Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн хэрэгжилт, хүнс хөнгөн аж үйлдвэрийн талаарх мэдээлэл сонсов

Улс төр   Парламент 15:30 , 2017-1-4

Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2017.01.04/ хуралдаан 09 цаг 30 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн хэрэгжилт, хүнс хөнгөн аж үйлдвэрийн хөгжлийн талаар мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Засгийн газраас “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр”-ийг 1999, 2005, 2014 онд тус тус батлан хэрэгжүүлсээр ирсэн ба 2007 онд Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийг УИХ баталсан. Үүний үр дүнд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх эрх зүйн орчин бүрдэж, өрхийн болон хувиараа бизнес эрхлэгчид албан ёсоор жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр ажиллах сонирхол, санаачилга нь идэвхжиж, санхүүгийн дэмжпэгийн эх үүсвэрүүд нэмэгдсэн хэмээн П.Сэргэлэн сайд мэдээллийнхээ эхэнд танилцуулав. Үргэлжлүүлэн тэрээр жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийг хэрэгжүүлж эхэлснээс хойших хугацаанд гарсан үр дүнгийн талаар мэдээлэл танилцууллаа.

  • Жижиг, дунд үйлдвэрлэлийн ажлын байрыг нэмэгдүүлэх, импортыг орлох экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор жижиг, дунд үйлдвэрийн зориулалт бүхий импортын тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг шийдвэрлүүлснээр 2009-2016 оны хооронд давхардсан тоогоор 20,1 мянган иргэн, хуулийн этгээд нийт 37,5 тэрбум төгрөгийн гаалийн, 78,8 тэрбум төгрөгийн нэмэгдсэн өртөгийн албан татварын хөнгөлөлт эдэлсэн байна.
  • Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд бага хүүтэй, урт хугацаатай зээлийн дэмжлэгийг үзүүлэх эргэлтийн санг бүрдүүлэн, тус сангаар дамжуулан 2009-2016 оны хугацаанд нийт 745,5 тэрбум төгрөгийн хөнгөлөлтгэй зээлийг олгожээ. Энэ зээлийн 83,5 хувийг эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх, тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулсан ба тухайн аж ахуйн нэгжийн ажлын байр, үйлдвэрлэлийн хүчин чадал нь нэмэгдсэн, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлсэн, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгосон, зах зээлээ өргөтгөснөөр борлуулалтын орлого нь дунджаар 20-30 хувь нэмэгдсэн гэсэн дүгнэлт мэдээ гаргасан байна.
  • 2011 оноос эхлэн Сум хөгжүүлэх сангаар дамжуулан жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд 1-3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээл олгосон. Энэ дэмжлэгийн үр дүнд орон нутагт 9272 үйлдвэр, цех шинээр байгуулагдаж, 13909 үйлдвэр, цех үйл ажиллагаагаа өргөтгөж, улсын хэмжээнд 32,9 мянган ажлын байр нэмэгдэн, 20,7 мянган ажлын байр хадгалагдаж үлдсэн байна.
  • Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль батлагдсанаар 2012-2016 онд 441 зээлдэгчийн 95,3 тэрбум төгрөгийн зээлд 39,1 тэрбум төгрөгийн батлан даалт гарган зээл авах боломжийг бүрдүүлж, батлан даалтын хүртээмжийн хувьд нийт батлан даалтын 79,6 хувь нь Улаанбаатар хотод, 20,4 хувь нь орон нутгийн зээлд гаргасан аж.

Үргэлжлүүлэн тэрээр үзэсгэлэн, худалдааг зохион байгуулах ажлыг тогтмолжуулах, гадаадын зээл, тусламжийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, төрийн өмчийн худалдан авалтад дотоодын бүтээгдэхүүний эзлэх хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл танилцуулсан.

