юмыг битүү утгаар ярилаа шүү, Ó©Ó©Ñ€Ó©Ó© ч  бас надаас олон юмыг битүү  асуух шиг боллоо.

Цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа.Уран бүтээлийн амжилт хүсье.

Эх сурвалж:


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

ЭЗБХ-ны дарга Р.Сэддорж “Хүн амын тооллогын олон улсын 32 дугаар бага хурал”-ын нээлтэд оролцлоо8-21, 17:40Эрчим хүчний тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ8-21, 17:26Монгол Улс, Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч нар мэдээлэл хийлээ8-20, 19:33Улсын Их Хурлын ес дэх сонгуулиар шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөж, Улсын Их Хурлын даргыг сонголоо7-2, 18:31УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн Улсын Их Хурлын анхдугаар чуулганд хэлсэн үг7-2, 18:04Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлын чуулганыг нээж үг хэллээ7-2, 17:43Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа7-1, 21:16Монгол Улсын Ерөнхийлөгчид УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнг өргөн мэдүүллээ7-1, 21:12Сонгогч та сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэлтэй эсэхээ шалгаарай6-11, 20:33Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ6-11, 17:04“Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталж, хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв5-30, 15:44Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн хэлэлцлээ5-30, 15:09Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн яамны НҮБ болон олон улсын байгууллагын асуудал хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав5-29, 17:09“НҮБ-ЫН ТӨРӨЛЖСӨН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ЯМБА, ДАРХАН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ”-ЫН XV ХАВСРАЛТЫГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ5-29, 17:07БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИЛАА5-29, 17:03Үерийн аюул, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, бэлтгэл хангаж ажиллахыг үүрэг болголоо5-29, 16:34ШИВЭЭХҮРЭН-СЭХЭЭ БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ДУУСЛАА5-29, 16:29ЖИЛД 20 САЯ ТОНН НҮҮРС АЧИХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ “ТАВАНТОЛГОЙН НҮҮРС АЧИХ ЛОГИСТИКИЙН ТӨВ” АШИГЛАЛТАД ОРЛОО5-29, 16:20Төсвийн байнгын хорооны тогтоолын төслийг батлав5-28, 15:52“SD70ACe/LW ЗАГВАРЫН 6 ШИНЭ ЗҮТГҮҮР”-ИЙГ ТЭЭВЭРЛЭЛТЭД НЭВТРҮҮЛЖ, ХӨДЛӨХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ЗАСВАРЫН ТӨВ АШИГЛАЛТАД ОРЛОО5-28, 13:51“Цагаан алт” хөтөлбөр малын гаралтай түүхий эдийг үнэ цэнтэй болгоно5-28, 13:43“Засгийн газрын хүний нөөцийн бодлогыг дэмжих цахим систем”-ийг хэрэглээнд нэвтрүүллээ5-28, 13:29Сонгинохайрхан, Налайх дүүрэгт эдийн засгийн тусгай бүс байгуулна5-22, 16:47Худалдан авсан автобусны техникийн үзүүлэлт сэдвийн хүрээнд 2 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судална5-22, 13:17Говь, тал, хээрийн нутгаар салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна5-22, 13:13Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав5-21, 22:0835 дахь удаагийн Номын баяр 05 дугаар сарын 18-нд нээлтээ хийнэ5-17, 22:54Алба хаагчдад төрийн дээд одон, медаль хүртээлээ5-17, 22:41Ахлах ахлагч Д.Тэмүүжин “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал”-ыг хүртлээ5-17, 22:39Цэргийн ёслол, хүндэтгэлийн ёслолын жагсаалд 1600 орчим алба хаагч, тусгай албаны техник хэрэгсэлтэйгээр оролцлоо5-17, 22:37Онцгой байдлын байгууллагын сүлд хийморь эгнэгт мандан бадрах болтугай5-17, 22:36МОНГОЛ УЛСАД ГАДААД ХУДАЛДААГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛОВ5-16, 17:30“БИЗНЕС БА ХҮНИЙ ЭРХ” СЭДЭВТ БҮС НУТГИЙН СЕМИНАРЫГ УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАВ5-16, 17:29УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн албан хаагчдыг парламентын “D-petition” цахим системийг сурталчилж ажиллахыг хүслээ5-16, 17:25Онцгой байдлын байгууллага "Алба сурталчлах" өдөрлөгийг зохион байгууллаа5-16, 16:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5-16, 16:00УИХ-ын дарга Г.Занданшатар ЮНИДО-гийн Монгол Улсыг хариуцсан төлөөлөгч Стефэн Каргбо-г хүлээн авч уулзав5-14, 20:02Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав5-14, 19:55Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив5-14, 19:54Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг өргөн барилаа5-3, 11:08