Хөлбөмбөгт ухаангүй дуртай нэгэн хүү, аавтайгаа амьдардаг байжээ

Хөлбөмбөгт ухаангүй дуртай нэгэн хүү, аавтайгаа амьдардаг байжээ. Хүү байнга л дасгал сургуулилт хийж өдрийг өнгөрөөдөг боловч, түүн шиг туранхай бас намхан хүү хөлбөмбөгөөр амжилт гаргана гэдэг байж болшгүй зүйл байлаа. Иймээс түүнийг хэн ч тоодоггүй байсан бөгөөд сургуулийн хөлбөмбөгийн багийн тоглолтон дээр хүү байнга сэлгээ тоглогчоор суудаг байжээ. Хэдийгээр хүү талбай дээр огт гардаггүй боловч аав нь тоглолтыг үзэхээр ирэхдээ сандлаасаа босон хүүгийнхээ нэрийг чанга хашгирч дэмждэг байжээ. Тэрээр хүүгийнхээ нэг ч тоглолт алгасаж байсангүй.
Хүү өсөж коллежид ороод өөр хот руу явжээ. Энэ үед коллежийн хөлбөмбөгийн багийн нэг гишүүн бэртэл авсан тул түүнийг аргагүйн эрхэнд хүний тоо гүйцээж талбайд оруулав. Мэдээж хэн ч түүнийг бөмбөг таслан авч чадна гэж бодоогүй боловч хүү олон бөмбөгийг багтаа шилжүүлжээ. Тэрээр энэ тухайгаа хамгийн түрүүнд аавдаа хэлэхээр яарч, хамгийн ойрын утасны бүхээг рүү яарлаа.
Аав нь түүний энэ баяртай мэдээг сонсоод “Миний хүү чаднаа, чи минь дандаа сайн тоглодог шүү дээ” гэв. Дасгалжуулагч нь түүний маш их тэвчээр, шургуу зүтгэлийг нь үнэлж эхэлжээ. Коллежийн жил дуусах дөхөж шийдвэрлэх тэмцээнд орохоор хүү ихэд шургуу бэлтгэж байв. Нэгэн өдөр дасгалжуулагч нь дугтуйтай захидал түүнд авчирч өгчээ. Хүү захидлыг уншаад “Аав минь нас баржээ. Би өнөөдөр бэлтгэлээ хийхгүй байж болно биз дээ” хэмээн чичирхийлсэн дуугаар хэллээ. Дасгалжуулагч нь түүнд “Чи долоо хоног бэлтгэлдээ ирэхгүй байж болноо. Гэхдээ дараагийн хагас сайнд тоглолтттой гэдгээ битгий мартаарай” гэв.
Хүү хагас сайнд тоглолтонд ирэх үед тэдний багийн тоглолт нэг л амжилтгүй өрнөж байсан бөгөөд өрсөлдөгч багаас 10 онооны сүүлд явж байв. Хүү хувцас солих өрөө рүү орон тоглолтын хувцасаа итгэлтэйгээр өмсч, дасгалжуулагч дээрээ очиход багийнхан нь бүгд гайхацгаав. Хүү дасгалжуулагчаасаа “Та намайг талбайд гарахыг зөвшөөрөөч. Би өнөөдөр тоглохыг маш ихээр хүсч байна” гэж хэлсэн боловч дасгалжуулагч түүнийг сонсоогүй дүр эсгэжээ. Учир нь тэдний баг хожигдохын даваан дээр ирж, цаг дуусах тун ойрхон байхад хамгийн намхан, бас саяхан зовлон үзсэн тоглогчоо талбайд гаргахыг хэн хүсэх билээ дээ. Гэвч хүү хичээнгүйлэн гуйсны эцэст дасгалжуулагч аргагүйн эрхэнд зөвшөөрчээ.
Түүнийг талбайд гаран тоглож эхлэхэд хэн ч нүдэндээ итгэсэнгүй. Энэ намхан бас чадвар муутай, хэний ч танил биш хүү багтаа хоромхон хугацаанд олон оноо авчирчээ. Түүний дамжуулалт, таслалт, хурд хүч бүхнийг гайхуулсан ба тэр яг л улсын шигшээ багийн тоглогч шиг чадварлаг байлаа. Хүүгийн ачаар тэдний баг шийдвэрлэх тоглолтонд хожжээ. Хөгжөөн дэмжигчдийн нүргээнтэй зэрэгцэн багийнхан нь хүү рүү бахдангуй харж, мөрөн дээр нь алгадаж, талархлын үг урсгацгаана.