Хүнсний үйлдвэрлэлийн салбарт нийт 2 мянга орчим үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулж, тэдгээрт 13 мянган хүн ажиллаж байгаа аж. Хүнсний боловсруулах салбарын нийт үйлдвэрлэл 2016 оны 11 дүгээр сарын байдлаар 941.1 тэрбум төгрөгт хүрчээ. Хүнсний хангамжийн шалгуур үзүүлэлтийн дагуу тооцоход 2016 оны урьдчилсан дүнгээр хүнсний 8 гол нэрийн бүтээгдэхүүний 78 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж байгаа тул хүнсний хангамж тогтвортой гэж үзсэн байна. Хүнсний салбарын дотоодын үйлдвэрлэлийг дэмжих бодлогын арга хэмжээний хүрээнд тус салбарын импортын хэмжээ жил дараалан буурч байгаа бөгөөд 2016 оны эхний 11 сарын байдлаар 298.2 сая ам долларын хүнсний бэлэн бүтээгдэхүүн импортолжээ. Хүнсний салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах, бодлогын түвшинд хийж буй өөрчлөлт, зорилтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн дэлгэрэнгүй танилцуулсан.

Мөн тэрээр хөнгөн аж үйлдвэрийн өнөөгийн байдал болон цаашид хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн юм. Хөнгөн аж үйлдвэрийн чиглэлээр 2000 гаруй үйлдвэр үйл ажиллагаа явуулж, 35.0 мянган ажилтан ажиллаж байна. Хөнгөн үйлдвэрлэлийн борлуулалт 2016 оны байдлаар 1.1 их наял тегрөг байгаа нь өмгорсон оны мон үетэй харьцуулахад 15,2 хувиар буурчээ. Цаашид дотоодын түүхий эдийн нөөцөд суурилсан боловсруулах үндэсний үйлдвэрийг хөгжүүлэхдээ түүхий эд бэлтгэн нийлүүлэлтээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүх үе шатыг боловсронгуй болгох, тооноос чанарт шилжих, дотоодын зах зээлийг хамгаалах, нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодлогыг баримтлах зорилт тавин ажиллаж байгаа аж. Үүний тулд Үйлдвэржилт 21:100. Ноолуур үндэсний хөтөлборийг боловсруулж хэрэгжүүлэхээс гадна холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн хэрэгжилт, хүнс хөнгөн аж үйлдвэрийн хөгжлийн талаарх салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Б.Жавхлан, Х.Болорчулуун, Д.Тэрбишдагва, Б.Дэлгэрсайхан нар асуулт асууж, тодрууллаа. Иргэдийн ажил эрхлэлт, орлого, амьжиргааны түвшинтэй шууд холбоотой жижиг, дунд үйлдвэрлэлийг орон нутагт нэгдсэн бодлогоор хөгжүүлэх ямар ажлыг салбарын яам хийж байгааг тодруулсан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригийн асуултад Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд хариулт өгсөн.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтын хүрээнд Монгол Улсын үйлдвэржилтийн газрын зургийг гаргахаар яам ажиллаж байгаа бөгөөд энэ сардаа багтаан бэлэн болгохоор ажиллаж байгаа аж. Энэ зургийг гаргаснаар яамны зүгээс тухайн орон нутгийн онцлог, хүний нөөц, бүтээгдэхүүний нөөц, зах зээлд тохирсон үйлдвэрлэлийн бодлогыг явуулах боломж бүрдэнэ хэмээн үзэж байгаа аж. 2009-2016 оны хугацаанд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр олгосон 745.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хэчнээн хувь нь орон нутагт хуваарилагдсан талаар Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун асуусан. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр олгосон зээлийн чанар сайн гэдгийг салбарын сайд тайлбарлав. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх чиглэлээр олгосон зээл, төслүүдийн хэрэгжилт, санхүүжилтийн зарцуулалтыг хянах, үр дүнг үнэлэх зорилгоор 21 аймгийн 166 сум, нийслэлийн есөн дүүрэгт ажиллан, 319.7 тэрбум төгрөгийн зээл авсан 1680 төслийн 88 хувьд мониторнг хийсэн байна. Мониторнг хийсэн 1479 төслийн зээлийн хэрэгжилт 95.9 хувь нь хэвийн байгаа аж. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн нийт зээлийн 70 хувь нь нийслэлд, 30 хувь нь орон нутагт олгогдсон дүнтэй байдаг байна. Цаашид тус сангийн санхүүжилтийг тогтвортой байлгах нь чухал бөгөөд зээлийн эргэн төлөлтөөр дараа дараагийн зээлийг олгох зохицуулалтын хүрээнд жилд дунджаар 20 орчим тэрбум төгрөгийн зээл олгох бололцоотой гэсэн тооцоолол байгааг мөн П.Сэргэлэн сайд хэлж байв.

Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, салбарын яамнаас экспортыг дэмжих хүрээнд ямар салбаруудад бодлогоор дэмжлэг үзүүлж байгааг лавласан. Одоо экспортолж буй бүтээгдэхүүнүүдээс гадна эмийн ургамал, цай, сүү сүүн бүтээгдэхүүн, тэр дундаа бяслаг, зөгийн бал, жимс жимгэний төрлийн бүтээгдэхүүнүүдийг гадаад зах зээлд гаргах боломжтой хэмээн үзэж, хөрш орнуудад зохиогдох үзэсгэлэн худалдаанд оролцуулах, үйлдвэрлэлийг бодлогоор дэмжихээр төлөвлөн ажиллаж байгааг П.Сэргэлэн сайд мэдээллээ.

Хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа санал хэлсэн юм. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн санхүүжилт бүр өөрийн өртөгтэй гэдгийг тооцож, санхүүжилтийг түгээх тогтолцоог зөв горимоор нь үргэлжлүүлэх нь чухал болохыг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан сануулж байв. 

Монгол Улсын хэмжээнд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудлыг олон жил ярьж, ажиллаж байгаа хэдий ч бодит үр дүн гарахгүй байгааг гишүүд шүүмжилж байсан юм. Мөн энэ чиглэлээр олгогдож буй хөнгөлөлттэй зээл зохих эзэддээ хүрч, зориулалтын дагуу зарцуулагдаж байгаа эсэхийг нягталж байх нь чухал гэдгийг хэлж байв. Жижиг дунд үйлдвэрлэл бол ажиллах хүчний багтаамж ихтэй, эдийн засгийн үр өгөөжтэй гэдгийг тооцож төр засгаас зөв бодлогоор дэмжиж ажиллах нь зүйтэй гэдгийг мөн энэ өдрийн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд онцолж байлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

