“Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбоо 2016 оны шилдгүүдээ тодрууллаа

Нийгэм   Боловсрол 16:52 , 2017-1-5

“Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбооны  манлайлагч оюутан залуусыг шалгаруулан, олон нийтэд алдаршуулдаг “Эрдмийн хонх” Монгол оюутны тэргүүн дээд шагнал гардуулах ёслолын арга хэмжээ 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр боллоо. Энэхүү арга хэмжээг зургаа дахь жилдээ амжилттай зохион байгуулж байгаа бөгөөд дэлхий нийт, олон улс, үндэсний хэмжээнд амжилт гаргасан үзүүлэлтээр шилдэгүүдийг  тодруулдаг уламжлалтай.

Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, УИХ-ын гишүүн “Нийгмийн Ардчилал” МОХ-ны Ерөнхийлөгч Д.Гантулга, “Нийгмийн Ардчилал” МОХ-ны Ерөнхийлөгч асан Д.Загджав, Б.Амарсанаа, “Нийгмийн Ардчилал” МОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Билгүүн, Гэр бүл, хүүхэд залуучуудын агентлагийн дэд дарга Б.Халиун, тус агентлагийн Залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж болон “Нийгмийн Ардчилал” МОХ-ны удирдлагууд, их, дээд сургуулийн оюутан залуучуудын төлөөлөл оролцов.

“Эрдмийн хонх” Монгол Оюутны Тэргүүн дээд шагналын “Биеийн тамир спорт”-ын салбарын оны шилдэг оюутнаар  Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн Хөнгөн үйлдвэрлэлийн менежмент ангийн 3-р курсын оюутан 2016 оны “Аэробик гимнастик”-ийн Дэлхийн аврага  Өлзийхүүгийн Тэмүүлэн

“Эрдмийн хонх” Монгол Оюутны Тэргүүн дээд шагналын “Соёл урлагын салбар”-ын оны шилдэг оюутнаар Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн харьяа Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн УУЦТТАнгийн 3-р курсын оюутан “Авьяаслаг Монголчууд-2016 шоу”-ны ялагч Отгонбаатарын Энх-Эрдэнэ

“Эрдмийн хонх” Монгол Оюутны Тэргүүн дээд шагналын “Техник, технологийн салбар”-ын оны шилдэг оюутнаар Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн Мехатроник Үйлдвэрлэлийн автоматжуулалтын ангийн 4-р курсын   оюутан, 2016-оны “Робокон үндэсний аварга шалгаруулах тэмцээн”-ий ялагч Ганбатын Буянбаатар

“Эрдмийн хонх” Монгол Оюутны Тэргүүн дээд шагналын “Санхүү, эдийн засаг, бизнес”-ийн салбарын оны шилдэг оюутнаар Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн 3-р курсийн оюутан 2016 оны “Бизнес ба нийгэм” судалгааны хүрээнд Монгол улсын их сургуулийн оюутнуудад болон хэрэгцээт мэдээлэл авахыг хүссэн хэн бүхэнд зориулсан “Smart” аппликейшн төслийг санаачлагч Оюун-Эрдэнийн Ундрахчимэг

“Эрдмийн хонх” Монгол Оюутны Тэргүүн дээд шагналын  “Хууль, зэвсэгт хүчин”-ий салбарын оны шилдэг оюутнаар Хууль Сахиулах Их сургуулийн онцгой байдлын сургуулийн 631-р дамжааны түрүүвч, Онцгой байдлын чиглэлээр Орос-Монголын хамтарсан оюутан солилцоонд Улаан-Үдэ хотод Дорнод Сибирийн Их сургуульд сургалтанд  хамрагдсан  шилдэг 9 оюутны нэг Энхтайваны Гүрхүү

  “Эрдмийн хонх” Монгол Оюутны Тэргүүн дээд шагналын “Анагаах ухаан”-ы салбарын оны шилдэг оюутнаар Этүгэн их сургуулийн оюутан “Монголын хараагүйчүүдийн холбоо”-ны дэргэдэх харааны бэрхшээлтэй хүүхдийн “Нарны хаан хүүхдүүд” цэцэрлэгийн эрхлэгч үүсгэн байгуулагч  Наваансүрэнийн  Энхзаяа

“Эрдмийн хонх” Монгол Оюутны Тэргүүн дээд шагналын “Боловсрол”-ын салбарын оны шилдэг оюутнаар Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн  Барилгын архитектурын сургуулийн Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер ангийн 4-р курсын оюутан, 2016 оны “Төмөр бетон бүтээц” улсын уралдааны тэргүүн байр, “Мод ба хуванцар бүтээц” Улсын эрдэм шинжилгээний бага хурлын 3-р байр, “Азийн ган гүүр” тэмцээний тэргүүн байрын эзэн  Содномбат Ичинхорол

“Эрдмийн хонх” Монгол Оюутны Тэргүүн дээд шагналын “Хөдөө аж ахуйн" салбарын оны шилдэг оюутнаар Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Эдийн засаг бизнесийн сургуулийн Хэрэглээний эдийн засаг ангийн 4-р курсын оюутан, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт, импортын суурь судалгаа”-г санаачлан хэрэгжүүлэгч  Батмөнхийн Мөнхнасан

