Өчигдөр зам тээврийн ослын улмаас 6 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. Ослын шалтгааныг авч үзвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 2, явган зорчигч 3 бүртгэгджээ.
СБД-ийн нутаг “Хатан сүйх” ХХК-ийн хойд замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь “Голомт” банкны H.Elantra автомашиныг мөргөж, ослын газрыг орхиж явсан байна.
Мөн өчигдөр замын хөдөлгөөнд оролцож байсан нийтийн тээврийн үйлчилгээнд үйлчилдэг автобустай /хөлдсөн 2, эвдэрсэн 2, автомашинтай шүргэлцсэн 1, хийх хураахгүй зогссон 1/ холбоотой 6 зөрчил бүртгэгджээ.
Энэ мэтчилэн нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл, зам тээврийн осол гаргаж буй зэрэг нь замын хөдөлгөөнд оролцогч нарт саад учруулан, зохиомол түгжрэл саатлыг үүсгэх шалтгаан болж, иргэдийг ихээхэн бухимдуулж байгааг Замын цагдаагийн албанаас анхаарууллаа.
Сэтгэгдэл