Ирэх таван жилд тахианы махны хэрэгцээг дотоодоос 100 хувь хангах боломжтой9-30, 13:22Энэ жил хүнсний ногооны хэрэгцээний 82 хувийг дотоодоос хангах боломж бүрджээ9-30, 13:10Эрдэнэт хотын дахин төлөвлөлтөөр 7000 айлын орон сууц ашиглалтад орно9-30, 12:50Орхон аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэсийн тоног төхөөрөмжийг шинэчлэх хөрөнгийг 2024 оны төсөвт суулгана9-30, 12:39Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзлаа9-22, 12:06Баянхонгор-Шаргалжуут чиглэлийн 54,1 км замыг хатуу хучилттай болгох төслийн хөрөнгийг улсын төсөвт тусгана9-22, 11:55Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав9-21, 17:32Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэв9-21, 17:27Ингэний сүү боловсруулах үйлдвэрийг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна9-21, 17:19ХОЁР ДАЙНД ОРОЛЦСОН АХМАД ДАЙЧДЫН ДУРСГАЛЫН ЦОГЦОЛБОР БОСГОНО9-20, 22:37ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ЭСТОНИ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД М.ТСАХКНАТАЙ УУЛЗАВ9-20, 22:25“AMAZING MONGOLIA” БАЙГАЛИЙН ГЭРЭЛ ЗУРГИЙН ХӨДӨЛГӨӨНТ ҮЗЭСГЭЛЭНГ СЛОВАК УЛСЫН КОШИЦЕ ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАВ9-20, 22:23МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ТАЛААР ФРАНЦЫН “HISTORIA” СЭТГҮҮЛИЙН ТУСГАЙ ДУГААР ГАРАВ9-20, 22:21Шилдэг залуу ахлагч нар Шадар сайдаас шагналаа гардан авлаа9-20, 22:17Онцгой байдлын байгууллагын шилдэг ахлагч нарын уулзалт амжилттай өндөрлөлөө9-20, 19:28Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Швейцарын Холбооны Улсын Холбооны Ерөнхийлөгчтэй уулзав9-20, 19:21Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчтэй уулзав9-20, 19:13ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ПОРТУГАЛ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ЖОАО ГОМЕШ КРАВИНЬОТАЙ УУЛЗАВ9-20, 19:10Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргатай уулзав9-20, 19:08Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож байна9-20, 19:05Барилга, хот байгуулалтын улсын албанд бэлэн байдлын үзлэг зохион байгуулж байна9-20, 18:36Бие бялдрын бэлтгэлжилтийг сорих буухиа тэмцээний шилдгүүд тодорлоо9-20, 18:33БНСУ-д захиалгаар хийлгэсэн 200 гаруй харааны шил эзэддээ очиход бэлэн боллоо9-20, 18:31ТЕНДЕРТ ОРОЛЦОХ ЭРХ ХЯЗГААРЛАХ “ХАР ЖАГСААЛТ”-ЫН БҮРТГЭЛ ХӨТЛӨЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛНЭ9-20, 18:27Шилжин ирэгсэд нэмэгдэж буй тул Төв аймагт таван сургууль, зургаан цэцэрлэгийн барилгын төсвийг шийдвэрлэхээр болов9-20, 18:05ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 78 ДУГААР ЧУУЛГАНД ОРОЛЦОНО9-18, 17:46Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсын удирдагч асан Раул Кастро Рустай уулзлаа9-18, 17:42Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан нар Архангай аймагт ажиллаж байна9-18, 15:39Дарханы төмөрлөгийн үйлдвэр энэ онд 17,3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байна9-14, 19:13Улаанбаатар-Дархан чиглэлийн хатуу хучилттай автозамыг энэ онд багтаан бүрэн дуусгахыг үүрэг болголоо9-14, 19:08Дархан-Уул аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв нээлтээ хийлээ9-14, 18:10Мандалговь-Чойр чиглэлийн авто замыг хатуу хучилттай болгох ажлыг хоёр талаас нь зэрэг эхлүүлнэ9-12, 17:15Япон Улсын “KDDI сан”, “Өү Си Си” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа9-12, 17:08Дайчилгаат болон томилгоот нэгжтэй хамтарсан сургуулилтад 1600 гаруй иргэнийг татан оролцууллаа9-12, 16:58Ганга нуурыг бохирдолт, ширгэлтээс хамгаалах, урсац сайжруулах төслийн II шат эхэллээ9-11, 20:20Г.Занданшатар: Монгол Улс, БНСУ-ын харилцааны эрх зүйн орчинг бэхжүүлэхэд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй9-11, 20:14ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ АВСТРАЛИЙН ХОЛБООНЫ УЛСАД АЙЛЧИЛНА9-11, 19:42Онцгой байдлын аврагч нар цэц мэргэнээ гайхууллаа9-11, 19:35УИХ-ын дарга Г.Занданшатар Үндэсний Ассамблей дахь Ард Түмний Хүч Намын бүлгийн дарга Юн Жэ Уг-тэй уулзав9-11, 19:30ТЯНЬЖИНААС ЗАМЫН-ҮҮД, АЛТАНБУЛАГ БООМТООР ДАМЖИН ОХУ-ЫН УЛААН-ҮД ХОТ ХҮРТЭЛ ТЭЭВЭРЛЭЛТ ХИЙХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ9-10, 22:22