Өнөөдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багт "Хонины цэцэг" өвчин гарсан талаар ОБЕГ-аас мэдээлэв.
Тодруулбал, энэ сарын 2-нд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн малчин Б-ийн суурьт 442 хонинд халдварт өвчний шинж тэмдэг илэрчээ. Өвчилсөн малаас дээж авч шинжлэхэд “Хонины цэцэг ” өвчин болох нь тогтоогдсон тул аймгийн Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон байна.
Түүнчлэн өнгөрсөн оны 11 дүгээр сарын 27-нд Хэнтий аймгийн Мөрөн сумын Өлзийт багт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцалж байжээ. Тус багийн иргэн Б-ийн хотонд “Хонины цэцэг” өвчин гарсан тул хорио цээрийн дэглэм тогтоосон бөгөөд өнгөрсөн хугацаанд дахин өвчлөл гараагүй захирамжийг цуцласан байна.
Сэтгэгдэл