“Эрдмийн хонх” Монгол Оюутны Тэргүүн дээд шагналын “Нийгэм, олон нийт, хүмүүнлэг”-ийн салбарын оны шилдэг оюутнаар Монгол Улсын Их Сургуулийн  Хууль зүйн сургуулийн, Хууль эрх зүйн ангийн 5-р курсын оюутан Улаанбаатар  дахь Дорноговь аймгийн залуучуудын холбооны дэд дарга, Дорноговь аймгийн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн тэргүүн, Хөгжлийн бодлогын “Хархорум” клубын тэргүүлэгч гишүүн, Дорноговь аймгийн хөгжлийн төлөө оюутан залуучуудын холбооны тэргүүн, Монголын Оюутны Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Залуучуудын хөгжлийн “Vision” клубын удирдах зөвлөлийн дарга, “Юнайтед партнерс” олон улсын хууль зүйн фирмийн туслах хуульч, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны Сайд Ж.Батсуурийн дэмжлэгтэйгээр “Дорноговь аймгийн Шилдэг 100 оюутан” ном, МУИС-Хууль зүйн сургуулийн “Энтимема” сэтгүүл зэргийг тус тус анх удаа эрхлэн гаргагч Намхайбудын Мөнхзаяа нар 2016 оны “Эрдмийн хонх” Монгол Оюутны Тэргүүн дээд шагналын  шилдгийн шилдэг оюутнаар тус тус тодорч, “Нийгмийн Ардчилал” МОХ-ны “Эрдмийн Хонх-2016” цом,  “Эрдмийн Од” алтан медаль, үнэ бүхий зүйлээр шагнан урамшуулагдлаа. 

Дашрамд дурдахад шилдэг оюутнуудын хамт холбооны  шилдэг салбараа тодруулдаг уламжлалтай билээ. 2016 оны “Нийгмийн Ардчилал” МОХ-ны бодлого үйл ажиллагааг олон нийтэд таниулан сурталчилах, Архангай аймгийн оюутан залуучуудын урлагийн их наадам, спортын бага наадам, шинэ жилийн цэнгүүн болон гишүүдийнхээ ур чадварыг хөгжүүлэх сургалт, семинар, лекц зохион байгуулж, аймгийнхаа 19 суманд салбар зөвлөлөө байгуулан, 800 гаруй оюутан залуучуудыг “Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбоо-нд гишүүнээр элсүүлсэн ажлаараа тэргүүлж Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч МАН-ын бүлгийн дарга Ж.Баатар даргатай Архангай аймгийн “Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбоо шилдэг салбараар шалгарлаа. 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа4-24, 16:24ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ХУДАЛДААНЫ САЙДТАЙ УУЛЗАВ4-24, 14:26ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ХААНТ УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ХАМТЫН НӨХӨРЛӨЛ, ХӨГЖЛИЙН САЙД ДЭВИД КАМЕРОН МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ4-24, 14:22Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна4-24, 14:18Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ4-22, 18:58ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН КОМИССЫН 80 ДУГААР ЧУУЛГАНЫ ДАРГААР СОНГОГДОВ4-22, 18:51Өнгөрсөн долоо хоногт гамшиг, аюулт үзэгдэл, ослын 106 удаагийн дуудлага бүртгэгдлээ4-22, 18:46ВЕНЕЦИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БИЕННАЛЬД МОНГОЛ УЛСЫН ПАВИЛЬОНЫГ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ4-22, 18:43Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 20 гаруй хувьд цухуйгаагүй байна4-22, 18:34Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой4-12, 18:01Сүүлийн 10 хоногт 21 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ4-12, 17:48УИХ-ын дарга Г.Занданшатар багш нарын VIII их хурлын нэгдсэн хуралдаанд үг хэллээ4-12, 16:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сургалтын чанар, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай4-12, 16:21“ПАРИС-2024” ЗУНЫ ОЛИМПЫН НААДМЫН 10, ПАРАЛИМПЫН ДӨРВӨН ЭРХ БАТАЛГААЖААД БАЙНА4-12, 16:16БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО4-9, 22:50Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн танилцуулга4-9, 22:48Гурилын үнийн өсөлтийг хянан шалгах ажлын хэсгийн гишүүд дотоодын үйлдвэрүүд болон худалдааны төвүүдэд ажиллав4-9, 22:44Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв4-9, 22:41Ноолуурын экспортын орлогыг ойрын жилүүдэд хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой4-4, 18:26Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн өр тэглэгдээгүй бол бид Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй байсан4-4, 17:48Дүүжин тээврийн төсөл бодит ажил болж, бүтээн байгуулалтаа эхлүүлж байна4-4, 17:37“МОНГОЛ УЛСЫН ГЕНЕРАЛУУД” НОМ, ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦОМОГ УНШИГЧДАД ХҮРНЭ4-4, 15:43Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ4-4, 15:39ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ХАН ДОГ СҮ-ТЭЙ УУЛЗЛАА4-1, 18:037 аймгийн 53 сумын 4470 өрх шар усны үерт өртөх магадлал маш өндөр байна4-1, 17:37Малын хорогдол улам нэмэгдэх төлөвтэй байна4-1, 17:31Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3-28, 18:00Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3-27, 15:55Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа3-27, 15:48Зүй бусаар хорогдсон мал амьтны сэг зэмийг устгах ажиллагаатай холбогдуулан үүрэг чиглэл өглөө3-26, 14:20Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3-26, 14:15Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив3-19, 19:24МАЛЫН ХОРОГДОЛ 4.7 САЯД ХҮРЛЭЭ3-19, 17:14ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР 20 МЯНГАН АМ.ДОЛЛАР ХАНДИВЛАВ3-19, 17:06Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ3-15, 11:34БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛС РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД3-14, 15:47Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруу дахь эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй3-14, 15:24“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган болно3-14, 15:07УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 667.841 ТОЛГОЙ МАЛ ХОРОГДЖЭЭ2-19, 21:06ОХУ-ЫН АЛС ДОРНОД ДАХЬ САХАЛИН АРЛЫН ЭРГЭЭС НЯМ ГАРИГТ ТАСАРСАН МӨСӨНД БООГДСОН 75 ХҮНИЙГ АВАРЧЭЭ2-19, 21:03