Тоглолтын дараа багийнхан хувцас солих өрөөнд ороход амжилтын эзэн өрөөний буланд чимээгүйхэн сууж байхыг ажигласан дасгалжуулагч түүнд дөхөж очин “Чи үнэхээр сайн байлаа. Яаж үүнийг хийж чадваа” хэмээн асуухад хүү нүдэндээ нулимстайгаар дасгалжуулагч руугаа харан “Та миний аав нас барсныг мэднэ. Харин нүд нь огт юм хардаггүй, сохор байсныг мэдэх үү? Тэр миний бүх тоглолтон дээр ирдэг байсан ч намайг тоглож байхыг харж байгаагүй. Харин өнөөдөр тэр намайг тэнгэрээс харж байгаа учраас би чаддаг бүхнээ үзүүлэхийг хүссэн юм” гэжээ.

 
 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв4-30, 18:23НББХ-ны дарга П.Анужин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа4-30, 18:18АНУ-ЫН ЭНХ ТАЙВНЫ КОРПУСЫН ОРОН ХАРИУЦСАН ЗАХИРЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ4-30, 18:12Түймэрт урьдчилсан байдлаар 1200 га талбай өртөж шатлаа4-30, 18:07Ой, хээрийн түймрийн эрсдэл өндөр байгаа тул сонор, сэрэмжтэй байхыг зөвлөж байна4-30, 18:06Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа4-30, 11:16Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4-26, 17:53“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа4-24, 16:24ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ХУДАЛДААНЫ САЙДТАЙ УУЛЗАВ4-24, 14:26ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ХААНТ УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ХАМТЫН НӨХӨРЛӨЛ, ХӨГЖЛИЙН САЙД ДЭВИД КАМЕРОН МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ4-24, 14:22Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна4-24, 14:18Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ4-22, 18:58ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН КОМИССЫН 80 ДУГААР ЧУУЛГАНЫ ДАРГААР СОНГОГДОВ4-22, 18:51Өнгөрсөн долоо хоногт гамшиг, аюулт үзэгдэл, ослын 106 удаагийн дуудлага бүртгэгдлээ4-22, 18:46ВЕНЕЦИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БИЕННАЛЬД МОНГОЛ УЛСЫН ПАВИЛЬОНЫГ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ4-22, 18:43Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 20 гаруй хувьд цухуйгаагүй байна4-22, 18:34Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой4-12, 18:01Сүүлийн 10 хоногт 21 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ4-12, 17:48УИХ-ын дарга Г.Занданшатар багш нарын VIII их хурлын нэгдсэн хуралдаанд үг хэллээ4-12, 16:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сургалтын чанар, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай4-12, 16:21“ПАРИС-2024” ЗУНЫ ОЛИМПЫН НААДМЫН 10, ПАРАЛИМПЫН ДӨРВӨН ЭРХ БАТАЛГААЖААД БАЙНА4-12, 16:16БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО4-9, 22:50Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн танилцуулга4-9, 22:48Гурилын үнийн өсөлтийг хянан шалгах ажлын хэсгийн гишүүд дотоодын үйлдвэрүүд болон худалдааны төвүүдэд ажиллав4-9, 22:44Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв4-9, 22:41Ноолуурын экспортын орлогыг ойрын жилүүдэд хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой4-4, 18:26Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн өр тэглэгдээгүй бол бид Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй байсан4-4, 17:48Дүүжин тээврийн төсөл бодит ажил болж, бүтээн байгуулалтаа эхлүүлж байна4-4, 17:37“МОНГОЛ УЛСЫН ГЕНЕРАЛУУД” НОМ, ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦОМОГ УНШИГЧДАД ХҮРНЭ4-4, 15:43Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ4-4, 15:39ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ХАН ДОГ СҮ-ТЭЙ УУЛЗЛАА4-1, 18:037 аймгийн 53 сумын 4470 өрх шар усны үерт өртөх магадлал маш өндөр байна4-1, 17:37Малын хорогдол улам нэмэгдэх төлөвтэй байна4-1, 17:31Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3-28, 18:00Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3-27, 15:55Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа3-27, 15:48Зүй бусаар хорогдсон мал амьтны сэг зэмийг устгах ажиллагаатай холбогдуулан үүрэг чиглэл өглөө3-26, 14:20Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3-26, 14:15Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив3-19, 19:24МАЛЫН ХОРОГДОЛ 4.7 САЯД ХҮРЛЭЭ3-19, 17:14